x

Словакийн Ерөнхийлөгчийн сонгуульд анх удаагаа эмэгтэй хүн ялав

Словакийн анхны эмэгтэй Ерөнхийлөгч ирэх зургадугаар сарын 15-нд тангараг өргөнө. Энэ өдөр одоогийн Ерөнхийлөгч Андрей Кискагийн бүрэн эрхийн хугацаа дуусах юм.

Словакийн Ерөнхийлөгч Зузана Чапутовагийн намтар

Өмгөөлөгч Зузана Чапутова өнгөрөгч бямба гаригт Словакийн Ерөнхийлөгчийн сонгуульд яллаа. Саналын хуудасны 99,96 хувийг тоолсны дараа тэр эмэгтэй 58,38 хувийн санал авч ялсан нь тодорхой болов. Түүний гол өрсөлдөгч Еврокомиссын орлогч дарга Марош Шефчович 41,62 хувийн санал авсан тухай ням гарагийн шөнө тус орны статистикийн албанаас мэдээлжээ.

Зузана Чапутова (Zuzana Čaputová) 1973 оны зургадугаар сарын 21-нд Чехословакийн нийслэл Братислав (өнөөгийн Словакийн нийслэл) хотод төржээ.

Тэр 1996 онд Братиславын Коменскийн нэрэмжит их сургуулийн хууль эрх зүйн магистрын зэргийг авсан байв.

Суралцаж байхдаа Пезинок хотын орон нутгийн өөрийгөө удирдах захиргааны байгууллагад ажиллаж байжээ. Эхлээд Хуулийн тасгийн туслахаар, дараа нь захиргааны орлогч дарга хүртэл дэвшин ажилласан байна. 1998 оноос тэрбээр засгийн газрын бус байгууллагуудтай хамтран ажиллаж, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хэргийг хариуцан ажиллав. Дараа нь орон нутгийн нийгэмлэгүүдийн хөгжлийн EQ Klub төслийн менежерээр ажиллажээ.

2001-2017 онуудад VIA IURIS гэх нийгмийн байгууллагад ажиллаж, 2010 оноос тэнд өмгөөлөгч хийх болсон байна. Тэнд төрийн байгууллагын хууль эрх  зүйн асуудал хариуцаж байжээ.

Пезинок хотын хогийн цэгийг хаалгасан нь түүний нэр хүндийг асар их өргөсөн байна. Энэ талын ажлаараа тэр 2016 онд Голдманы экологийн шагнал хүртжээ.

2017 оны арванхоёрдугаар сард тэр парламентын биш “Дэвшилт словак” намд элссэн байна. Тэр намынхаа орлогч даргаар өнгөрсөн оны нэгдүгээр сард сонгогджээ. 2019 оны гуравдугаар сарын 16-ны Ерөнхийлөгчийн сонгуульд Зузана Чапутова 40, 57 хувийн санал аван сонгуулийн хоёрдугаар шатанд шалгарав.

Зузана Чапутова хоёр охиноо хүмүүжүүлж байгаа өрх толгойлсон эмэгтэй юм.

М.Цогт 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 11 цаг 6 мин Монтенегро улсын түүхийн товч 11 цаг 15 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 11 цаг 22 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 11 цаг 26 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 11 цаг 31 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 11 цаг 34 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 12 цаг 29 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Өчигдөр 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Өчигдөр 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Өчигдөр 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Өчигдөр 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Өчигдөр 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Өчигдөр 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Өчигдөр 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top