x

Хоёр Солонгосын цэрэг, зэвсэггүй бүс рүү явган аяллын 3 чиглэлд аялуулна

Солонгосын хойгийн аюулгүй байдал, хоёр Солонгосын энхийн нөхцөл байдалтай танилцуулах зорилгоор хилийн зурвас дахь цэрэг зэвсэггүй бүс рүү аялах 3 чиглэлийг нээнэ гэж лхагва гаригт Өмнөд Солонгосын засгийн газар мэдэгджээ.

“Цэрэг зэвсэггүй бүсийн энхийн чиглэлүүд” хэмээн нэрлэж байгаа явган аяллын 3 чиглэлд Өмнөд Солонгосын хилийн зүүн болон төв, баруун бүсэд байдаг Кэсон-Гунь, Чорвон, Пажү  гэсэн 3 хот тосгон багтаж байгаа юм байна.

Эдгээр 3 хот тосгонд Өмнөд Солонгосын талаас 2018 оны 98 дүгээр сард Хойд Солонгостой байгуулсан гэрээнийхээ хүрээнд хилийн хамгаалалтуудыг гаргах, Солонгосын дайны үеэр нас барсан цэргүүдийн цогцсуудыг булшлах зэргээр хилийн зөрчлийг буруулах арга хэмжээ авч ирсэн байна.

Явган аяллын төслийн тухайд, энэ сарын сүүлээс  Кэсон-Гунь тосгоны чиглэлийг туршилтын хөтөлбөр болгон эхэлж нээх юм байна. Энэ чиглэлд аялагчид тосгоны ажиглалтын төвөөс гарч, төмөр сараалжин хамгаалалтын торыг дагаж алхалсаар Кумган уулын ажиглалтын цэгт хүрэх юм байна.

Хэдийгээр хилийн нөхцөл байдал уур амьсгал сайжирсан ч, иргэд хилийн шугамаар зорчих нь эрсдэлтэй учраас эхний ээлжид туршилтаар Кэсон-Гунь тосгоны аяллыг эхлүүлж байгаа юм байна.

Өмнөд Солонгосын засгийн газраас аяллын чиглэлүүд дэх цэргийн үйл ажиллагаа, байгаль орчин, экологийн асуудлуудыг харгалзан үзэж, аль болох олон хүн аялуулна гэж төлөвлөжээ. Аялахыг хүсэгчид  Солонгосын дотоод хэргийн яамны цахим хуудсанд хандаж бүртгүүлэхээс гадна, энэ 4 дүгээр сарын 11-нд ажиллуулж эхлэх Солонгосын аяллын жуулчлалын байгууллагын цахим хуудсанд мөн нэвтэрч болно. 2 яамнаас бүртгүүлэгчдийг санамсаргүй аргаар сонгох юм байна.

250 км урт, 4 км өргөн хоёр Солонгосын цэрэг зэвсэггүй бүс Панмунжом нь дэлхийн хамгийн хатуу чанга хамгаалалттай бүсэд тооцогддог байна.

mnb.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 11 цаг 6 мин Монтенегро улсын түүхийн товч 11 цаг 15 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 11 цаг 21 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 11 цаг 26 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 11 цаг 30 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 11 цаг 34 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 12 цаг 28 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Өчигдөр 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Өчигдөр 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Өчигдөр 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Өчигдөр 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Өчигдөр 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Өчигдөр 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Өчигдөр 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top