x

Коломбод гарсан халдлагын үеэр Данийн тэрбумтны хүүхдүүд алагджээ

Ням гаригт Шри Ланкийн нийслэл Коломбод гарсан цуврал дэлбэрэлтийн улмаас амиа алдагсдын тоо 290, шархдагсдын тоо 500 хүрээд байна. Улаан өндөгний баяраар загалмайн шашинтнуудыг чиглэсэн энэ халдлага загалмайтны сүм болон гурван зочид буудлыг хамарчээ.

Халдлагын үеэр Дани улсын тэргүүн баян Андерс Холч Повлсены хүүхдүүд мөн амь үрэгдсэн байна. Баяр тохиолдуулан гэр бүлээрээ Шри Ланкад аялж байсан тэдний дөрвөн хүүхдийн гурав нь дэлбэрэлтэд өртөж амиа алдсаныг Повлсены эзэмшдэг Bestseller компанийн төлөөлөгч баталсан байна.

46 настай Холч Повлсены хөрөнгийн хэмжээг нь $7.9 тэрбум гэж Форбс сэтгүүл тооцоолсон ба түүний мэдэлд хувцас үйлдвэрлэлийн Bestseller компани, Британий онлайн бэлэн хувцасны дэлгүүр Asos байдаг. Тэр 1975 онд байгуулагдсан Bestseller компанийг эцэг эхээсээ өвлөн авчээ. Энэ группын бүрэлдэхүүнд Vero Moda, Only, Jack & Jones брэндүүд байдаг бөгөөд дэлхийн 70 улсад 3000 гаруй дэлгүүртэй. Үүнээс гадна тэр Германы онлайн худалдааны Zalando компанид хувь эзэмшдэг. Повлсены гэр бүл Шотландад их хэмжээний газар, үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг юм байна.

Өчигдөр Шри Ланкийн засгийн газар дэлбэрэлтүүдийг тус улсын NTJ (National Thowfeek Jamaath) исламын экстремист бүлэг үйлдсэн гэж зарлав. Дэлбэрэлтийн улмаас амиа алдагсдын ихэнх нь Шри Ланкийн иргэд, түүн дотроо шашны цөөнх болох загалмайтнууд байна. Тэднээс гадна гадаадын 11 улсын 30 гаруй жуулчин хэлмэгдсэн гэгдэж байна. Одоогоор Британи, Энэтхэг, Испани, Австрали, АНУ, Хятад, Швейцар, Нидерланд, Япон, Португалийн засгийн газрууд өөрийн иргэдээ амь үрэгдсэнийг баталжээ.

Эх сурвалж: AFP

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 10 цаг 8 мин Монтенегро улсын түүхийн товч 10 цаг 17 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 10 цаг 23 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 10 цаг 28 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 10 цаг 32 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 10 цаг 36 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 11 цаг 30 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Өчигдөр 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Өчигдөр 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Өчигдөр 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Өчигдөр 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Өчигдөр 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Өчигдөр 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Өчигдөр 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top