x

Сэтгүүлч, хуульч мэргэжлээр төгссөн бол дээд боловсролтойд тооцохгүй

Туркменистаны эрх баригчид залуу үеийнхнийг гадаадын их сургуулиудад суралцахыг хязгаарлах, нэгэнт эзэмшсэн мэргэжлээрээ эх орондоо ажиллаж амьдрах боломжгүй болгох нэгэн жигтэй шийдвэрийг гаргажээ.

Дөрөвдүгээр сарын 23-нд тус улсын боловсролын яамнаас танилцуулсан жагсаалтад ирэх есдүгээр сарын 1-нээс эхлэн албан ёсоор хүлээн зөвшөөрөгдөх гадаадын их сургуулиудыг танилцуулсан байна. Жагсаалтад Беларус болон Гүржийн нэг, Казахстаны хоёр, Орос, Энэтхэг, Хятадын хэдэн арван сургууль багтсан байна.

Уг журамд дэлхийн “Топ 1000” их сургуулийн дипломыг хүлээн зөвшөөрнө гэсэн боловч Баруун Европ, АНУ, Канадын ганц ч сургууль багсангүй. Жагсаалтын гадна үлдсэн их сургуулиудын оюутнуудын хувь заяа тодорхойгүй болжээ. Хөрш Тажикстан улсад гэхэд 4000 орчим туркмен оюутан сурхацдаг. Гэтэл жагсаалтад Тажикийн нэг ч сургууль багтаагүй байна.

Үүнээс гадна спортын сэтгүүлч, олон улсын сэтгүүлч, банк санхүү, эдийн засагч, олон улсын харилцаа, хууль, менежмэнт, социологи, антропологи, шашин судлалын мэргэжлийн дипломыг есдүгээр сарын 1-нээс эхлэн Туркменистанд албан ёсоор хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. Эдгээр мэргэжлийг эзэмшсэн хүмүүсийг дээд боловсролтойд тооцохгүй гэсэн үг.

Сүүлийн жилүүдэд тус улсын засгийн газар гадаадад суралцдаг залуусыг хавчих бодлого хэрэгжүүлэх болсны нэг жишээ нь гадаадад сурч байгаа оюутнуудад ар гэрээс нь мөнгө шилжүүлэхийг хориглож, гэртээ амрахаар ирсэн оюутнуудыг Туркменистанаас буцаж гарахыг хориглох болжээ. 2006 оноос хойш Туркменистан улсыг тасралтгүй захирч байгаа ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов улс орондоо хатуу хяналт тогтоох олон арга хэмжээ авсны сүүлийнх нь энэ болж байна.

Radio Free Europe, ikon.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (64.119.17.139)
    Ер нь зөв шийдвэр байна даа. Манайх яг хуулаад гаргачих хэрэгтэй.
    2019 оны 04 сарын 25 | Хариулах
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 10 цаг 7 мин Монтенегро улсын түүхийн товч 10 цаг 16 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 10 цаг 22 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 10 цаг 27 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 10 цаг 31 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 10 цаг 35 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 11 цаг 29 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Өчигдөр 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Өчигдөр 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Өчигдөр 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Өчигдөр 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Өчигдөр 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Өчигдөр 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Өчигдөр 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top