x

Мадуро цэргийн албан хаагчдын үнэнч байдлыг магтан сайшааж байна

Төрийн эргэлт хийхээр хуйвалдагчдыг буулган авахыг Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро цэргийн албан хаагчдад пүрэв гаригт уриалсан байна.

Засгийн газрыг дэмждэг хүчин, сөрөг хүчний хоорондын мөргөлдөөн хоёр хоног үргэлжилсний дараа Н.Мадуро нийслэл Каракас хотын цэргийн баазад цэргүүдийн дунд зогсож байхдаа уг мэдэгдлийг хийжээ.

Сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо лхагва гаригт цэргийн бослого гаргахыг завдаж, Н.Мадурог албан тушаалаас нь шахан буулгахыг оролдсон юм. Мөн тэрбээр Засгийн газрыг түлхэн унагаахын тулд жагсаал цуглаан өрнүүлэхийг төрийн албан хаагчдад уриалсан билээ.

Гэсэн хэдий ч Н.Мадуро цэргийн албан хаагчдын үнэнч байдлыг магтан сайшаагаад, бидний ариун газар нутагт хэн ч гар хүрч, дайн дажин авчирч зүрхлэхгүй гэж хэлжээ.

Сөргөлдөгч хүчнүүдийн мөргөлдөөний үеэр дөрвөн хүн амиа алдсаны дунд хоёр өсвөр насны хүүхэд байжээ.

Өнгөрсөн нэгдүгээр сард Х.Гуайдо өөрийгөө Венесуэлийн түр Ерөнхийлөгч хэмээн зарлаж, 2018 оны тавдугаар сард болсон ерөнхийлөгчийн сонгуулийг хууль ёсны бус хэмээн мэдэгдсэн юм.

Сөрөг хүчнийхэн олонхын суудал эзэлдэг Үндэсний ассамблейн дарга Х.Гуайдог АНУ, Их Британи, Латин Америкийн дийлэнх орнууд зэрэг 50 гаруй улс хүлээн зөвшөөрсөн юм.

Харин Н.Мадурог ОХУ, БНХАУ болон Венесуэлийн зэвсэгт хүчний удирдагчид дэмжиж байгаа юм. “Н.Мадуро Венесуэлээс зугтан гарахад бэлэн байсан” гэх АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеогийн мэдэгдлийг тэрбээр няцаагаад, төрийн эргэлт хийх оролдлогыг зааварчилсан хэмээн АНУ-ыг буруутгажээ. 

montsame.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 10 цаг 7 мин Монтенегро улсын түүхийн товч 10 цаг 16 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 10 цаг 22 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 10 цаг 27 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 10 цаг 31 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 10 цаг 35 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 11 цаг 29 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Өчигдөр 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Өчигдөр 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Өчигдөр 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Өчигдөр 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Өчигдөр 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Өчигдөр 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Өчигдөр 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top