x

Цагаан ордны барилга 219 нас хүрлээ

"Тэнгэр бурхан энэ байранд хожим түүнд амьдрах хүмүүс  хамгийн шилдгээ илгээх болтугай гэж би залибарч байна. Энэ дээврийн дор зөвхөн шударга, ухаантай хүмүүс удирдаж байх болтугай”

Ерөнхийлөгч Жон Адамс

Анхны Ерөнхийлөгч Жорж Вашингтон "Цагаан ордон"-г барих санааг гаргасан гэдэг. Тэр "Ерөнхийлөгчийн ажиллах байр, аж төрөх гэр бүгд нэг дор байх хэрэгтэй" гэж шийдсэн байна. Ингээд нийслэл Вашингтоны Пенсильвани дүүргийн хэсэг газрыг сонгожээ. Есөн алдартай зохион бүтээгчээр зураг төсөл гаргуулснаас Ирландад төрсөн Жеймс Хобан хэмээх уран барилгачийн зургийг сонгосон байна. 

Барилгыг Жоржониа хэв маягаар барьж ханыг нь тэнгисийн цагаан элсэн өнгийн чулуугаар барьж, урлажээ. Энэ нь цагаан ордны ханыг бат бөх болгохоос гадна, сайхан харагдуулдаг.  Цагаан ордны барилгын суурь тавигдаж, бүтээн босголтын ажил 1792 оны аравдугаар сарын 13-нд олон мянган цагаач буюу Африк гаралтай Америк иргэдийн хөлс хүчээр баригдаж эхэлжээ. Барилгын ажлыг 1800 оны зургаадугаар сарын 4-нд дуусгасан байна. Цагаан ордонд амьдарсан анхны Ерөнхийлөгч нь Жорж Вашингтон бус, Жон Адамс түүний эхнэр Абигейль байсан юм. АНУ-ын үе үеийн ерөнхийлөгчийн амьдарч байсан "Цагаан ордон"-нд түүхэндээ одоогоор 43 төрийн тэргүүн амьдарч иржээ.

Ерөнхийлөгчийн суух энэ барилгын ажилд нийт 2.4 сая ам.доллар зарцуулсан тооцоо байдаг. Цагаан ордон нэрийг тогтоон өгөх гэж мөн багагүй хугацаа өнгөрчээ. Эхэн үедээ "Ерөнхийлөгчийн ордон", "Ерөнхийлөгчийн харш", "Ерөнхийлөгчийн байшин" гэж нэрлэж байв. Виржинийн цагаан элсэн чулуугаар өнгөлсөн уг байр орчныхоо улаан боржингоор босгосон барилгуудаас онцгой ялгаран харагдаж байв. Тиймээс 1902 онд Теодор Рузвельтийн шийдвэрээр одоогийн "Цагаан ордон" нэрээ албан ёсоор авчээ.  XIX зууны турш барилгыг засаж сайжруулж ирсэн байна. тэр үеэс "Цагаан ордон"-ы цогцолборын зүүн, баруун жигүүр бий болжээ. Байшингийн интерьер солигдож, цахилгаан ба утас ч тавигдав. Трумен Ерөнхийлөгчийн үеэр 1948 онд байшинг бүрэн шинэчилж дуусчээ. Барилгын дор хоёр давхар подвал барьж, тэнд Ерөнхийлөгчийн гадаад улс төр, цэргийн ажиллагааны  ерөнхий штаб ажилладаг болов.

Цагаан ордон 1814 оны дайны үед Их Британий армийн галд өртөж байжээ. Энэ үед ерөнхийлөгч Жеймс Монро Цагаан ордныг дахин сэргээж дуустал буюу 1817 оны аравдугаар сар хүртэл нүүсэн байна.

Орчин үеийн Цагаан ордон нь олон нийтэд нээлттэй музей ч болдог. Ерөнхийлөгч бүрийн гэр бүл түүнд өөрсдийн дурсгалыг үлдээсэн байдаг. Тэнд Марта Вашингтоны сахарын сав, Абигейль Адамсын мөнгөн кофе чанагч, Эленора Рузвельтын  ариун цэврийн ширээ зэрэг бий.

Барилгын үндсэн хэсэг нь өнөөдөр хүртэл орон сууц бөгөөд Ерөнхийлөгчийн амьдрах гэр нь барилгын хоёр давхарт байрлана. Ордоны барилгын зүүн жигүүрт номын сан, нэгдсэн гал тогоо, бусад албаны ажилтнуудын өрөө байрладаг. Ерөнхийлөгчийн хооллох өрөө харин тусдаа байна. Бүх Ерөнхийлөгч нарын түүхэн шийдвэр гаргаж байсан домогт Зууван тасалгаанаас эхлэн бүх захиргааны байрууд нь баруун жигүүрт байрлажээ. Ерөнхийлөгч бүрийн гэр бүл энэ төрийн өргөөнд ямар нэгэн өөрчлөлт оруулж ирсэн байна. Гэхдээ бүх өөрчлөлтийг  түүхэн өвийг хадгалах хорооны мэргэжилтнүүдтэй зөвлөлддөг.

Цагаан ордныг хадгалах хороог  уламжлалын дагуу АНУ-ын тэргүүн хатагтай толгойлдог. Тухайлбал, Цагаан ордонд 1969-1974 онд сууж байсан тэргүүн хатагтай Пат Никсон Ногоон өрөө, Хөх өрөө, Улаан өрөөг сэргээн засварлажээ. Тэрээр 600 гаруй бараа бүтээгдэхүүн худалдан авч байсан гэдэг. Түүний нөхөр Ричард Никсон хуучин усан бассейныг шинэчилсэн байна.

Өнөөгийн Цагаан ордон нь зургаан давхар, нийтдээ 5100 м2 талбайтай, 132 өрөө, ариун цэврийн өрөөнүүд, 25412 хаалга, 147 цонхтой, 28 камин зуухтай. Түүнчлэн найман шат, гурван цахилгаан шатнаас гадна теннисийн талбай, боулингийн өрөө, кино театр, гүйлтийн зам, усан сан бий.

Үдийн зоогийн өрөө, зууван шаргал өрөө, хурлын танхим зэрэг олон сайхан өрөө танхимтай ажээ. Ямар нэгэн аюултай нөхцөл байдал бий болбол ерөнхийлөгч болон түүний гэр бүлийг аюулгүй байлгах үүднээс цагаан ордонд нууц хонгил хийсэн байдаг. Анх 32 дахь ерөнхийлөгч Франклин Рузвельт "Сувдан эрэг"-ийн дайралтын дараа үүнийг санаачилж, цагаан ордны доор бариулсан гэдэг. Цагаан ордны төв хэсэгт АНУ-ын “тэргүүн гэр бүл” амьдарч тэнд албаны болон баяр наадамын элдэв арга хэмжээг явуулдаг.

1820 онд АНУ-ын 5 дахь ерөнхийлөгч Жеймс Монрогийн охин Мариа Монро Самуэль гэх залуутай цагаан ордонд хуримаа хийж байжээ. 1828 онд 6 дахь ерөнхийлөгч Жон Квинси Адамсийн отгон хүү цагаан ордонд хуримаа хийж, 1886 онд ерөнхийлөгч Гровер Кливленд өөрөөсөө 28 насаар дүү Френсис Фолсом гэх бүсгүйтэй мөн л цагаан ордонд гэрлэлтээ батлуулсан байна. Харин 1971 онд 37 дахь ерөнхийлөгч Ричард Никсоны охин Трикиа Никсон цагаан ордны цэцэрлэгт хуримаа хийж, телевизээр шууд дамжуулж байв.

Цагаан ордны цогцолборт Ягаан цэцэрлэг, Жаклин Кеннедийн цэцэрлэг, Хойд ба Өмнөд нуга багтдаг. Цагаан ордоны цэцэрлэгт хүрээлэн нь 18 акр буюу 7.3 га талбайг эзлэн оршино. Ягаан цэцэрлэгийг 1913 онд 28-р Ерөнхийлөгчийн эхнэр Эллен Вильсон бий болгуулсан гэдэг. Харьцангуй бага (38 х18 метр) талбайтай цэцэрлэг маш үзэсгэлэнтэй түүнийг хүндэт зочдыг угтан авах, Ерөнхийлөгчийн нийтэд хандсан үг хэлэхэд ашигладаг. Энэ ягаан цэцэрлэгт Ерөнхийлөгч Рональд Рейган АНУ-ын албан ёсны бэлгэдлийн цэцэг нь сарнай гэсэн хуулинд гарын үсгээ зурж байлаа. Ордны зүүн талын цэцэрлэгийг 35 дахь Ерөнхийлөгчийн эхнэр Жаклин Кеннедийн нэрээр нэрлэжээ. Тэрээр ордны цэцэрлэгүүдийг  сэргээхээр идэвхтэй ажиллаж байлаа.

Цагаан ордны цогцолборт Эйзенхауэр-билдингийн байр хамаарна. Тэнд Ерөнхийлөгчийн аппарат ажилдаг. Жуулчид их очдог газар байлаа. 2001 оны террорист халдлагын дараа Цагаан ордны хамгаалалтыг чангатган  түүнийг үзэж сонирхоход хязгаарлалт хийжээ. Цагаан ордон нь уран барилгын түүхэн дурсгал гэдгээрээ АНУ-д  Эмпайр Стейтс Билдинг цамхгийн дараа орсон алдар нэртэй.

Цагаан ордны цогцолборт Ягаан цэцэрлэг, Жаклин Кеннедийн цэцэрлэг, Хойд ба Өмнөд нуга багтдаг. Цагаан ордоны цэцэрлэгт хүрээлэн нь 18 акр буюу 7.3 га талбайг эзлэн оршино.

Ягаан цэцэрлэгийг 1913 онд 28-р Ерөнхийлөгчийн эхнэр Эллен Вильсон бий болгуулсан гэдэг. Харьцангуй бага (38 х18 метр) талбайтай цэцэрлэг маш үзэсгэлэнтэй түүнийг хүндэт зочдыг угтан авах, Ерөнхийлөгчийн нийтэд хандсан үг хэлэхэд ашигладаг. Энэ ягаан цэцэрлэгт Ерөнхийлөгч Рональд Рейган АНУ-ын албан ёсны бэлгэдлийн цэцэг нь сарнай гэсэн хуулинд гарын үсгээ зурж байлаа. Ордны зүүн талын цэцэрлэгийг 35 дахь Ерөнхийлөгчийн эхнэр Жаклин Кеннедийн нэрээр нэрлэжээ. Тэрээр ордны цэцэрлэгүүдийг  сэргээхээр идэвхтэй ажиллаж байлаа.

Цагаан ордны цогцолборт Эйзенхауэр-билдингийн байр хамаарна. Тэнд Ерөнхийлөгчийн аппарат ажилдаг. Жуулчид их очдог газар байлаа. 2001 оны террорист халдлагын дараа Цагаан ордны хамгаалалтыг чангатган  түүнийг үзэж сонирхоход хязгаарлалт хийжээ. Цагаан ордон нь уран барилгын түүхэн дурсгал гэдгээрээ АНУ-д  Эмпайр Стейтс Билдинг цамхгийн дараа орсон алдар нэртэй.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 9 цаг 22 мин Монтенегро улсын түүхийн товч 9 цаг 30 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 9 цаг 37 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 9 цаг 41 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 9 цаг 46 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 9 цаг 49 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 10 цаг 44 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Өчигдөр 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Өчигдөр 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Өчигдөр 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Өчигдөр 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Өчигдөр 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Өчигдөр 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Өчигдөр 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top