x

Казакстанчууд өнөөдөр Ерөнхийлөгчөө сонгоно

78 настай Назарбаев гуравдугаар сард ерөнхийлөгчийн суудлаас огцрох гэнэтийн шийдвэр гаргаж, парламентын спикер Касым Жомарт Токаевыг залгамжлагчаараа томилсон юм. Ерөнхийлөгчийн тангараг өргөсөн даруйдаа Токаев хамгийн түрүүнд улсын нийслэл Астанагийн нэрийг Нур-Султан болгон өөрчилсөн билээ.

Дөрөвдүгээр сард Токаев ээлжит бус сонгууль зарласнаа “эрх мэдэл шилжүүлэх үйл явцын эргэлзээг арилгах зорилготой” хэмээн тайлбарласан байна. Ерөнхийлөгчийн сонгуульд түүнтэй зургаан хүн өрсөлдөж байгаа ч тэдний хэн нь ч хүчтэй өрсөлдөгч биш.

Харин энэ хооронд Назарбаев эрх мэдлээ баталгаажуулсаар байгаа. Тэр үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга, эрх баригч Нур Отан намын дарга хэвээр байна. Назарбаев тус улсын баялгийн сан дахь хяналтаа нэмэгдүүлжээ.

Гэвч өнгөрсөн хугацаанд Казахстан даяар иргэдийн эсэргүүцэл, бухимдал нэмэгдсээр байна. Нийслэлийн нэрийг солихыг эсэргүүцсэн шаардлагад 40,000 орчим хүн гарын үсэг зуржээ. Өнөөдөр болох сонгуулийг ч мөн хууль бус, бусад өрсөлдөгчдөд сонгуульд бэлтгэх боломж олгоогүй гэж үзсэн тэмцэгчид саналаа өгөхгүй бойкотлохыг иргэдэд уриалж байна.

Сүүлийн таван жилийн хугацаанд газрын тосны үнэ унаж, хөрш ОХУ-ын эдийн засаг өрнөдийн хоригт орсноор Казахстаны эдийн засаг сулраад байгаа нь иргэдийн бухимдал нэмэгдэхэд нөлөөлж байгаа юм.

Казахстаны Сонгуулийн Төв комисс энэ удаагийн сонгуулийг нээлттэй, шударга явуулахаа амлаж байгаа. Гэвч Токаевыг 72.7 хувиар ялна гэсэн урьдчилсан таамгийг тус комисс гаргажээ.

Ням гарагийн сонгуулийн өмнөхөн “Wake up, Kazakhstan” нэртэй хөдөлгөөн өрнөж эхэлсэн байна. Хөдөлгөөнийг санаачлагчид өмнө нь олон удаа эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулж, баривчлагдаж, шийтгүүлж байсан идэвхтнүүд юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 9 цаг 22 мин Монтенегро улсын түүхийн товч 9 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 9 цаг 37 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 9 цаг 42 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 9 цаг 46 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 9 цаг 50 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 10 цаг 44 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Өчигдөр 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Өчигдөр 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Өчигдөр 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Өчигдөр 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Өчигдөр 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Өчигдөр 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Өчигдөр 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top