x

"Ноён 10 хувь" авлигын хэргээр хоригдлоо

Пакистаны экс ерөнхийлөгч Асиф Али Зардари их хэмжээний мөнгө угааж, улсаасаа гадагш гаргасан гэх авлигын ноцтой гэмт хэргийг үгүйсгэж, хилийн хоргио цуцлуулах гарах хүсэлт гаргасан ч холбогдох байгууллага нь хүлээж авахаас татгалзсанаар түүнийг цагдан хорихоор боллоо.

Энэ даваа гаригт цагдаа болон Зардариг дэмжигч Пакистаны ард түмний намын гишүүд Исламабад дахь түүний гэрийн гадаа багахан хэмжээний сөргөлдөөн үүсгэсэн бол удалгүй тус намын ахмад гишүүн нь Зардариг хорьсон тухай мэдэгджээ. 2008-2013 онд тус улсын ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан Зардари нь удаан хугацаанд авлигын хэрэгт нэр холбогдсон ба улс даяараа түүнийг  “Ноён 10 хувь” гэж нэрлэдэг байна. Энэ нь түүнийг авлигын тохиролцоо бүрээсээ 10 хувийг өөрт авдаг тухай Пакистан дахь Ал Жазирагийн сурвалжлагч Камал Хайдэр дурдсан байна.

Түүнчлэн Пакистаны хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүний эгч, Фаряал Талпурийг ч Үндэсний хариуцлагын товчооноос байцаан шалгаж байгааг мэдээлжээ.

Мөн Зардаригийн мөнгө угаасан байж болзошгүй хэрэгтэй холбогдох хамгийн сүүлийн үеийн мэдээлэлд сая сая ам.долларыг сэжиг бүхий банкны болон компаниудын дансаар дамжуулан гаргасан байна.

Пакистаны эрх бүхий байгууллага өнгөрсөн онд олон тооны ядуу иргэдийн дансанд их хэмжээний мөнгө гэнэт шилжин орж, удалгүй бүх мөнгийг хоослон авсныг тогтоосон бол Дээд шүүхээс нь уг хэрэг явдалтай холбогдуулан мөрдөн шалгах түр хороог байгуулан ажилласны үр дүнд мөн оны 9 дүгээр сард 400 сая гаруй ам.доллар олон мянган бодит эзэнгүй, хуурамч дансаар дамжин гарсныг тогтоожээ.

Дашрамд дурдахад түүний эхнэр Беназир Бутто нь Пакистаны ерөнхий сайдын албыг хоёр ч удаа хашч байгаад 2007 оны 12 дугаар сарын 27-нд бусдын гарт амиа алдсан юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 9 цаг 21 мин Монтенегро улсын түүхийн товч 9 цаг 30 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 9 цаг 37 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 9 цаг 41 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 9 цаг 46 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 9 цаг 49 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 10 цаг 44 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Өчигдөр 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Өчигдөр 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Өчигдөр 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Өчигдөр 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Өчигдөр 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Өчигдөр 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Өчигдөр 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top