x

Венесуэлийн асуудлаарх бага хуралд Орос оролцохоос татгалзлаа

Венесуэлийн асуудлаар Перугийн нийслэл Лимад болох бага хуралд оролцохгүй гэж ОХУ-ын Гадаад хэргийн яам мэдэгдсэн байна. Перугийн Гадаад хэргийн яамнаас ирсэн урилгыг нарийвчилж үзсэн гэж Гадаад хэргийн яамны сайтад бичжээ. Тус бага хурлаар зохион байгуулагчид ямар зорилго зорилт тавьж байгааг Орос Латин Америкийн хөрштэйгөө ярилцсан юм байна.

“Юуны өмнө Венесуэлийн тухай, тэдний ардчиллын тухай асуудлыг венесуэльчүүдгүйгээр, Николас Мадурогийн Засгийн газаргүйгээр, улс төрийн бусад хүчний оролцоогүйгээр хэлэлцэхэд үнэн зөв шийдэл гаргана гэхэд итгэхгүй байна” гэж ОХУ-ын Гадаад хэргийн яам тэмдэглэсэн байна.

Үүнээс гадна өөр өөр байр суурьтай 100 гаруй төлөөлөгч оролцсон энэ бага хурал ганц өдрийн дотор Венесуэлийн төвөгтэй асуудлаар бодит шийдэл гаргаж туслах арга хэмжээ боловсруулна гэдэг юу л бол гэжээ. “Хамгийн гол нь Норвегийн зуучлалаар эхлүүлсэн венесуэлийн дотоод яриа хэлэлцээрийн үндсэн дээр энэ бага хурал юу шийдэх гэсэн зорилго нь тодорхойгүй байна. Зүгээр л гаднаас нь санал бодлоо солилцох нь харин ч талуудын харилцан итгэлцлийг улам төвөгтэй болгох юм биш биз” гэж тэд тайлбарлажээ.

Энэ оны нэгдүгээр сарын 23-нд Венесуэлийн Үндэсний ассамблейн спикер Хуан Гуайдо өөрийгөө тус улсын түр цагийн ерөнхийлөгч хэмээн зарласнаар Венесуэлийн улс төрийн нөхцөл байдал хурцадсан юм. АНУ, Европын холбоо, Өмнөд Америкийн улсуудын холбоо зэрэг Хуан Гуайдо тэргүүтэй сөрөг хүчнийг дэмжиж байгаа бол БНХАУ, ОХУ, Куба зэрэг улсууд ерөнхийлөгч Николас Мадурог дэмжиж байгаа юм.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров өнгөрсөн бямба гарагт Суринамын Гадаад хэргийн сайд Илдиз Поллак-Бейглетэй уулзах үеэрээ Венесуэлийн улс төрийн хямралыг зөвхөн Засгийн газар, сөрөг хүчин хоёрын шууд яриа хэлэлцээний замаар л шийдэж болно гэж мэдэгдсэн байна.

Х.Өлзийбаяр "Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 8 цаг 28 мин Монтенегро улсын түүхийн товч 8 цаг 37 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 8 цаг 44 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 8 цаг 48 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 8 цаг 53 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 8 цаг 56 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 9 цаг 51 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 23 цаг 42 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 23 цаг 46 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Өчигдөр 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Өчигдөр 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Өчигдөр 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Өчигдөр 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Өчигдөр 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ...
Top