x

Их Британи гэрээгүйгээр Европын Холбооноос гарвал...

Их Британийн Ерөнхий сайд  Борис Жонсон маргааш Еврокомиссын тэргүүн Жан Клод Юнкертэй  уулзалт хэлэлцээ хийхээр Люксенбургийг зорих  гэж байна.  Түүний  энэ уулзалт амаргүй хүнд байх болно гэдгийг одооноос ажиглагчид тэмдэглэж байна. Энэ нь Ерөнхий сайд тогтсон хугацаанд  нь буюу 10 дугаар сарын 31 гэхэд  улс орноо  тус холбооны эгнээнээс гаргах  зорилгоосоо няцахгүйгээ зарлаж байгаа ч  парламент  энэ үйл явцыг 3 сараар хойшлуулах үүрэг  өгөөд байгаатай холбоотой юм.

Их Британийн засгийн газар  Европын Холбооны  эгнээнээс тогтсон  энэ хугацаанд гэхдээ гэрээгүйгээр улс орноо гаргахад хүрвэл  ямар үр  дагавар учрахыг урьдчилан тооцоолсон  байна. Таван хуудас энэ тайланд тэмдэглэснээр Лондон Европын Холбоог гэрээгүйгээр орхин гарвал  юуны түрүүнд Ла Маншийн хоолойгоор ачааны автомашинууд нэвтэрч гарахын тулд  2-3 өдрөөр саатдаг болох аж. Брекситийн дараах өдөр л гэхэд энэ суваг дахь тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөн 60 хувиар  буурна гэж тооцоолжээ.

Энэ нь  ачааны  автомашинуудын 85 хувь нь гаалийн шинэ  дэглэмд бэлэн  бус байхтай  холбоотой гэж үзсэн байна. Харин хил дээр  дараалал их  үүссэнээс болж  шатахуун, эм тариа, хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлтэд сөргөөр нөлөөлнө гэж үзэж байгаа аж. Мөн гэрээгүй Брексит компаниудын худалдааг бууруулж хар захын хувь хэмжээг нэмнэ гэж үзэж байна. Үүнийг дагаад  олон нийтийн эсэргүүцлийн хөдөлгөөнүүд өртөж улмаар эдийн засгийг сулруулна гэж засгийн газрын шинжээчид дүгнэж байна. Харин Английн төв банк  гэрээгүй Брексит Их Британийн дотоодын нийт бүтээгдэхүүнийг 5,5 хувиар бууруулж, ажилгүйдлийн түвшин 7 хувь хүрч өсөхөд нөлөөлнө гэж тооцоолсон байна.  Түүнчлэн  инфляцын түвшин 2 дахин нэмэгдэж  5,5 хувьд  хүрэхийг анхааруулсан  байна.

Эх сурвалж: MNB

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 8 цаг 27 мин Монтенегро улсын түүхийн товч 8 цаг 36 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 8 цаг 43 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 8 цаг 47 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 8 цаг 52 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 8 цаг 55 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 9 цаг 50 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 23 цаг 41 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 23 цаг 45 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Өчигдөр 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Өчигдөр 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Өчигдөр 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Өчигдөр 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Өчигдөр 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ...
Top