x

Солонгосын Хууль зүйн сайд Чо-гийн хөрөнгө оруулалтын санг шалгаж эхлэв

Солонгосын Хууль зүйн сайд Чо Кук нь хэдэн 7 хоногийн өмнө шуугиан тарьсан түүний гэр бүлийн гишүүдийн хөрөнгө оруулсан гэх хувийн хөрөнгө оруулалтын сангийн хэрэгт хамааралтай эсэхийг прокурорууд шалгаж эхэллээ.

Эдгээр хөрөнгө оруулалт нь хаалттай санд байсан учир энэ талаар огт мэдээгүй гэж Хууль зүйн сайд Чо өмнө нь мэдэгдэж байсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Чо нь наймдугаар сарын 9-нд Хууль зүйн сайдад нэр дэвшсэнийхээ дараа болон есдүгээр сарын 9-нд тус албан тушаалд албан ёсоор томилогдохоос өмнө Ко-линк хувийн хөрөнгө оруулалтын сангаас хөрөнгийн менежментийн тайлан хүлээн авсан болохыг тогтоожээ.

Мөрдөн шалгах ажиллагаатай ойр эх сурвалжийн мэдээлснээр Чо тус тайланг өөрийн оршин суугаа газарт биечлэн хүлээж авчээ. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд Ко-линкийн ажилтнаас авсан мэдүүлэгт Чо-д хүргэгдсэн тайланд хаалттай сан гэсэн ямар ч агуулга байгаагүй байна.

Тус тайлангийн сүүлийн хувилбарт хаалттай сан гэх гэрээний заалт орсон байсан нь Чо-гийн эхнэр Чунг Кюүн-симийн тус компанид гаргасан хүсэлтийн дагуу хийсэн гэж сангийн ажилтан прокурорт мэдүүлжээ. Мөрдөн шалгах хэсэг Чо, Чунгийн хамтаар тухайн тайланг засварласан гэж сэжиглэж байна.

Чо-гийн туслах ЖоонгАнг Илбо-той холбогдоход тэрээр “Чо нөхцөл байдалд хяналт тавих үүднээс тухайн тайланг Ко-линкээс авсан. Гэсэн хэдий ч Чо тайланг дахин гаргуулах хүсэлт гаргаагүй” гэсэн байна. Сайдын албанд нэр дэвшсэнээсээ хойш Чо өөрийн эхнэр болон хоёр хүүхдийн хийсэн хөрөнгө оруулалтын талаар огт мэдэхгүй гэж мэдэгдэж байжээ.

11 цаг үргэлжилсэн хэвлэлийн хурал болон түүний дараа болсон Үндэсний Ассемблейн томилгооны сонсголын хурлын явцад Хууль зүйн сайд Чо нь эдгээр хөрөнгийн менежментийн талаар огт мэдэхгүй, учир нь эдгээр хөрөнгө нь хаалттай санд байсан гэж мэдүүлсэн байдаг. Прокурорууд тун удахгүй уг хөрөнгө оруулалтын сангийн хэргийн мөрдөн байцаалтад сайд Чо-ын эхнэр Чунгийг шалгахаа мэдэгдсэн. Прокурорууд Ко-линк хөрөнгө оруулалтын санг шалгаж, Чо-гийн хамаатнууд тус компанийн жинхэнэ эзэмшигчид байж магадгүй хэмээн сэжиглэж байгаа. Чо-гийн эхнэр болон хоёр хүүхэд Ко-линкийн удирддаг Blue core Value-Up санд нийт 1.05 тэрбум воны ($883,021.00) хөрөнгө оруулалт хийсэн. Тус санд мөн Чо-гийн хүргэн ах болон хоёр зээ дүү нь хөрөнгө оруулсан байна.

Тус сан нь ихэнх хөрөнгөө 2017 оны дунд үед Wellscnt гэх технологийн жижиг компанид оруулсан бөгөөд энэ үед сайд Чо нь Хөх ордны Иргэний хэргийн ахлах нарийн бичгийн дарга байжээ. Төд удалгүй Wellscnt компани хэд хэдэн төрийн байгууллага болон төрийн өмчийн компаниудтай гэрээ байгуулан ашигтай ажиллаж эхэлснээр үйл ажиллагаа нь эрчимтэй сайжирсан байна.

Өндөр түвшний төрийн албан хаагчид нь жил бүр Засгийн газарт хөрөнгө орлогын мэдүүлгээ бүртгүүлэх шаардлагатай байдаг. Төрийн албан хаагчдын ёс зүйн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт төрийн албан хаагч ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хувьцаагаа худалдаагүй, эсхүл хаалттай санд байршуулаагүй бол гэмт хэрэгт тооцохоор заасан байдаг. Энэхүү гэмт хэрэг нь нэг жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл 10 сая хүртэл воноор торгох ял шийтгэлтэй байдаг.

Тус хуулийн 14 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт ахлах төрийн албан хаагчдын эхнэр, нөхөр нь ямар нэгэн шууд хөрөнгө оруулалт хийхийг хориглосон байна. Харин прокурорууд Чо-гийн гэр бүлийг Ко-линк хувийн хөрөнгө оруулалтын санд шууд хөрөнгө оруулалт хийсэн гэж үзэж байгаа. Мөн тус компани анх үүсгэн байгуулагдаж, хөрөнгө оруулалт татаж эхлэх үед Чо-гийн гэр бүл холбоотой байсан тухай тодорхой нотлох баримт прокурорт байгаа ажээ.

Тиймээс мөрдөн байцаах албаныхан Ко-линк Хөрөнгө оруулалтын санг хаалттай сан гэж үзэхгүй байна. Одоо прокурорууд Чо тухайн сангийн хөрөнгө оруулатын талаар мэдсэн байх боломжтой эсэхийг тогтоохоор ажиллаж эхэлжээ.

“Прокурорууд Чо тухайн хөрөнгө оруулалтын талаа мэдсэн эсэхээс илүү түвшинд буюу хувийн хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгө оруулсан компаниудыг сонгоход Чо идэвхтэй оролцсон гэдгийг нотлох хэрэгтэй байгаа. Тэд Чо-гийн идэвхтэй оролцоог нотолж чадах баримт олж чадахгүй бол түүнийг яллахад хэцүү байх болно” гэж мөрдөн байцаах тусгай албаны ахлах прокурор асан хууль тогтоогч хэлсэн байна.

Мөрдөн шалгах албаныхан сайд Чо болон түүний эхнэр Чунг нарыг гэмт хэргийн хамтран оролцогчид гэж үзэн, яллагдагчаар татахаар судалж байгаа ажээ.

Эх сурвалж: Korea Herald

 
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 8 цаг 28 мин Монтенегро улсын түүхийн товч 8 цаг 37 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 8 цаг 43 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 8 цаг 48 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 8 цаг 52 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 8 цаг 56 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 9 цаг 50 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 23 цаг 41 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 23 цаг 45 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Өчигдөр 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Өчигдөр 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Өчигдөр 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Өчигдөр 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Өчигдөр 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ...
Top