x

Мал эмнэлгийн ерөнхий газар байгуулах төслийг дэмжлээ

УИХ-аас 2017 оны 12 дугаар сард баталсан Мал, амьтны эрүүл мэндийн тухай, Малын генетик нөөцийн тухай хуулиудыг хэрэгжүүлэхийн тулд одоогийн Мал эмнэлэг, үржлийн газрын чиг үүргийг хоёр салгаж, Мал эмнэлгийн ерөнхий газар болгож өөрчлөхтэй холбогдуулан энэхүү тогтоолын төслийг боловсруулжээ. Ингэхдээ, мал эмнэлгийн чиглэлийн үйл ажиллагааг Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд заасны дагуу Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Мал эмнэлгийн ерөнхий газар хариуцах, малын үржил, бүртгэлийн чиглэлийн үйл ажиллагааг одоо хариуцаж байгаа хэлтэс нь дээрх хуульд заасны дагуу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны бүтцэд чиг үүргээрээ шилжиж, мал үржил, бүртгэлийн бодлогын хэрэгжилтийн зохицуулалтыг хариуцан ажиллах зохион байгуулалтын өөрчлөлт хийх юм байна.

Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат мал эмнэлгийн анхан шатны байгууллага нь орон нутагт ямар бүтэцтэй байх, хувийн мал эмнэлгийн нэгжүүдтэй хэрхэн уялдаж ажиллах талаар асуулт асууж тодруулсан юм. Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг гишүүний асуултад өгсөн хариултдаа, 2017 оны сүүлчээр батлагдсан Мал, амьтны эрүүл мэндийн тухай, Малын генетик нөөцийн тухай хуулиуд энэ оны 6 дугаар сарын 1-ээс хэрэгжиж эхэлнэ. Иймээс хуульд заасны дагуу малын эрүүл мэндийн асуудлыг төр мэдэлдээ авч, энэ үндсэн дээр босоо тогтолцоотой Мал эмнэлгийн ерөнхий газрыг байгуулахаар болж байгаа юм. Мөн малаа эрүүлжүүлэх, элдэв халдварт өвчнөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулах үүднээс саяхан Засгийн газраас тогтоол гаргаж, жил бүрийн 5 дугаар сарын 1-ээс 10 дугаар сарын 20-ны хооронд малаа вакцинжуулах, уулга туулгалт хийх ажлыг орон даяар зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ бүгд нь мал сүргээ эрүүлжүүлэх, элдэв халдварт өвчнөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх, малынхаа үүлдэр угсаа, таваарлаг чанарыг сайжруулж ашиг шимийг нь нэмэгдүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах төрийн бодлогын чухал зохицуулалт гэдгийг хэллээ.

Мөн Мал эмнэлэг, үржлийн газрын дарга П.Ганхуяг одоогоор улсын хэмжээнд хувийн мал эмнэлгийн 998 нэгжид 1493 малын эмч ажиллаж байгаа. Ирэх сарын 1-ээс хууль хэрэгжиж эхэлснээр бүх суманд гурван орон тоотой мал эмнэлгийн тасаг байгуулагдаж, малын өвчлөл, эрүүл мэндийн асуудлыг олон жилийн тандалт судалгаанд үндэслэн хэтийн зорилт, чиглэлтэй хэрэгжүүлэх ажлыг хариуцаж, хяналт тавьж ажиллах юм. Мөн хувийн мал эмнэлгийн нэгжүүд хэвээр ажиллах бөгөөд орон нутгийн мал эмнэлгийн анхан шатны нэгжүүдтэй гэрээний үндсэн дээр хамтарч ажиллана гэлээ.

Тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Байнгын хорооны гишүүдээс зарчмын зөрүүтэй саналын томъёолол гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжсэн. Гишүүний горимын санал дэмжигдсэн учраас “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж анхны хэлэлцүүлгээр нь батлуулах санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь дэмжлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй 4 цаг 47 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 5 цаг 59 мин С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон 6 цаг 23 мин Хэлмэгдүүлэлтийн хоёр дахь давлагаа 13 цаг 32 мин “Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд-2026” намрын баярыг зохион байгуулна 13 цаг 47 мин “Клипперс”, “Торонто” багууд Кавай Леонардыг солилцохоор эцэслэн тохиролцжээ 14 цаг 7 мин Шяншаний чуулга уулзалт эхэллээ 14 цаг 26 мин АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн сургаар МАН яагаад бужигнаад унав 15 цаг 22 мин Өмнөд Солонгост 20-иод насныхны ажил эрхлэлт огцом буурчээ Уржигдар 17 цаг 50 мин Алтанбулагийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцов Уржигдар 17 цаг 45 мин Баавгай үзэгдсэн газарт болгоомжтой зорчихыг анхаарууллаа Уржигдар 17 цаг 37 мин Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Odyssey болов Уржигдар 17 цаг 34 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв Уржигдар 17 цаг 30 мин Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзлэв Уржигдар 17 цаг 02 мин Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа Уржигдар 16 цаг 26 мин Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө Уржигдар 15 цаг 19 мин Г.Очирбат: Төрийн өмчийн компаниудаас татвараа урьдчилж авсан нь улсын төсөв тасрах хамгийн том хүчин зүйл болсон Уржигдар 15 цаг 16 мин ЭЗБХ: 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн 2 дахь хэлэлцүүлгийг хийв Уржигдар 15 цаг 08 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө Уржигдар 14 цаг 44 мин Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна Уржигдар 09 цаг 28 мин
iИх уншсан
Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з... Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Хэлгүй бол төргүй Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Орон сууцны үнэ өсжээ
Top