x

Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй

Хуульч Н.Төрмөнхтэй ярилцлаа.

-Давхар иргэншил гэж юу вэ. Ямар хүнийг давхар иргэншилтэй хүн гэдэг юм бэ?

-Давхар иргэншил гэдэг ойлголт шууд утгаараа тодорхой нэг хүн нэгэн зэрэг хоёр ба түүнээс дээш улсын иргэний харьяалалтай байхыг хэлээд байгаа юм. Сүүлийн жилүүдэд давхар иргэншлийг улс орнууд хүлээн зөвшөөрч, хуулиараа баталгаажуулах эрх зүйн зохицуулалтыг улам нарийвчлан зохицуулсаар байна. Тэгэхээр ямар улс орнууд ихэвчлэн давхар иргэншлийг хүлээн зөвшөөрөөд байна вэ гэвэл барууны өндөр хөгжилтэй гэгдэх улс орнууд багтах ба хөрөнгө оруулалт татах, ажиллах хүч, хүний нөөцийн чөлөөтэй урсгал бий болгох, чадвартай гадаад мэргэжилтнүүдийг өөртөө татах зэрэг олон шалтгаанаар зөвшөөрдөг.

-Давхар иргэншил үүсэх шалтгааны талаар ярихгүй юу?

-Тухайн улс орны онцлог, хүн ам зүйн бүтэц, хууль тогтоомжийн ялгаатай байдал зэрэг олон хүчин зүйлээс хамаарч улс орон бүрд харилцан адилгүй байдлаар үүсч байна. Давхар иргэншил үүсэх шалтгааны талаар ярихын өмнө улс орнууд иргэншил хэрхэн олгодог тухай ойлгох хэрэгтэй. Дэлхий дээрх улс орнууд иргэншил олгох ерөнхий хоёр зарчмыг баримталдаг. Үүнд, цусан төрлийн зарчмаар буюу эцэг, эх нь тухайн улсын иргэн бол тэрхүү орны иргэний харьяаллыг авдаг. Монгол, Япон, Солонгос гэх мэт ихэвчлэн Азийн улсууд иргэний харьяалал олгодог. Түүнчлэн зарим улс орнууд эцэг, эх нь хоёулаа нэг улсын иргэн байсан тохиолдолд иргэний харьяалал олгох хатуу зохицуулалт байдаг. Тухайлбал, Серби, Кувейт, Ливан, Египет, Саудын араб, Бруней, Бутан, Хойд Солонгос зэрэг улс орнууд энэхүү шаардлагыг тавьдаг.

Мэдээжийн хэрэг эдгээр улс орнууд ихэвчлэн давхар иргэншлийг хуулиар зөвшөөрөөгүй байдаг. Мөн газар шорооны буюу хөрсний зарчмаар иргэний харьяалал олгодог. Энэ нь тухайн хүн тодорхой улсын нутаг дэвсгэрт төрснөөр иргэний харьяаллыг авдаг зарчим юм. Энэ зарчмын дагуу Америк, Канад, Мексик, Бразил, Аргентин, Перу, Венесуэл, Колумби, Чили, Боливи, Эквадор, Уругвай, Парагвай зэрэг ихэнхдээ америк тивийн улс орнууд иргэний харьяалал олгодог байна.

-Сүүлийн үед давхар иргэншилтэй иргэд бий болж байна гэж яриад буй хүмүүсийг ямар хуулийн зохицуулалтаар зохицуулдаг юм бол?

-Монгол Улсын хувьд давхар иргэншлийг хуулиар хүлээн зөвшөөрдөггүй. Энэ талаар Харьяатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д Монгол Улсын харьяат нэгэн зэрэг гадаад улсын харьяат байхыг хүлээн зөвшөөрөхгүй гэж шууд заасан байдаг. Харин Монгол Улсын хувьд цусан төрлийн зарчмыг баримталж иргэний харьяалал олгох ба хүүхэд төрөх үед эцэг, эх нь хоёулаа Монгол Улсын иргэн байсан бол дэлхийн хаана ч төрсөн Монголд, эсвэл гадаадад төрснөөс үл хамааран Монгол Улсын иргэн болно. Гэвч сүүлийн жилүүдэд давхар иргэншил үүсэх нөхцөл дараах хүчин зүйлээс хамаарч үүсээд байна. Монгол Улсын нөхцөл дээр тулгуурлан ярья.

Тухайлбал, 1990 оноос хойш олон иргэн Америк, Европ, Солонгос зэрэг улс орнуудад гарч улмаар тухайн улс орныхоо иргэн болж амьдарч байна. Эдгээр улс орнуудад төрж өссөн бүхэл бүтэн үе бий болсон. Иргэншлийн хувьд эдгээр хүмүүс тухайн улс орныхоо иргэн боловч уг удмын хувьд монгол эцэг, эхээс төрсөн, хамаатан садан бүх л хүмүүс нь Монгол Улсад амьдарч байдаг. Ингээд л эндээс давхар иргэншлийн тухай асуудал урган гардаг. Учир нь эдгээр хүмүүс гадаад улсын иргэн л болохоос угтаа бол монгол хүн шүү дээ. Ядаж л зан заншил, өв уламжлалаа өвлүүлэн хадгалах, монгол хэл соёлын харилцаанд оролцох, өөрийгөө монгол хүн гэж итгэж үнэмшихээс эхлээд олон хэрэгцээ шаардлага тулгамддаг. Иймээс давхар иргэншил авах асуудлаар сүүлийн жилүүдэд олон нийтийн зүгээс байр сууриа илэрхийлэх нь нэмэгдсээр байна.

-Манай улс давхар иргэншлийг яагаад зөвшөөрдөггүй юм бэ?

-Зөвшөөрөхгүй байх үндэслэлийн хувьд тусгаар тогтнол, улс төр, эдийн засаг, нийгэм соёлын зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж энэхүү зохицуулалтыг хийдэг байх. Тухайлбал, давхар иргэншлийг хүлээн зөвшөөрснөөр худалдаа хөрөнгө оруулалт, гэрлэлтээр дамжуулан олон иргэнд иргэншил олгох асуудал яригдана. Эцэстээ хүн ам зүйн бүтэц өөрчлөгдөх зэрэг олон үр дагаврыг үүсгэж болзошгүй. Эндээс улбаалан хөрш орнуудын зүгээс сонгуулийн үр дүнд нөлөөлөх, улмаар төрийн эрх барих үйл ажиллагаанд оролцох, нөлөөлөх зэрэг нөхцөл байдал ч үүсч болзошгүй юм. Цаашилбал, давхар иргэншил авснаар цэргийн алба хаах, гэмт хэрэг зөрчил гаргаад хариуцлагаас оргон зайлах, татвараас зайлсхийх зэрэг өргөн боломж нэмэгдэх үндэслэлтэй. Энэ нь давхар иргэншлийг ашиглаж боломжийг хүртчихээд эргээд хариуцлага хүлээх үед нөгөө иргэншил бүхий улс орондоо оргон зайлах бодит боломж бий гэсэн үг.

Монгол Улсын хувьд харьяатын тухай хуулиар давхар иргэншлийг хориглосон байдаг нь үүнтэй холбоотой байж болзошгүй. Нөгөө талаар Харьяатын тухай хууль 1995 онд батлагдсан, одоо мөрдөгдөж байна.

-Өөр улсын иргэншилтэй хүн манай улсад амьдрахад нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж өгдөг юм уу. Хуулийн ямар зохицуулалттай байдаг юм бол?

-Энэ нь тухайн хүн Монгол Улсад ажил хөдөлмөр эрхэлж, шимтгэл төлж байсан уу гэдгээс хамаарна. Хэрэв Нийгмийн даатгалын ерөнхий хууль болон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд заасан шимтгэлийг төлж байсан өөр улсын иргэншилтэй хүнд Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу тэтгэвэр олгох эрхтэй гэсэн үг. Мөн адил нийгмийн халамжид ч хамрагдах эрхтэй. Нийгмийн халамжийн тухай хуульд Монгол Улсад хууль ёсоор байнга оршин суудаг гадаадын иргэн, харьяалалгүй хүн хамрагдах эрхтэй гэж заасан. Гэвч гагцхүү энэхүү халамж болон тэтгэврийг авахдаа хуульд заасан болзол нөхцөлийг хангаж байна уу гэдгийг харгалзан үзнэ.

-Давхар иргэншилтэй байхын давуу болон сул тал юу вэ?

-Давуу талын хувьд хөдөлмөр эрхлэх, бизнес хийх, аялах, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх, эзэмших зэрэг олон давуу тал үүснэ. Жишээлбэл, АНУ болон Монгол Улсын давхар иргэншил бүхий иргэн АНУ-ын иргэний хувиар л гэхэд дэлхийн бараг бүх улс оронд визгүй аялах боломжтой. Гэтэл Монгол Улсын иргэний хувиар сонгуульд оролцох, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх, эзэмшихээс эхлээд эдийн засаг соёлын олон боломжууд бодитой болно шүү дээ. Гэвч эргээд давхар татвар төлөх, цэргийн алба хаах үүрэг хүлээх зэрэг асуудлууд үүсдэг.

-Ер нь өөр улсын иргэншилтэй гэдгийг мэдэж шалгах боломжтой юу?

-Орчин үед технологийн хөгжил мэдээллийн систем сайн хөгжсөн тул энэ тухай холбогдох төрийн байгууллагууд хил, гаалийн хяналтыг хэрэгжүүлэх явцдаа биометрик мэдээллийг харах зам давхар иргэншлийг илрүүлэх боломжтой гэж сонссон.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй 5 цаг 20 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 6 цаг 32 мин С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон 6 цаг 56 мин Хэлмэгдүүлэлтийн хоёр дахь давлагаа 14 цаг 6 мин “Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд-2026” намрын баярыг зохион байгуулна 14 цаг 21 мин “Клипперс”, “Торонто” багууд Кавай Леонардыг солилцохоор эцэслэн тохиролцжээ 14 цаг 40 мин Шяншаний чуулга уулзалт эхэллээ 14 цаг 59 мин АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн сургаар МАН яагаад бужигнаад унав 15 цаг 55 мин Өмнөд Солонгост 20-иод насныхны ажил эрхлэлт огцом буурчээ Уржигдар 17 цаг 50 мин Алтанбулагийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцов Уржигдар 17 цаг 45 мин Баавгай үзэгдсэн газарт болгоомжтой зорчихыг анхаарууллаа Уржигдар 17 цаг 37 мин Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Odyssey болов Уржигдар 17 цаг 34 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв Уржигдар 17 цаг 30 мин Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзлэв Уржигдар 17 цаг 02 мин Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа Уржигдар 16 цаг 26 мин Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө Уржигдар 15 цаг 19 мин Г.Очирбат: Төрийн өмчийн компаниудаас татвараа урьдчилж авсан нь улсын төсөв тасрах хамгийн том хүчин зүйл болсон Уржигдар 15 цаг 16 мин ЭЗБХ: 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн 2 дахь хэлэлцүүлгийг хийв Уржигдар 15 цаг 08 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө Уржигдар 14 цаг 44 мин Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна Уржигдар 09 цаг 28 мин
iИх уншсан
Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з... Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Хэлгүй бол төргүй Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Орон сууцны үнэ өсжээ
Top