x

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

Ерөнхий сайд Н.Учрал 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл хангах үүрэг даалгаврын хэрэгжилтийг хянаж, аймаг, нийслэлийн удирдлагуудтай уулзаж, 2026 оны төсвийн тодотгол, 2027 оны төсвийн төслийн талаар товч мэдээлэл өглөө.

Ерөнхий сайд малчин өрх эрсдэл багатай, дулаан өвөлжих, хүүхдүүд хичээлдээ саадгүй явах, эмнэлгийн тусламж цагтаа хүрэх, хүнсний нийлүүлэлт тасалдахгүй байх, бизнес хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.

Мөн ордон тойрсон улс төр дотор, гаднагүй байна. Иргэдийн амьдралд шийдэх асуудал түүнээс ч их байна. Тиймээс төрийн бүх шатанд улс төрөөс илүү ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллахаа Ерөнхий сайд анхааруулав.

Засгийн газар 2026 оны төсвийн тодотгол, 2027 оны төсвөө хүндээ зориулна. 769 мянга байгаа тэтгэврийг багадаа нэг сая болгоно. Цалин нэмнэ. Татварын ачааллаас хөнгөлнө. Орон сууцны хүртээмж нэмэгдүүлж ажиллахаа илэрхийллээ.

Ерөнхий сайд аймаг, нийслэл бүр өвөлжилтийн бэлтгэлийн үлдсэн асуудлаа нэг бүрчлэн тодорхойлж, асуудал нь юу, хэн хариуцах, хэзээ, ямар эх үүсвэрээр шийдэх вэ гэсэн дөрвөн асуудлыг заавал тусган ажиллахыг үүрэг болгов.

Орон нутгийн удирдлагуудыг өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх боломжтой асуудлаа хугацаанд нь шийдвэрлэх, боломж хүрэхгүй асуудлыг Засгийн газар дэмжиж шийдвэрлэнэ гэв.

“Асуудал бүр эзэнтэй, ажил бүр хугацаатай, шийдэл бүр үндэслэлтэй, хэрэгжилт бүр хяналттай байна” гэдгийг онцолж, аймаг, нийслэлийн Засаг дарга нарыг нутаг орондоо эзэн байж, иргэдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хариуцлагатай хэрэгжүүлэх үүргээ биелүүлж ажиллахыг даалгалаа.

Эрчим хүчний салбарт олон жил хуримтлагдсан асуудалтай нүүр тулж байгаа. Үнэнээ нуухгүй. Гэлээ гээд ард түмэндээ ачаа үүрүүлэхгүй, эрчим хүчний тариф нэмэхгүй гэдгийг онцлоод дулааны III цахилгаан станцын асуудлыг шийдвэрлэж, аймгуудын дулааны станцуудын ажлыг шахаж ажиллаж буйг тэмдэглэв.

Хуралдаанд Шадар сайд Н.Номтойбаяр, Сангийн сайд З.Мэндсайхан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат болон аймаг, нийслэлийн Засаг дарга нар оролцож өвөлжилтийн бэлтгэл ажил болон орон нутагт тулгамдсан асуудлын талаар мэдээлэл өгч, асуудлуудыг шийдвэрлэхээр ажиллаж буйгаа танилцууллаа.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй 5 цаг 19 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 6 цаг 31 мин С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон 6 цаг 55 мин Хэлмэгдүүлэлтийн хоёр дахь давлагаа 14 цаг 5 мин “Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд-2026” намрын баярыг зохион байгуулна 14 цаг 20 мин “Клипперс”, “Торонто” багууд Кавай Леонардыг солилцохоор эцэслэн тохиролцжээ 14 цаг 39 мин Шяншаний чуулга уулзалт эхэллээ 14 цаг 58 мин АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн сургаар МАН яагаад бужигнаад унав 15 цаг 54 мин Өмнөд Солонгост 20-иод насныхны ажил эрхлэлт огцом буурчээ Уржигдар 17 цаг 50 мин Алтанбулагийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцов Уржигдар 17 цаг 45 мин Баавгай үзэгдсэн газарт болгоомжтой зорчихыг анхаарууллаа Уржигдар 17 цаг 37 мин Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Odyssey болов Уржигдар 17 цаг 34 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв Уржигдар 17 цаг 30 мин Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзлэв Уржигдар 17 цаг 02 мин Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа Уржигдар 16 цаг 26 мин Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө Уржигдар 15 цаг 19 мин Г.Очирбат: Төрийн өмчийн компаниудаас татвараа урьдчилж авсан нь улсын төсөв тасрах хамгийн том хүчин зүйл болсон Уржигдар 15 цаг 16 мин ЭЗБХ: 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн 2 дахь хэлэлцүүлгийг хийв Уржигдар 15 цаг 08 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө Уржигдар 14 цаг 44 мин Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна Уржигдар 09 цаг 28 мин
iИх уншсан
Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з... Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Хэлгүй бол төргүй Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Орон сууцны үнэ өсжээ
Top