x

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

УИХ-ын дарга М.Энхболд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлснийг хүргэж байна.

Эрхэм сэтгүүлчид ээ,

Хэвлэл мэдээллийн байгууллагын нийт ажилтнууд аа,

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Та бүхэндээ Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ өргөн дэвшүүлье.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас жил бүрийн тавдугаар сарын 3-ныг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон тэмдэглэж байхаар 1993 онд шийдвэрлэснээс хойш 25 жил өнгөрчээ.

Монголын сэтгүүлчдийн хараат бус, хариуцлагатай, чөлөөт сэтгүүл зүйг жинхэнэ утгаар нь төлөвшүүлэх, шударга ёс, үнэний тугч нь байж, нийгмээ эрүүлжүүлэх эрхэм зорилго Монгол оронд өрнөсөн ардчиллын үйл хэрэгтэй хамт дэвшигдсэн билээ.

Өнгөрсөн он жилүүдэд энэ зорилгоо хэрэгжүүлэх чиглэлд Та бүхэн багагүй амжилт олсон. Шийдэгдэж хараахан амжаагүй, зайлшгүй анхаарвал зохих асуудлууд ч бас бий. Гэхдээ бүхэлдээ Та бүхний 20 гаруй жилийн зүтгэл чармайлт, хөдөлмөр тэмцэл нь чөлөөт хэвлэлийн нэр төртэй түүхэн замнал, монголчуудын оюун сэтгэлгээний хувьсган өөрчлөх хүчит давалгаа байсан гэж хэлж болно.

Шударга ёсны дуу хоолой болох, иргэн түмний нийтлэг эрх ашгийг төлөөлөх, буруу бусармаг бүхнийг илчлэн тэмцэхийн төлөөх сэтгүүлчийн ажил үйлсийн зам мөр бартаатай хэрнээ бахархалтай.

Энэ аян сэтгүүлч Танаас ихээхэн мэдлэг ухаан, тэвчээр хатуужил, зориг зүрх шаарддаг. Тэр хэрээр сэтгүүлчийн хөдөлмөрийг олон түмэн, түүний дотор төр, засаг үнэлэн хүндэлдэг билээ.

Энэ дашрамд төр засгийн бодлого шийдвэрийг түгээн сурталчлагч, төр-ард түмнийг холбогч зууч, Монголоо дэлхий ертөнцөд таниулагч гүүр нь болсоор ирсэн Та бүхэнд талархал илэрхийлье.

Сэтгүүлчид бол нэг талаас төр, засгийн дотнын нөхөр нь, нөгөө талаас гашуун боловч үнэнийг хэлдэг үнэнч туслагч нь билээ.

Монгол Улсын хөгжил дэвшил баталгаа дархлаатай, ирээдүй маргааш нь гэгээ гэрэлтэй байх ёстой. Монгол хүн бүр эх орон, ард түмнийхээ сайн сайхны төлөө цуцалтгүй хөдөлмөрлөж, аливаа бэрхшээлтэй асуудлыг монгол хүний саруул ухаан, эв нэгдлээр даван туулж, ойлголцол зөвшилцөл, нийгмийн тогтвортой байдлыг эрхэмлэх нь нэн чухал байна.

Үүнд хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн үүрэг онцгой ач холбогдолтой гэдгийг тэмдэглэж хэлье.

Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурал иргэдийнхээ үнэнийг мэдэх эрх, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн нийтлэг эрх ашгийг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр цөөнгүй хууль, тогтоол батлан гаргасан билээ. Цаашид ч хийх зүйл их бий.

Өнөөгийн Улсын Их Хурал “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай” хуулийг шинэчлэх, “Өргөн нэвтрүүлгийн тухай” хуулийг боловсруулж батлахад онцгой анхаарлаа хандуулах болно.

Монголынхоо түүхийг өгүүлэхүйн, бичиглэхүйн, дүрслэхүйн ухаанаар урлан бүтээх, Монгол оронд шударга ёс, иргэндээ ээлтэй нийгмийг цогцлоох үйлс тань ямагт бүтэмж төгөлдөр байх болтугай.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА МИЕЭГОМБЫН ЭНХБОЛД

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмнөд Солонгост 20-иод насныхны ажил эрхлэлт огцом буурчээ 8 цаг 47 мин Алтанбулагийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцов 8 цаг 52 мин Баавгай үзэгдсэн газарт болгоомжтой зорчихыг анхаарууллаа 8 цаг 59 мин Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Odyssey болов 9 цаг 3 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 9 цаг 7 мин Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзлэв 9 цаг 35 мин Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа 10 цаг 11 мин Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө 11 цаг 18 мин Г.Очирбат: Төрийн өмчийн компаниудаас татвараа урьдчилж авсан нь улсын төсөв тасрах хамгийн том хүчин зүйл болсон 11 цаг 21 мин ЭЗБХ: 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн 2 дахь хэлэлцүүлгийг хийв 11 цаг 29 мин Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна 17 цаг 8 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 17 цаг 11 мин Улсын хэмжээнд 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ 17 цаг 14 мин Хэлгүй бол төргүй 18 цаг 15 мин Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна 18 цаг 26 мин Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ 18 цаг 32 мин А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 18 цаг 36 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 18 цаг 47 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 2026-09-12 Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 2026-09-12
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з... Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь
Top