x

Тээврийн хэрэгслийн торгууль, татвар төлөх боломжтой “ГЭРЭГЭ” машиныг хэрэглээнд нэвтрүүллээ

Улаанбаатар Хотын Банк, Метатек компани хамтран “ГЭРЭГЭ” цахим төлбөрийн машиныг анх удаа хэрэглээнд нэвтрүүлж, өнөөдөр нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт нээлтээ хийлээ. Нээлтэд нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг, нийслэлийн Татварын газрын дарга Д.Мөнх-Учрал зэрэг албаны төлөөллүүд оролцлоо. Эхний ээлжинд Тээврийн Хэрэгслийн татвар болон Торгуулийг төлөх боломжтой болж байгаа юм. Цаашдаа 30 гаруй төрийн үйлчилгээг үзүүлэхээр зорин ажиллаж байгаа юм байна.

Та тээврийн хэрэгслийн татвар, торгуулиа төлсөн бол баримтаа уг төлбөрийн машинаас аваад ашиглах бүрэн боломжтой. Энэхүү баримт нь QR кодтой тул банкны баримттай адил хүчин төгөлдөр. Түүнчлэн татварын байцаагч дээр олон дахин очих шаардлагагүй болж байгаа юм.

Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг “Өнөөдөр төрийн цахим үйлчилгээнд нэг суваг нэмэгдэж байна. Гэрэгэ киоскоор иргэд төрийн зарим үйлчилгээг цаг алдалгүй түргэн шуурхай авах боломжтой болж байна гэсэн үг. Эхний ээлжинд авто тээврийн татвар, хураамж, торгууль төлж байна. Удахгүй үзвэр үйлчилгээ болон хот хоорондын тээврийн зорчих тасалбар зэргийг авах боломжтой болно. Цаашдаа бид бүх хороодод энэхүү киоскийг байршуулна. Эхний ээлжинд 2019 он гэхэд 20 хороонд байршуулахаар зорин ажиллаж байна” хэмээн ярилаа.

Улаанбаатар Хотын банк, Метатек компанийн хамтын ажиллагааны хүрээнд нэвтрүүлж буй энэхүү төлбөрийн машины талаар иргэд ам сайтай байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн дөрвөн салбар, Авто тээврийн үндэсний төвийн салбарууд, Дүүргийн татварын хэлтэс, дүүргийн нэг цонхны үйлчилгээний байруудад байршуулсан байна.

Удахгүй уг төлбөрийн машинаар дамжуулан орон нутгийн автобус болон галт тэрэгний тасалбар болон үзвэр үйлчилгээний тасалбар худалдан авах гэх мэтээр олон төрлийн үйлчилгээнүүдийг нэмэх юм.

Төлбөрийн машинд аль ч банкны картаа уншуулж, тээврийн хэрэгслийн татвар, торгуулиа төлөх боломжтой юм. Ингэхдээ тээврийн хэрэгслийн улсын дугаар, эсвэл өөрийн регистрийн дугаараа оруулаад л төлбөрөө сонгон хоромхон хугацаанд төлөх юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмнөд Солонгост 20-иод насныхны ажил эрхлэлт огцом буурчээ 8 цаг 47 мин Алтанбулагийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцов 8 цаг 52 мин Баавгай үзэгдсэн газарт болгоомжтой зорчихыг анхаарууллаа 9 цаг 0 мин Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Odyssey болов 9 цаг 3 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 9 цаг 7 мин Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзлэв 9 цаг 35 мин Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа 10 цаг 11 мин Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө 11 цаг 18 мин Г.Очирбат: Төрийн өмчийн компаниудаас татвараа урьдчилж авсан нь улсын төсөв тасрах хамгийн том хүчин зүйл болсон 11 цаг 21 мин ЭЗБХ: 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн 2 дахь хэлэлцүүлгийг хийв 11 цаг 29 мин Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна 17 цаг 9 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 17 цаг 11 мин Улсын хэмжээнд 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ 17 цаг 14 мин Хэлгүй бол төргүй 18 цаг 15 мин Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна 18 цаг 26 мин Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ 18 цаг 32 мин А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 18 цаг 36 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 18 цаг 47 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 2026-09-12 Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 2026-09-12
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з... Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь
Top