x

“Mиний ирээдүй - Миний гарт” аяны нээлт боллоо

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Боловсролын хэлтсээс өнгөрсөн хичээлийн жилд  “Мэргэжил бүхэн сайхан” аяныг амжилттай зохион байгуулан ажилласан нь сургууль төгсөгчдөөс элсэлтийн ерөнхий шалгалтад гаргах амжилт дээшилж, суралцагчид  мэргэжлээ хэрхэн сонгох, эцэг эх олон нийтийг мэдээ мэдээллээр хангасан үр дүнтэй ажил болсон билээ.

 Ирээдүйн эзэд болсон хүүхэд багачуудыгаа мэргэжлээ зөв сонгоход туслах, тэдний эрүүл аюулгүй сурч хөгжих нөхцөлийг  хангах, мансууруулах бодисын хорт нөлөөг таниулах, түүнээс урьдчилан сэргийлэх, эерэг хандлагатай иргэн болон төлөвшүүлэх, өөрөө өөртөө эзэн байх нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгоор  MИНИЙ ИРЭЭДҮЙ- МИНИЙ ГАРТ” сарын аяны зорилго оршино.

Аяны нээлтийн үйл ажиллагаанд Хан-Уул дүүргийн удирдлагууд болон ХУД- сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч, багш, эцэг эх, сурагчдын 260 гаруй төлөөлөгч оролцлоо.

Дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан Миний ирээдүй-Миний гарт аяны нээж үг хэлэхдээ Боловсролын салбарын хамт олон маань маш олон ажлуудыг  санаачлан ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн хичээлийн жилд зохион байгуулсан “Мэргэжил бүхэн сайхан” аян их үр дүнтэй болж, хүүхэд багачууд мэргэжлээ сонгохдоо гэр бүл, хамт олонтойгоо олон талаас нь ярилцаж, судалдаг, зохих мэдээ мэдээллээр хангагдаж байна. Мэргэжлээ зөвхөн сонгоод сургуульд элсэн суралцах биш, түүнийхээ төлөө тууштай байж илүү ихийг сурч боловсордог, хичээдэг, үр дүнтэй ажиллаж  жинхэнэ эзэн нь байх учиртай гэж тодотгов.

Нээлтийн үйл ажиллагаан дээр Оюуны чадвар төвийн захирал н.Мөнгөн, Карьер хөгжлийн төвийн карьер зөвлөх Ц.Булган, Нэгүүндрийлинг Ёлууд багийн ахлагч Спортын дэд мастер, Мастер Класс ХХК-ийн захирал И.Мишээл нар сонирхолтой лекц уншлаа.

Аяны хугацаанд сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд сургалт, үзүүлэх ажил, зохион байгуулагдах бөгөөд үйлдвэр аж ахуйн нэгж байгууллагуудтай танилцах аялал, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, мансууруулах бодисын хор нөлөө түүнээс урьдчилан сэргийлэх зэрэг ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулна. Мөн анги дэвших болон сургууль төгсөх шалгалт, элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх, амжилт гаргах нөхцөл боломжийг бүрдүүлэн түүнд чиглэсэн ажлуудыг сургууль бүр зохион байгуулан ажиллахаар төлөвлөөд байна гэж Хан-Уул дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмнөд Солонгост 20-иод насныхны ажил эрхлэлт огцом буурчээ 8 цаг 3 мин Алтанбулагийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцов 8 цаг 8 мин Баавгай үзэгдсэн газарт болгоомжтой зорчихыг анхаарууллаа 8 цаг 16 мин Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Odyssey болов 8 цаг 19 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 8 цаг 23 мин Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзлэв 8 цаг 51 мин Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа 9 цаг 27 мин Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө 10 цаг 34 мин Г.Очирбат: Төрийн өмчийн компаниудаас татвараа урьдчилж авсан нь улсын төсөв тасрах хамгийн том хүчин зүйл болсон 10 цаг 37 мин ЭЗБХ: 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн 2 дахь хэлэлцүүлгийг хийв 10 цаг 45 мин Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна 16 цаг 24 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 16 цаг 27 мин Улсын хэмжээнд 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ 16 цаг 30 мин Хэлгүй бол төргүй 17 цаг 31 мин Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна 17 цаг 42 мин Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ 17 цаг 48 мин А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 17 цаг 52 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 18 цаг 3 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 2026-09-12 Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 2026-09-12
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з... Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь
Top