x

УУХҮЯ сайд Д.Сумъяабазар зүүн аймгуудад ажиллаа

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар энэ сарын 4-6-ны өдрүүдэд Дорнод, Сүхбаатар аймагт байрлах холимог металл, нүүрсний уурхай болон газрын тосны олборлолт явуулж буй компаниудын үйл ажиллагаатай танилцлаа. Түүнтэй хамт УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, УУХҮЯ, АМГТГ-ын дэд дарга нар болон, газар хэлтсийн дарга, мэргэжилтнүүд явсан юм.

Салбарын сайд зүүн аймгуудаар явсан эхний өдрөө Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт байрлах Улаан болон Мухарын ордоос  хар тугалга, цайрын хүдрийн олборлолт, баяжуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Шинь шинь” ХХК дээр ажиллав.  Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд тус компанийн баяжмал боловсруулах цех, хаягдлын далан, далд уурхай болон ажилчдын амьдарч буй нөхцөл байдалтай танилцлаа. 

“Шинь шинь” ХХК 2016 оноос энэ оны 4-р сарын 30 хүртэл нийт 1.15 сая тн хүдэр олборлож, 1.25 сая тн хүдэр баяжуулжээ. Мөн 73147 тн цайр болон хар тугалгын баяжмалыг үйлдвэрлэн, БНХАУ руу экспортолсон байна.  Өнөөдрийн байдлаар компанид үндсэн болон туслан гүйцэтгэх компанийн нийт 680 орчим монгол хүн ажиллаж буй. Компанийн удирдлагуудын зүгээс өнгөрсөн сараас эхлэн монгол ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлж байгаа болон Дорнод аймгийн ЗДТГ хооронд 2018 оны хамтран ажиллах гэрээний асуудал хэлэлцээрийн шатанд явж байгаа талаар уулзалтын үеэр хэллээ. Харин тулгамдаж буй асуудлын тухайд, эрчим хүчний хангамж дутагдалтай, үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байгаа зэрэг асуудлууд байгааг дуулгав.

Сайд Д.Сумъяабзар компанийн удирдлагуудад орон нутгийн ЗДТГ-тайгаа харилцан ойлголцож, хамтран ажиллах, монгол ажилчдаа тогтвор суурьшилтай ажиллуулах үүднээс цалинг шат дараалалтай нэмэгдүүлэх, сургах, Монгол Улсын хууль, дүрэм журмыг чанд сахин, байгальд хор хөнөөл багатай ажиллах зэрэг үүргүүдийг өгсөн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмнөд Солонгост 20-иод насныхны ажил эрхлэлт огцом буурчээ 8 цаг 3 мин Алтанбулагийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцов 8 цаг 8 мин Баавгай үзэгдсэн газарт болгоомжтой зорчихыг анхаарууллаа 8 цаг 15 мин Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Odyssey болов 8 цаг 18 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 8 цаг 22 мин Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзлэв 8 цаг 51 мин Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа 9 цаг 27 мин Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө 10 цаг 34 мин Г.Очирбат: Төрийн өмчийн компаниудаас татвараа урьдчилж авсан нь улсын төсөв тасрах хамгийн том хүчин зүйл болсон 10 цаг 37 мин ЭЗБХ: 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн 2 дахь хэлэлцүүлгийг хийв 10 цаг 45 мин Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна 16 цаг 24 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 16 цаг 26 мин Улсын хэмжээнд 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ 16 цаг 29 мин Хэлгүй бол төргүй 17 цаг 31 мин Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна 17 цаг 42 мин Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ 17 цаг 48 мин А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 17 цаг 52 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 18 цаг 3 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 2026-09-12 Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 2026-09-12
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з... Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь
Top