x

Сайд Д.Сумъяабазар “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийг орон нутагтай харилцан ойлголцож ажиллахыг үүрэг болгов

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазараар ахлуулсан ажлын хэсгийнхэн  зүүн бүсийн уурхайнуудын үйл ажиллагаатай танилцаж, зарим тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэж ажилласан билээ. Энэ сарын 5-ны өдөр “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-нд ажилласнаар үргэлжлэв.

Монгол Улсын газрын тосны хамгийн том хөрөнгө оруулалт хийж буй тус компани Дорнод аймгийн  Чойбалсан хотоос зүүн тийш 220 км-т орших Тосон-Уулын XIXталбайд 179 сая, Тамсагийн XXIталбайд 127.5 сая тоннын газрын тосны батлагдсан нөөцтэй. 2017 оны эцсийн байдлаар нийт 3.16 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэнээс хайгуулд 616 сая ам.доллар зарцуулжээ. “Петрочайна Дачин Тамсаг” ХХК Тамсагийг сав газраас түүхий газрын тос олборлох хугацаа нь 20 жил бөгөөд үүнээс одоо 14 жил үлдээд буй аж. Нийт 306 сая геологийн баталгаат нөөц батлуулснаас 113 сая тонн буюу 34 хувийг ашиглаад буй аж. Олборлох хүчин чадлын хэмжээ жилд нэг сая тонн давсан бөгөөд 2005-2017 онд нийтдээ 5.8 сая гаруй тонн түүхий тос олборлоод байна. Харин үүнээс улсын төсөвт 2.9 тэрбум ам.долларын түүхий тос экспортолсон бөгөөд бүтээгдэхүүн хуваалтын орлогоос улсын төсөвт 654 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна.

Салбарын сайдыг “Петрочайна Дачин Тамсаг” ХХК дээр очих үеэр Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн мөн ирж, компанийн ерөнхий захирал Зян Вейдун нартай гурван талт уулзалт хийв. Засаг дарга М.Бадамсүрэн юун түрүүнд Дорнодын залуус ажилтай болох ёстой ч газрын тосны олборлолт болон техникийн мэргэжлээр Дорнодын политехникийн коллежийг төгссөн 200-300 боловсон хүчин бий атал ажилд авахгүй байгааг хэлэв. Мөн туслан гүйцэтгэгч компанийн тендерийг ил тод нээлттэй явуулах зэрэг асуудлуудыг хөндөв.

Сайд Д.Сумъяабазар энэ үеэр “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн удирдлагуудад хэд хэдэн үүрэг даалгаварыг өгсөн юм.  Тухайлбал, олборлолтын операторыг заавал орон нутгаас авах, туслан гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулах болон худалдан авалтаа ил тод нээлттэй болгох, байгаль орчны нөхөн сэргээлтийг стандартын дагуу хийж, замын бүтээн байгуулалтаа дуусгах, хөдөлмөрийн аюулгүй байдлыг чанд сахих, Монгол Улсын хууль, дүрэм журмын дагуу явуулахыг үүрэг болгов.

 Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд олборлогч компани орон нутагтай харилцан ойлголцож, цаашид нэгнээ дэмжиж ажиллах нь хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд чухал нэмэр болохыг хэллээ.

Харин ноён Зян Вейдун өнөөдөр ажиллаж байгаа 630 монгол ажилтны 75 хувь нь Дорнодын иргэд болохыг хэлээд, цаашид нэмж ажилтан авах шаардлагатай бол нутгийн иргэдийг ажилд авахаа хэлсэн юм. Түүнчлэн эхний ээлжинд түүхий газрын тос тээвэрлэж буй замын асуудлыг шийдвэрлэх, орон нутагтай хамтран ажиллахаа хэлээд Монгол Улсын хууль дүрэм журмын дагуу үйл ажиллагаа явуулна гэв.

 “Петрочайна Дачин Тамсаг” ХХК үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш нийтдээ хоёр сая гаруй ам.долларыг хандив тусламжийг орон нутгийн эмнэлэг, сургууль, малчдад үзүүлсэн байна. Матад сум, хилийн отряд, Баянхошуу боомтод ард иргэдийн ундны усны нөхцлийг сайжруулахад 323 мянган ам.доллар зарцуулж, байгаль орчны нөхөн сэргээлт, хамгааллын ажилд 156 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийснээс өрмийн шингэн хаягдлын сан, уг хаягдлыг саармагжуулах 1198 байгууламж барьж, зам дагуух 600 км-т байгаль хамгаалах ажил хийсэн аж.

“Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн газрын тос олборлолт болон тээвэрлэлт хийж буй үйл ажиллагаатай салбарын сайд танилцаны зэрэгцээ тус компанид ажиллаж байгаа монгол ажилчидтай уулзалт хийсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмнөд Солонгост 20-иод насныхны ажил эрхлэлт огцом буурчээ 8 цаг 3 мин Алтанбулагийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцов 8 цаг 8 мин Баавгай үзэгдсэн газарт болгоомжтой зорчихыг анхаарууллаа 8 цаг 15 мин Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Odyssey болов 8 цаг 19 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 8 цаг 23 мин Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзлэв 8 цаг 51 мин Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа 9 цаг 27 мин Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө 10 цаг 34 мин Г.Очирбат: Төрийн өмчийн компаниудаас татвараа урьдчилж авсан нь улсын төсөв тасрах хамгийн том хүчин зүйл болсон 10 цаг 37 мин ЭЗБХ: 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн 2 дахь хэлэлцүүлгийг хийв 10 цаг 45 мин Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна 16 цаг 24 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 16 цаг 27 мин Улсын хэмжээнд 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ 16 цаг 30 мин Хэлгүй бол төргүй 17 цаг 31 мин Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна 17 цаг 42 мин Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ 17 цаг 48 мин А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 17 цаг 52 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 18 цаг 3 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 2026-09-12 Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 2026-09-12
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з... Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь
Top