x

Хөвсгөл нуурт химийн хорт нэгдэл агуулсан хуванцар ихээр агуулагдсаныг Швейцарийн эрдэмтэд тогтоолоо

Хөвсгөл нуурыг хуванцар хог хаягдлаар бохирдуулан, түүний экосистем, нуурын амьтан ургамлыг сүйтгэж байгааг Женевийн Их сургуулийн эрдэмтэд судлан тогтоосон байна. 

ВВС агентлагийн өнгөрсөн сарын 30-ны нийтлэлд хуванцар хог хаягдлын судалгааг далай, тэнгист хийж байсан бөгөөд анх удаа цэнгэг уст, эртний нууруудад хийхэд дэлхий хуванцар хог хаягдлаас үүссэн химийн хорт бодист эзлэгдсэн байна хэмээн эрдэмтэд хүлээн зөвшөөрлөө гэжээ. 

Швейцарын Женев нуурын хэдэн арван эрэг орчмын хог хаягдлыг түүж түүний химийн хорт элементүүдийг судалж 3,000 дээжээс 670 –г шинжлэхэд бичил хуванцар буюу 5 мм-ээс бага хэмжээтэй хуванцар нь нуурын амьтдын залгиур хоолойг бөглөх, хоол боловсруулах эрхтэнд тээглэх, улмаар ходоодны хүчлийн нөлөөгөөр хорт элементүүд хурдан задрах, тухайн хордсон амьтны үлдэгдлээс нууранд хорт бодис ихээр алдагдах зэргээр нуурыг бохирдуулдагийг тогтоожээ. 

Мөн бичил хуванцрын химийн нэгдлийг судлахад хар тугалга, мөнгөн ус зэрэг маш хүчтэй хорт бодис илэрч байгааг тогтоосон аж. Женевийн нуурын эрэг орчмоос дээжилж авсан хуванцруудын ихэнхийг одоо хэрэглэхээ больсон бүтээгдэхүүнүүд эзэлж байжээ. Хэдийгээр одоо хэрэглэгдэхгүй байгаа ч хуванцар байгаль дээр хэдэн арван жилээр хорт бодисоо ялгаруулсаар байдаг аж. Энэ нь хуванцар хэдэн зуун жилээр байгаль орчныг хордуулсаар байх нь ойлгомжтой болов. 

Зөвхөн Женевийн нууранд гэлтгүй дэлхийд цэнгэг уст эртний нуурууд гэгдэх Италийн Гарда, Монголын Хөвсгөл нууруудад энэ судалгааг хийснээрээ онцлогтой. 

Бусад нуур ч Женевийн нууртай төстэй бохирдолтын төвшинг харуулж байна. Гарда нуурт 1 кв.км 1,000 том хуванцар хог 450 бичил хуванцар агуулагдаж байна. Энэ хуванцар хог хаягдлыг шинжлэхэд одоо Англид хэрэглэхийг хориглосон материалтай хувцас, гоо сайхны хэрэгслийн хэсгүүдээс хорт бодис ихээр агуулсан болох нь тогтоогджээ. Микропластик буюу бичил хуванцар нь ундны ус, пиво, зөгийн балд хүртэл илэрсэн хэмээжээ. Эдгээр нь хүний биед хэрхэн нөлөөлж буй судалгаа одоогоор хийгдээгүй байна.

Хөвсгөл нуурын тухайд  Монголын хамгийн их эзлэхүүнтэй, хамгийн гүн нуур юм. Хөвсгөл дэлхийн 17 эртний нуурын нэг,  хоёр сая гаруй жилийн настай хэмээн тооцоолсон байдаг. Нийт усны эзэлхүүн 381 км³ байдаг нь дэлхийн нийт цэнгэг усны 0.4 хувьтай тэнцэнэ.

Хөвсгөл нуурт 46 гол горхи цутгах бөгөөд ганцхан Эгийн гол эх авч урсан Сэлэнгэ мөрөнд цутгана. Явсаар нийт 1,000 км зайг туулан Байгал нуурт цутгадаг. Энэ хоёр нуурын хоорондын шууд зай нь ердөө 200 км.

Алслагдсан Монгол нуур Хөвсгөлд хийсэн судалгаа нь Женевийн нуурын бохирдлоос их буюу 1 кв.км талбайд оногдож байгаа нь 48,146 бол Женевийн нуурынх 44,435 агуулагдаж байгаад санаа зовж буйгаа эрдэмтэд хэлжээ. 

Ихэвчлэн хүн ам ихээр төвлөрсөн газруудын хог хаягдал салхинд туугдан нуурт хүрдэг бөгөөд эдгээрийн ихэнх нь үйлдвэрлэлийн хог хаягдал байх нь ч бий.

Хуванцар хэрэглээнээс дэлхий нийтээрээ салах арга зам хайх тухай ярьж эхлээд буй.

НҮБ-аас саяхан хуванцар хог хаягдал нь “Манай гарагийн хямрал” хэмээн томьёолж хуванцрыг ялган цэвэрлэх технологи боловсруулах тухай ярьж байгаа ч дэлхий аль хэдийнээ хуванцар хог хаягдалдаа эзлэгдчихээд хуванцраас үүдэлтэй химийн хортой нэгдэл ундны уснаас ч илрэх боллоо хэмээн эрдэмтэд ВВС-д өгсөн ярилцлагадаа дурджээ.

Эх сурвалж: BBC; UPDOWN.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмнөд Солонгост 20-иод насныхны ажил эрхлэлт огцом буурчээ 8 цаг 3 мин Алтанбулагийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцов 8 цаг 8 мин Баавгай үзэгдсэн газарт болгоомжтой зорчихыг анхаарууллаа 8 цаг 15 мин Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Odyssey болов 8 цаг 19 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 8 цаг 23 мин Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзлэв 8 цаг 51 мин Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа 9 цаг 27 мин Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө 10 цаг 34 мин Г.Очирбат: Төрийн өмчийн компаниудаас татвараа урьдчилж авсан нь улсын төсөв тасрах хамгийн том хүчин зүйл болсон 10 цаг 37 мин ЭЗБХ: 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн 2 дахь хэлэлцүүлгийг хийв 10 цаг 45 мин Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна 16 цаг 24 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 16 цаг 26 мин Улсын хэмжээнд 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ 16 цаг 29 мин Хэлгүй бол төргүй 17 цаг 31 мин Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна 17 цаг 42 мин Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ 17 цаг 48 мин А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 17 цаг 52 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 18 цаг 3 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 2026-09-12 Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 2026-09-12
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з... Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь
Top