x

Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээний жилийн ажлын нээлт боллоо

Өвөрхангай аймагт ажиллаж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, дагалдан яваа Засгийн газрын нэр бүхий гишүүд “Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээ”-ний жилийн нээлтэд оролцлоо.

Монгол Улс өнөөдрөөс эхэлж мал сүргээ өвчилсөн үед нь тэмцдэг бус өвчлөхөөс урьдчилан сэргийлэх ажлыг бүх нийтийн ажил болгон хэрэгжүүлж байна.

Ерөнхий сайд хэлсэн үгэндээ “Засгийн газар эдийн засгийн тулгуур болсон мал аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийг бий болгон, иргэдээ баталгаатай, чанартай хүнсээр хангаж, цаашдаа “Хүнс экспортлогч улс” болох зорилт тавьсан. Мал сүргээ болзошгүй өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх нь өмнөө тавьсан зорилтоо хэрэгжүүлэх үндэс. Иймээс энэ ажлыг өнөөдрөөс бүх аймаг, нийслэл, сум бүрт эхлүүлж байна” гэв.

Энэ ажлын хүрээнд Засгийн газрын болон Онцгой комиссын гишүүд нэг нэг аймаг хариуцан,  тухайн аймагт улиралд хоёроос доошгүй очиж явц, үр дүнтэй нь танилцан, шаардлагатай дэмжлэг, туслалцаа үзүүлэх юм. Мөн аймаг, сумдад Ажлын хэсэг ажиллана. Энэ сарын нэгнээс 10 дугаар сарын 20 хүртэлх хугацаанд улсын хэмжээнд давхардсан тоогоор 67 сая толгой малд өвчнөөс урьдчилан сэргийлэх, малын үржүүлэг, селекцийн ажил, үйлчилгээг орон даяар явуулахаар Засгийн газар шийдвэрлэсэн юм.

Өвөрхангай аймгийн хувьд таван суманд халдварт өвчний 7 голомт бүртгэгдэж 29 өрхийн 308 үхэр, 50 хонь, 86 ямаа, 94 гахай, нийт 538 толгой малыг зориудаар устгажээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмнөд Солонгост 20-иод насныхны ажил эрхлэлт огцом буурчээ 8 цаг 2 мин Алтанбулагийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцов 8 цаг 7 мин Баавгай үзэгдсэн газарт болгоомжтой зорчихыг анхаарууллаа 8 цаг 15 мин Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Odyssey болов 8 цаг 18 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 8 цаг 22 мин Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзлэв 8 цаг 50 мин Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа 9 цаг 26 мин Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө 10 цаг 33 мин Г.Очирбат: Төрийн өмчийн компаниудаас татвараа урьдчилж авсан нь улсын төсөв тасрах хамгийн том хүчин зүйл болсон 10 цаг 36 мин ЭЗБХ: 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн 2 дахь хэлэлцүүлгийг хийв 10 цаг 44 мин Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна 16 цаг 23 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 16 цаг 26 мин Улсын хэмжээнд 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ 16 цаг 29 мин Хэлгүй бол төргүй 17 цаг 30 мин Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна 17 цаг 41 мин Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ 17 цаг 47 мин А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 17 цаг 51 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 18 цаг 2 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 2026-09-12 Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 2026-09-12
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з... Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь
Top