x

“Би хариуцлагатай аав, ээж” нийслэлийн зөвлөгөөн боллоо

Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 93 жилийн ой тохиож байна. Энэхүү түүхт ойн хүрээнд хүүхдийн төлөө байгууллагуудын төлөөлөл, нийслэлийн удирдлагууд хүүхдийн байгууллагыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн гэрэлт хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлсэн юм.

Мөн нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран “Би хариуцлагатай аав, ээж” нийслэлийн зөвлөгөөнийг Монголын Хүүхдийн ордонд зохион байгуулж байна. Зөвлөгөөний нээлтэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр, МУ-ын ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиун, нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий, хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг төрийн болоод төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцов.

Зөвлөгөөнөөр хүүхдийн хүмүүжил төлөвшил, гэр бүлийн эерэг харилцаа, хүмүүжлийн эерэг арга хэлбэрийг олон нийтэд танилцуулан хүүхдийн төлөө хүн бүр хариуцлагатай байхыг урилах юм байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ “Улаанбаатар хот хүүхдийн байгууллагын тэгш ойг тохиолдуулан олон арга хэмжээ зохион байгуулж байгаагийн нэг нь “Би хариуцлагатай аав, ээж” зөвлөгөөн юм. Түүнчлэн нийслэлийн удирдлагын зүгээс хүүхдийн асуудалд онцгойлон анхаарч ажиллаж байна. Миний бие Улаанбаатар хотын хүүхдийн төлөө зөвлөлийг удирдан ажилладаг. Энэ зөвлөл ээлжит хурлаа хийж тодорхой асуудлууд дээр шийдвэр гарган ажиллаж байна. Тухайлбал сургууль, цэцэрлэгийн дээвэр дээр байрлуулсан үүрэн телефоны комданиудын антенуудыг буулгаж, хэт долгионоос хүүхдүүдээ хамгаалах, шаардлага хангахгүй байгаа цахим тоглоомын газруудыг цэгцэлж, хяналтыг сайжруулах үүрэг даалгаврыг холбогдох хүмүүст өгөн ажиллаж байна. Хүүхдээ сонсох өдөртэй болж, хүүхдийн насны онцлогт тохирсон хөгжлийг дэмжих хөтөлбөрийг НИТХ-аар батлуулан хэрэгжүүлсэн. Түүнчлэн хүүхдэд ээлтэй Улаанбаатар хөтөлбөрийг эрчимжүүлэн ажиллаж байгааг та бүхэнд хэлэхэд таатай байна. Улаанбаатар хот хүүхдийн хүчирхийлэлгүй хот байхын төлөө бүхий л шатанд чармайн ажиллаж байна” хэмээн онцолж байв.

Зөвлөгөөний үеэр Сэтгэл судлалын үндэсний төвийн захирал, сэтгэл судлаач Б.Ууганцэцэг “Гэр бүлийн чанартай цаг”, ОУ-ын Улаанбаатарын их сургуулийн Гэр бүл судлалын тэнхимийн эрхлэгч, доктор Б.Оюун-Эрдэнэ “Хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн үүрэг оролцоо”, МУБИС-ийн Нийгмийн ажил, аргазүйн тэнхмийн ахлах багш М.Нямдорж “Гэр бүл дэх хүүхэд хамгаалал” сэдвээр илтгэл тавив. Үүний дараа хэлэлцүүлэг өрнүүлж, уриалгаа гаргах юм гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмнөд Солонгост 20-иод насныхны ажил эрхлэлт огцом буурчээ 8 цаг 3 мин Алтанбулагийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцов 8 цаг 8 мин Баавгай үзэгдсэн газарт болгоомжтой зорчихыг анхаарууллаа 8 цаг 16 мин Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Odyssey болов 8 цаг 19 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 8 цаг 23 мин Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзлэв 8 цаг 51 мин Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа 9 цаг 27 мин Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө 10 цаг 34 мин Г.Очирбат: Төрийн өмчийн компаниудаас татвараа урьдчилж авсан нь улсын төсөв тасрах хамгийн том хүчин зүйл болсон 10 цаг 37 мин ЭЗБХ: 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн 2 дахь хэлэлцүүлгийг хийв 10 цаг 45 мин Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна 16 цаг 25 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 16 цаг 27 мин Улсын хэмжээнд 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ 16 цаг 30 мин Хэлгүй бол төргүй 17 цаг 31 мин Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна 17 цаг 42 мин Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ 17 цаг 48 мин А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 17 цаг 52 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 18 цаг 3 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 2026-09-12 Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 2026-09-12
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з... Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь
Top