x

Ой, модны үйлдвэрлэлийн салбарыг сэргээн хөгжүүлэхээр ажиллаж байна

Ой, модны үйлдвэрлэлийн салбарын төрийн болон төрийн бус байгууллага, үйлдвэрлэгчдийн уулзалт-ярилцлага өнөөдөр (2018.05.10) ХХААХҮЯ-ны хурлын танхимд боллоо.

Уулзалт-ярилцлагыг нээж, тус яамны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү үг хэлсэн. Тэрбээр хэлсэн үгэндээ, “Мод, модон бүтээгдэхүүн, тавилгын үйлдвэрлэлийн хэмжээ жилээс жилд өсөж, статистик мэдээгээр 200 гаруй тэрбум төгрөгт хүрлээ. Гэвч тус салбарын мод бэлтгэл, зүсмэл материал, барилгын модон хийцийн үйлдвэрлэл, ойг цэвэрлэх, ойн цэвэрлэгээнээс гарсан түүхий эдийн боловсруулалт хангалттай хөгжиж чадахгүй байна. Тиймээс салбарын төрийн болон ТББ, үйлдвэрлэл эрхлэгчдийнхээ байр суурийг сонсон, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга замыг хамтдаа эрэлхийлэх нь зүйтэй гэж үзээд өнөөдрийн уулзалт-ярилцлагыг зохион байгууллаа. Та бүхэн 30-300 хүнийг ажлын байраар хангаж буй салбарын хөгжлийг тодорхойлогчид” гэдгийг онцолсон юм.

Мөн өчигдрийн Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Гааль, НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үеэр УИХ-ын гишүүн О.Батнасан “Гуалингаас бусад түлшний модыг гааль, НӨАТ-аас чөлөөлөх тухай” санал гаргасан нь дэмжигдсэн тухай оролцогчдод мэдээллээ. 

ОЙН ЗАМ БАРИХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА

Уулзалтын эхэнд, ХХААХҮЯ-ны Мод, модон эдлэл, тавилгын үйлдвэрлэлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Баярсайхан “Ой, модны үйлдвэрлэлийн салбарын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдвээр мэдээлэл хийлээ.

Ойг цэвэрлэх шаардлага, хэрэгцээ жилээс жилд өсөн нэмэгдсээр. Одоогийн байдлаар жилд 40 000 шоо метр шахмал хавтанг импортолж, 10 сая ам.долларыг гадагшаа урсгаж байна. Гэтэл хавтангийн үндсэн түүхий эд Монгол орны ойд хөглөрч байдаг. Энэ нь 2014 онд Засгийн газраас батлагдсан “Ойн цэвэрлэгээ” хөтөлбөрийн хэрэгжилт хангалтгүй байгааг илтгэнэ гэж мэдээлэлдээ дурдлаа. Мөн түүхий эд бэлтгэн нийлүүлэх тогтолцоо алдагдсан, мод бэлтгэдэг аж ахуйн нэгжүүдийн техник технологи хоцрогдсон, санхүүгийн чадавхгүй байгаагаас модон түүхий эдийн ашиглалтын хувь хэмжээ маш доогуур байж, салбарын уналтад нөлөөлж байна.

Тиймээс дээр дурдсан хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, ердийн хөсөг ашиглан ойг цэвэрлэж, модон түүхий эдийг ойн захад авчрах, уг ажлыг мэргэжлийн байгууллага, ойн нөхөрлөлүүдээр гүйцэтгүүлэх шаардлагатай. Ойн хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулахад үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, хөнгөлөлттэй зээл олгох, ойн цэвэрлэгээнд ашиглагдах зарим тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ-аас чөлөөлөх зэрэг нь одоогийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх нэг арга зам болохыг хэлж байна.

Ойн тухай хуулийн 12.1.4 дэх хэсэгт “Ойн нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх, үржүүлэх болон ойн нөөц бүхий газар нутгийн ашиглалтын бүсийн ойд замын хайгуул хийж, зураг, төсөв боловсруулах, ойн төв зам барьж байгуулах арга хэмжээний зардлыг тухайн жилийн төсөвт тусгана” гэж заасан байдаг. Тэгвэл уг хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс 4 аймгийн 12 суманд 370 км ойн төв байгуулах ерөнхий зураглал гаргаж, Сэлэнгэ аймгийн Мандал суманд 30 км ойн зам барих шаардлагатай гэж ХХААХҮЯ үзэж байна.

Уулзалтын үеэр ХХААХҮЯ-наас Монголын ой, модны үйлдвэрлэл эрхлэгчдийн нэгдсэн холбоотой хамтран “Ой, мод үйлдвэрлэгчдийн улсын зөвлөгөөн”-ийг 5 дугаар сарын сүүлчээр зохион байгуулахаар төлөвлөж байгааг мэдээлж, улсын зөвлөгөөнөөр хөндөх асуудлаар уулзалтад оролцогчдоос санал асуусан юм.

“ОЙГООС БЭЛТГЭХ МОДНЫ ДЭЭД ХЭМЖЭЭГ ТОГТООХДОО АНХААРАХ НЬ ЗҮЙТЭЙ”

Ой, мод, тавилгын үйлдвэрлэлийн салбар бол хөнгөн үйлдвэрийн салбарын томоохон дэд салбарын нэг. Тус салбар 1980-аад онд хөгжлийн ид үедээ аж үйлдвэрлэлийн салбарын 10 гаруй хувийг үйлдвэрлэж байсан. Бүтээгдэхүүнийхээ тодорхой хувийг экспортолдог, бие даасан Ой, модны аж үйлдвэрийн яамтай, эрчим хүч, уул уурхай, их барилгын дараа 4 дүгээрт эрэмбэлэгддэг улс ардын аж ахуйн бие даасан томоохон салбар байв.

1990-ээд оноос салбар уналтад орсон гэж үздэг ч 2000 он гарсаар сэргэлт ажиглагдаж эхэлсэн. Одоо 21 аймаг, нийслэлд 450 гаруй аж ахуй нэгж, байгууллага мод бэлтгэл, ойн цэвэрлэгээ, мод боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний 4 орчим хувийг үйлдвэрлэж байна. Сүүлийн жилүүдэд хавтан хийцийн мебель тавилга, зөөлөн тавилгын үйлдвэрлэл хурдацтай хөгжиж байгааг энд дурдах хэрэгтэй. 

Уулзалтад оролцогчдын төлөөлөл болж, Монголын ой, модны үйлдвэрлэл эрхлэгчдийн нэгдсэн холбооны тэргүүн Д.Баасанбямба салбарт тулгамдсан, цаашид шийдвэрлэвэл зохилтой асуудлыг хөндлөө. Мод бэлтгэлийн аж ахуйн нэгжүүдэд ойн эзэмшил байхгүй, ойгоос бэлтгэж буй модны хэмжээ маш бага учраас энэ чиглэлийн үйлдвэрүүд үйл ажиллагаа өртөтгөх, техник технологио шинэчлэх, тогтвортой үйл ажиллагаа эрхлэх боломжгүй байдаг гэж Д.Баасанбямба хэлсэн. Тэрбээр, бид ойгоо цэвэрлэхгүй юм бол манай ой мод гал түймрийн голомт, хортон шавьжны өлгий болж байна гэж хатуухан шүүмжлээд, ой, модны үйлдвэрлэлийн салбарыг удирдлага, зохион байгуулалтын нэгдсэн тогтолцоогоор хангах, улмаар бие даасан агентлагтай болох нь зүйтэй гэсэн саналууд дэвшүүллээ. Мөн ойг цэвэрлэж, эрүүлжүүлсэн, ойгоос бэлтгэсэн модоо дотоодын үйлдвэрлэлд нийлүүлсэн аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг, урамшуулал олгож, ойжуулалт, мод үржүүлгээс эхлээд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бүхий л шат дамжлагад анхаарах цаг болсон гэлээ. 

2014 онд гаргасан судалгаагаар Монгол Улсад жилд 3 сая шоо метр модны хэрэгцээ бий гэж гарчээ. Үүнээс жилд 1.2-1.7 сая шоо метр мод бэлтгэх дээд хэмжээг БОАЖЯ-наас тогтоож өгдөг. Гэвч жилд дунджаар 700-800 мянган шоо метр мод бэлтгэж байгаа бөгөөд түүний 600 мянга орчим шоо метр модыг түлшний, үлдсэн 100 мянга гаруй шоо метр модыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаж байна. Монголын ойн санд 420 сая шоо метр мод бэлтгэх нөөц бий, ой модны нөөцөөрөө дэлхийд 16-рт жагсдаг гэж  БОАЖЯ-ны Ойн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ойн ашиглалт хариуцсан ахлах мэргэжилтэн Р.Ганбат мэдээллээ.

ШУТИС-аас ирсэн төлөөллийн үзэж буйгаар, унасан болон босоо хатсан модоор ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэх эсэхээ тодорхой болгох, мебелийн стандартыг шинэчлэх, уг стандартыг баталгаажуулах лаборатори шаардлагатай гэдэг санал дэвшүүлсэн. Одоогийн модон үйлдвэрлэл эрхлэгчид боловсон хүчнээ үйлдвэртээ бэлтгэж байгаа нь сайн хэрэг мэт боловч шинжлэх ухааны үндэслэлтэй онол, практик хосолсон сургалт байх ёстой гэдгийг ч сануулж байна.

Харин үйлдвэрлэл эрхлэгчдийн тухайд, жилд ойгоос бэлтгэх модны дээд хэмжээг тодорхой үндэслэл, шалтгаанаар тогтоох, нэг аж ахуйн нэгжид олгох модны хэмжээг нэмэгдүүлэх, тогтвортой үйлдвэрлэл эрхлэхэд бодлогын болон бодит дэмжлэг үзүүлэх, салбарыг мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллах шаардлагатай байгааг хэллээ. Цаашид ой, модны үйлдвэрлэлийг сэргээн хөгжүүлэхэд салбар дундын уялдаа холбоо, хамтын ажиллагаа чухал гэдэг дээр талууд санал нэгдсэн юм.

Эх сурвалж: ХХААХҮЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмнөд Солонгост 20-иод насныхны ажил эрхлэлт огцом буурчээ 7 цаг 32 мин Алтанбулагийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцов 7 цаг 37 мин Баавгай үзэгдсэн газарт болгоомжтой зорчихыг анхаарууллаа 7 цаг 44 мин Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Odyssey болов 7 цаг 48 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 7 цаг 52 мин Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзлэв 8 цаг 20 мин Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа 8 цаг 56 мин Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө 10 цаг 3 мин Г.Очирбат: Төрийн өмчийн компаниудаас татвараа урьдчилж авсан нь улсын төсөв тасрах хамгийн том хүчин зүйл болсон 10 цаг 6 мин ЭЗБХ: 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн 2 дахь хэлэлцүүлгийг хийв 10 цаг 14 мин Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна 15 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 15 цаг 55 мин Улсын хэмжээнд 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ 15 цаг 58 мин Хэлгүй бол төргүй 17 цаг 0 мин Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна 17 цаг 11 мин Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ 17 цаг 17 мин А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 17 цаг 21 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 17 цаг 32 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 2026-09-12 Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 2026-09-12
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з... Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь
Top