x

Хаврын тариалалтын ажил жигдэрч байна

Энэ онд улсын хэмжээгээр 408.9 мянган га-д үр тариа, үүнээс 390.4 мянган га-д улаанбуудай,  15.5 мянган га-д төмс,  8.4 мянган га-д хүнсний ногоо, 32.0  мянган га-д тэжээлийн таримал, 41.9 мянган га-д тосны ургамал, 6.5 мянган га-д жимс жимсгэнэ, нийтдээ 513.2 мянган  га-д тариалалт хийнэ.

Хаврын тариалалтад зүтгэх хүчний трактор 3230, үр тарианы үрлүүр 2254, хөрс боловсруулах техник 5424, төмс, хүнсний ногооны үрлүүр 498 ажиллах бөгөөд техникийн парк ашиглалтыг 80-85 хувиар тооцоход тариалалтын ажлыг 14-17 хоногт багтаан гүйцэтгэх  техникийн боломж бүрдсэн болно.  

Тариалалтын ажил 05 дугаар сарын 08-наас жигдэрч, 10-ны байдлаар улсын хэмжээгээр 34 мянган га-д үр тариа, үүнээс 33.9 мянган га-д улаанбуудай, 723 га-д төмс, 640 га-д хүнсний ногоо, 40 га-д тэжээлийн, 7930 га-д тосны ургамал, нийтдээ 43.3 мянган га-д тариалалт хийснээр үр тарианы тариалалтын явц 8.3 хувь, төмс 4.6 хувь, хүнсний ногоо 7.5 хувьтай явагдаж байна.

Засгийн газрын шийдвэрийн дагуу импортын 1 тонн элит үрийн худалдах үнийг 660 мянган төгрөг, 1 дүгээр үржүүлгийн үрийг 620 мянган төгрөг, дотоодын ургацаас нөөц бүрдүүлсэн сортын үрийг 570 мянган төгрөгөөр тус тус тогтоож, Тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан 400 гаруй аж ахуйн нэгж, иргэнд  23.7 мянган тонн буудайн үрийг Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн тариаланчдад 10 хувийн урьдчилгаатай олгож байна.

Мөн “НИК” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу 3.5 мянган тонн шатахууныг орон нутгийн шатахуун түгээх станцуудаар дамжуулан бөөний үнийг 1720-1800 төгрөг, жижиглэнгийн үнийг 1949-2080 төгрөгөөр тус тус тооцож, 50 хувийн урьдчилгаатай, бордоо, ургамал хамгааллын бодисыг 30 хувийн урьдчилгаатай зээлээр олгох ажлыг шуурхай зохион байгуулж байна.

Эх сурвалж: ХХААХҮЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмнөд Солонгост 20-иод насныхны ажил эрхлэлт огцом буурчээ 7 цаг 32 мин Алтанбулагийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцов 7 цаг 37 мин Баавгай үзэгдсэн газарт болгоомжтой зорчихыг анхаарууллаа 7 цаг 44 мин Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Odyssey болов 7 цаг 47 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 7 цаг 51 мин Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзлэв 8 цаг 20 мин Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа 8 цаг 56 мин Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө 10 цаг 3 мин Г.Очирбат: Төрийн өмчийн компаниудаас татвараа урьдчилж авсан нь улсын төсөв тасрах хамгийн том хүчин зүйл болсон 10 цаг 6 мин ЭЗБХ: 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн 2 дахь хэлэлцүүлгийг хийв 10 цаг 14 мин Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна 15 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 15 цаг 55 мин Улсын хэмжээнд 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ 15 цаг 58 мин Хэлгүй бол төргүй 17 цаг 0 мин Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна 17 цаг 11 мин Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ 17 цаг 17 мин А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 17 цаг 21 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 17 цаг 32 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 2026-09-12 Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 2026-09-12
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з... Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь
Top