x

Ерөнхийлөгч Х.Баттулга бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төлөөлөлтэй уулзлаа

Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвийн үйл ажиллагаатай танилцаж, төсөлд хамрагдаж байгаа бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зах зээлд борлуулж байгаа болон борлуулахаар бэлтгэж байгаа бараа, бүтээгдэхүүнүүдийг үзэж сонирхлоо.

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв нь БНСУ-ын хамтын ажиллагааны “КОЙКА” байгууллагын санхүүжилтээр НЗДТГ болон Азийн сангийн дэмжлэгтэйгээр 2016 оноос эхлэн ажиллаж байгаа юм. Энэ төв нь эмэгтэй бизнес эрхлэгчдийн эдийн засагт оруулж буй хувь нэмрийг дээшлүүлэх, бизнес эрхэлж байгаа орчинг таатай болгох, албан бус бизнесийг албан болгох, мөн эмэгтэйчүүдийг бизнесээ эхлүүлэхэд нь дэмжлэг үзүүлж ажилладаг байна.

Төсөл хэрэгжиж эхэлснээс хойш энэ төвд 5200 гаруй эмэгтэй бизнесийн сургалтад хамрагдаж, 2100 гаруй байнгын харилцагчтай болжээ. Мөн бага орлоготой, хөгжлийн бэрхшээлтэй, өрх толгойлсон эмэгтэйчүүдийг төсөлд түлхүү хамруулж, тэдний хийсэн бараа бүтээгдэхүүнийг хөгжүүлж, борлуулахад нь туслалцаа үзүүлдэг байна.

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвийн инкубатор төвд 28 эмэгтэй бараа бүтээгдэхүүнээ борлуулж байсан бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тэдний бараа, бүтээгдэхүүнийг сонирхож, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэхэд тулгарч байгаа хүндрэл, бэрхшээлийн талаар ярилцсан юм.

Инкубатор төвд бизнесээ бойжуулж байгаа тэдгээр эмэгтэйчүүд 135 сая орчим төгрөгийн санхүүжилтээр бараа бүтээгдэхүүнээ сайжруулахад зориулсан техник хэрэгслийг буцалтгүй тусламжаар авч, гоо сайхны бүтээгдэхүүн, гарын саван, мөөг, хар сармисны ханд зэрэг эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, байгалийн чулуун бэлэг дурсгалын зүйл, гар урлал, оёдол зэрэг олон салбарт бизнес эрхэлж байгаа юм байна.

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд энэ төвийн үйл ажиллагаанд хамрагдсанаар чаддаг зүйлээ хэрхэн бизнес болгох, бүтээгдэхүүнээ зах зээлд хэрхэн нэвтрүүлэх зэрэг мэргэжлийн зөвлөгөө авч зарим эмэгтэй бизнес эрхлэгчдийн ашиг, орлого нь нэмэгдэж, тэр хэрээр хөгжлийн бэрхшээлтэй, тэтгэвэрт байдаг зэрэг ажил олоход хүндрэлтэй байдаг иргэдийг ажлын байраар хангах болжээ.

Жишээ нь, Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв төслийн инкубаторын 2-р оролцогч н.Жаргалсүрэн Монгол оронд хамгийн олдоц ихтэй хонины ноос ашиглан шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлжээ. Тэрбээр төсөлд анх хамрагдахдаа зөвхөн цаасан дээрх төсөлтэй ирсэн бол өдгөө өөрийн гэсэн урлантай болж бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хоёр хүнийг ажлын байраар хангаж байгаа юм байна. Мөн төсөлд хамрагдсанаар тоног төхөөрөмжийн тусламж гэхээс илүүтэй шат дараалсан зааварчилгаа авч, бизнесээ амжилттай хөгжүүлж байгаа талаараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хэлсэн юм.

Мөн Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв төсөл нь гурван жилийн хугацаанд 1.2 сая ам.долларын санхүүжилттэй эхэлсэн бөгөөд төсөл амжилттай хэрэгжиж, олон эмэгтэй бизнесийн гараагаа эхэлж, өргөжүүлж байгаа тул цаашид төслийн хугацаа болоод санхүүжилтийг үргэлжлүүлэх хэрэгтэй гэж бизнес эрхлэгч эмэгтэйчүүд хэлж байлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвийн үйл ажиллагаатай танилцсаны дараа тэдэнд амжилт хүсч, бизнесийн үйл ажиллагаа нь улам өргөжин дэвжихийг хүсэн ерөөв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмнөд Солонгост 20-иод насныхны ажил эрхлэлт огцом буурчээ 7 цаг 31 мин Алтанбулагийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцов 7 цаг 36 мин Баавгай үзэгдсэн газарт болгоомжтой зорчихыг анхаарууллаа 7 цаг 43 мин Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Odyssey болов 7 цаг 47 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 7 цаг 51 мин Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзлэв 8 цаг 19 мин Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа 8 цаг 55 мин Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө 10 цаг 2 мин Г.Очирбат: Төрийн өмчийн компаниудаас татвараа урьдчилж авсан нь улсын төсөв тасрах хамгийн том хүчин зүйл болсон 10 цаг 5 мин ЭЗБХ: 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн 2 дахь хэлэлцүүлгийг хийв 10 цаг 13 мин Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна 15 цаг 52 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 15 цаг 55 мин Улсын хэмжээнд 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ 15 цаг 58 мин Хэлгүй бол төргүй 16 цаг 59 мин Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна 17 цаг 10 мин Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ 17 цаг 16 мин А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 17 цаг 20 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 17 цаг 31 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 2026-09-12 Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 2026-09-12
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з... Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь
Top