x

“Ил тод, хариуцлагатай уул уурхай”

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас сар бүр зохион байгуулдаг “Ил тод, хариуцлагатай уул уурхай” ээлжит хэвлэлийн бага хурлыг өнөөдөр зохион байгууллаа. Хэвлэлийн хуралд УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, АМГТГ-ын орлогч дарга нар, яамны газар хэлтсийн дарга нар болон "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт оролцсон байна.

Энэ үеэр 2018 оны дөрөвдүгээр сарын салбарын мэдээллийг олон нийтэд хүргэсний зэрэгцээ цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

 

1.    УУЛ УУРХАЙН САЛБАРЫН 2018 ОНЫ ЭХНИЙ ДӨРВӨН САРЫН СТАТИСТИК МЭДЭЭЛЭЛ

  1. Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэл

 2018 оны эхний 4 сарын байдлаар 4.5 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 798.8 (21.5%) тэрбум төгрөгөөр өслөө. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 567.9 (21.0%) тэрбум төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 295.9 (35.4%) тэрбум төгрөг, металлын хүдэр олборлолт 223.2 (14.6%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн. Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлд Уул уурхай, олборлох салбар 72.3%-ийг эзэлж байна.

 Гол нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл:

-           Нүүрс                                     14.9 сая тн,

-           Зэсийн баяжмал                               445.4 мян.тн,

-           Алт                                          2.9 тн,

-           Молибдений баяжмал                      1.8 мян.тн,

-           Төмрийн хүдрийн баяжмал  1.0 сая тн

-           Хайлуур жоншны баяжмал 21.3 мян.тн,

-           Цайрын баяжмал                  30.0 мян.тн,

-           Газрын тос                             2.3 сая бар,

-           Катодын зэс                          4.8 мян.тн

 

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад зэсийн баяжмал 10.8 (2.5%) мян.тн, төмрийн хүдрийн баяжмал 133.2 (15.0%) мян.тн, хайлуур жоншны баяжмал 7.6 (55.5%) мян.тн, цайрын баяжмал 1.9 (6.8%) мян.тн-оор тус тус өссөн байна.

Харин нүүрс 1.5 (9.3%) сая тн, алт 24.8 (0.9%) кг, молибдены баяжмал 125.6 (6.6%) тн, газрын тос 175.2 (7.1%) мян.бар, катодын зэс 143.6 (2.9%) тн-оор тус тус буурсан байна.

 

Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн

2018 оны эхний 4 сарын байдлаар Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 5.3 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 807.8 (18.0%) тэрбум төгрөгөөр өслөө. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 3.8 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 652.6 (20.8%) тэрбум төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 1.4 их наяд төгрөг хүрч өмнөх оны мөн үеэс 304.5 (28.5%) тэрбум төгрөг, металлын хүдэр олборлолт 2.0 их наяд төгрөг хүрч өмнөх оны мөн үеэс 309.0 (17.9%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.

Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2018 оны 4 сард 3.9 их наяд төгрөг буюу 73.4%, уул уурхай, олборлох аж үйлдвэр 3.4 их наяд төгрөг буюу 64.3%-ийг гадаад зах зээлд тус тус борлуулсан байна.

 

  1. Уул уурхайн салбараас улсын төсөвт оруулсан татвар, хураамж

 2018 оны эхний 4 сарын улирлын байдлаар улсын төсөвт 694.8 тэрбум төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна. Үүнээс:

-           Алт      11.5 тэрбум төгрөг,

-           Нүүрс 255.8 тэрбум төгрөг,

-           Цайр   37.7 тэрбум төгрөг,

-           Зэс      352.0 тэрбум төгрөг,

-           Төмөр8.3 тэрбум төгрөг,

-           Жонш 4.6 тэрбум төгрөг,

-           Бусад             25.0 тэрбум төгрөг,

Улсын төсөвт оруулсан орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 229.8 тэрбум төгрөг буюу 1.5 дахин өссөн. Үүнээс:

-           Алт      4.6 тэрбум төгрөг буюу 1.7 (66.5%) дахин,

-           Нүүрс 139.7 тэрбум төгрөг буюу 2.2 дахин,

-           Цайр   15.5 тэрбум төгрөг буюу 1.7 (70.1%) дахин,

-           Зэс      72.8 тэрбум төгрөг буюу 1.3 (26.1%)дахин,

-           Төмөр5.5 тэрбум төгрөг буюу 3.0 дахин,

-           Жонш 2.8 тэрбум төгрөг буюу 2.6 дахин

 

Харин бусад ашигт малтмал өмнөх оны мөн үетэй харьцуулахад 11.2 тэрбум төгрөг буюу 30.9 хувиар буурсан байна.

 

  1. Эрдэс бүтээгдэхүүний экспорт, импорт

2018 оны эхний 4 сарын байдлаар гадаад худалдааны нийт бараа эргэлт 3,707.3 сая ам.доллар болж  2017 оны мөн үеэс 690.0 сая ам.доллар буюу 22.9 хувиар өсчээ. Экспортын дүн импортын дүнгээс 543.4 сая ам.доллараар давж, гадаад худалдааны баланс эерэг гарсан байна.

 

Экспорт

2018 оны эхний 4 сарын байдлаар экспортод 2,125.4 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11.9 хувиар өссөн байна. Үүнээс эрдэс баялгийн салбар экспортод 1,947.7 сая ам.доллар буюу 91.6 хувийг эзэлж байна.

 

Импорт

Импортоор нийт 1,581.9 сая ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь 2017 оны мөн үеэс 464.2 сая ам.доллар буюу 41.5 хувиар тус тус өссөн байна.

 

  1. ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ МЭДЭЭ

 

2018 оны 5 дугаар сарын 14-ний   өдрийн байдлаар  Монгол улсын хэмжээнд ашигт     малтмалын 3330  тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй байна.

Тусгай зөвшөөрлийн төрөл

Тоо ширхэг

Монгол орны газар нутагт эзлэх хувь

Хайгуулын тусгай зөвшөөрөл

1687

5,6%

Ашиглалтын тусгай зөвшөөрөл

1643

1.0 %

Нийт

3330

6,5%

Тусгай зөвшөөрлийн  4 дүгээр сарын хөдөлгөөний мэдээ

  • Шинээр олгосон ашиглалтын тусгай зөвшөөрөл-3
  • Шилжүүлсэн тусгай зөвшөөрөл-51
  • Хугацаа сунгасан-70
  • Барьцаанд бүртгүүлсэн-13
  • Цуцлагдсан ба дуусгавар болсон-16
  • Талбай буцаан өгсөн-10

 

  1. ГАЗРЫН ТОСНЫ САЛБАРЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА
  1. Газрын тосны олборлолтын чиглэлээр:

2018 онд 8.1 сая баррель (1.1 сая тонн) газрын тос олборлож 223.4 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөөд байна. 2018 оны 05дугаар сарын 11-ний байдлаар 2.44 сая баррель (310 мянган тонн)тос олборложтөлөвлөгөө 30.16 %-тай явж байгаа бол  2.38 сая баррель (300 мянган тонн) экспортлож төлөвлөгөө 29.43%-тай байна. 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар улсын төсөвт 73.5 тэрбум төгрөг төвлөрүүлж 32.9%-ийн гүйцэтгэлтэй байна.

 

  1. Газрын тосны бүтээгдэхүүнийхангамжийн  чиглэлээр:

2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 38 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс  А-80 автобензин 69,  Аи-92 автобензин 31, дизелийн түлш 38, ТС-1 онгоцны түлш 31 хоногийн нөөцтэй байна.

Улсын дундажаар шатахууны жижиглэнгийн үнэ А-80 автобензин 1667 төгрөг, Аи-92 автобензин 1813 төгрөг, Аи-95 автобензин 2081 төгрөг, дизелийн түлш 2092 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна. Өмнөх сарын үнэтэй харьцуулахад шатахууны үнэ 6-8 төгрөгөөр буурсан байна.

Эх сурвалж: Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмнөд Солонгост 20-иод насныхны ажил эрхлэлт огцом буурчээ 7 цаг 32 мин Алтанбулагийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцов 7 цаг 37 мин Баавгай үзэгдсэн газарт болгоомжтой зорчихыг анхаарууллаа 7 цаг 44 мин Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Odyssey болов 7 цаг 48 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 7 цаг 51 мин Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзлэв 8 цаг 20 мин Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа 8 цаг 56 мин Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө 10 цаг 3 мин Г.Очирбат: Төрийн өмчийн компаниудаас татвараа урьдчилж авсан нь улсын төсөв тасрах хамгийн том хүчин зүйл болсон 10 цаг 6 мин ЭЗБХ: 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн 2 дахь хэлэлцүүлгийг хийв 10 цаг 14 мин Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна 15 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 15 цаг 55 мин Улсын хэмжээнд 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ 15 цаг 58 мин Хэлгүй бол төргүй 17 цаг 0 мин Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна 17 цаг 11 мин Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ 17 цаг 17 мин А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 17 цаг 21 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 17 цаг 32 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 2026-09-12 Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 2026-09-12
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з... Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь
Top