x

“Ерөнхийлөгчид хүргэх миний үг” аян эхэллээ

Ерөнхийлөгчийн Тамгын газар, “Сайн хөршүүд” /“Good neighbors”/ Олон улсын төрийн бус байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газар, Сургуулийн нийгмийн ажилтнуудын нийгэмлэг хамтран Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан “Ерөнхийлөгчид хүргэх миний үг” аяныг эхлүүллээ.

Аян 2018 оны тавдугаар сарын 15-25-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд 6-18 хүртэлх насны хүүхдүүд захидал бичих, гар зураг зурах хэлбэрээр оролцох боломжтой.

“Ерөнхийлөгчид хүргэх миний үг” аяны хүрээнд захидал болон гар зураг зурах хүүхдүүд улс орны болон орон нутгийн хөгжил дэвшилд хувь нэмэр болохуйц шинэ санаа, санаачилгыг илэрхийлсэн, хүүхдийн өөрийн хүсэл мөрөөдөл, тулгамдаж буй асуудлыг тусгасан зэрэг ямар ч агуулгаар бичиж, зурж болно. Жишээ нь, хүрээлэн буй орчин, эрүүл мэнд, боловсрол, чөлөөт цагаа өнгөрөөх орчин, хүүхдийн эрх, хамгаалал, ундны ус, орчны эрүүл ахуй, агаарын бохирдол, орон нутгийн хөгжил, гэр бүлийн амьдрал, хувийн үзэл бодол гэх мэт олон сэдвээр аянд оролцох боломжтой.

Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан захидал бичих, гар зураг зурах энэхүү аянд идэвхтэй оролцон, үзэл бодлоо зөв зохистой илэрхийлж, үе тэнгийнхнийхээ дуу хоолой болж чадахуйц шаардлага хангасан захидал болон зураг илгээсэн 100 хүүхэд 2018 оны зургадугаар сарын 1-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай биечлэн уулзах уулзалтад оролцох юм. Мөн хүүхдүүдийн бичсэн захидал, зурсан зургаар үзэсгэлэн гаргаж, олон нийтийн хүртээл болгоно.

“Ерөнхийлөгчид хүргэх миний үг” аянд оролцохыг хүсвэл:

Захидал болон гар зурагт тавигдах шаардлага, захидал болон зургийг хэрхэн илгээх зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж татаж авах боломжтой.

Амжилт хүсье.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмнөд Солонгост 20-иод насныхны ажил эрхлэлт огцом буурчээ 6 цаг 55 мин Алтанбулагийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцов 7 цаг 0 мин Баавгай үзэгдсэн газарт болгоомжтой зорчихыг анхаарууллаа 7 цаг 8 мин Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Odyssey болов 7 цаг 11 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 7 цаг 15 мин Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзлэв 7 цаг 43 мин Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа 8 цаг 19 мин Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө 9 цаг 26 мин Г.Очирбат: Төрийн өмчийн компаниудаас татвараа урьдчилж авсан нь улсын төсөв тасрах хамгийн том хүчин зүйл болсон 9 цаг 29 мин ЭЗБХ: 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн 2 дахь хэлэлцүүлгийг хийв 9 цаг 37 мин Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна 15 цаг 17 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 15 цаг 19 мин Улсын хэмжээнд 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ 15 цаг 22 мин Хэлгүй бол төргүй 16 цаг 23 мин Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна 16 цаг 34 мин Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ 16 цаг 40 мин А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 16 цаг 44 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 16 цаг 55 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 2026-09-12 Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 2026-09-12
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з... Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь
Top