x

Гашуунсухайт чиглэлд нүүрс тээвэрлэгчдэд хяналт тавьж байна

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас Өмнөговь аймгийн Цогтцэций сум, Цагаан хад, Гашуунсухайт боомтын чиглэлд тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулж буй улс хоорондын ачаа тээвэрлэгч аж ахуй нэгжүүдийн тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг болон бүртгэл, гэрчилгээ, тээврийн хэрэгслийн улсын дугаар, арлын дугаар зэрэгт цогц хяналт тавин ажиллаж байна.

Тус чиглэлийн тээвэрлэлтийн үйл ажиллагаа багагүй хэл ам дагуулдаг бөгөөд хуурамч бичиг баримт, гэрчилгээг өөрчилж, хуурамчаар улсын дугаар, гэрчилгээг хэвлэж тээвэрлэлт гүйцэтгэж байгаа зөрчлүүд гарч байгаатай холбогдуулан тус үйлдвэрийн газраас ийнхүү хяналтыг чангатгаж эхэлжээ.

Тухайлбал, Автотээврийн улсын байцаагчид шугам замын шалгалт хийж, тус чиглэлд тээвэрлэлт гүйцэтгэж байгаа нийт 1000 гаруй тээврийн хэрэгслийг шалгаж, арлын болон улсын дугаарын зөрчил, тухайн тээврийн хэрэгслийн марк, загвар, өнгө таарч байгаа эсэхэд хяналт шалгалтыг хийж, төрөл зориулалт зөрсөн, арлын дугаарын зөрчил, улсын дугаарын стандарт зөрчсөн, үйлдвэрлэсэн он зөрүүтэй, өнгө зөрүүтэй зэрэг олон зөрчлүүдийг илрүүлсэн байна.

Мөн техникийн хяналтын үзлэгт тэнцээгүй, бүрэн бус тээврийн хэрэгслээр тээвэрлэлт гүйцэтгэж, осол зөрчил гаргасан, бичиг баримтын зөрчилтэй тээврийн хэрэгслүүдэд арга хэмжээ авчээ. Мөн тус чиглэлд техникийн хяналтын үзлэгийн явуулын 4 төв ажиллуулж, уурхайгаас Гашуунсухайт чиглэлд нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүдийн кэмпүүдээр техникийн хяналтын үйлчилгээ үзүүлсэн бөгөөд 124 аж ахуй нэгжийн нийт 6452 хүнд даацын тээврийн хэрэгсэлд үзлэг хийжээ. Үүнээс 3799 нь буюу 28 хувь нь “Хүнд даацын автотээврийн хэрэгсэл. Техникийн ерөнхий шаардлага MNS 6278:2011 стандартын шаардлага” хангаагүй байсан бөгөөд үүнээс 3790 нь өнгө үзэмж, 69 нь тоормос, 31 нь жолооны шаардлага хангаагүй, гэрэл дохионы бүрэн байдлыг хангаагүй 9 тээврийн хэрэгсэл байгааг шалгалтаар илрүүлээд байна.

Дээрх цогц шалгалтаас үзэхэд хууль бус үйл ажиллагаа явуулж, БНХАУ-д тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон улсын дугаарыг хуурамчаар хэвлэдэг этгээдүүд байж болзошгүй хэмээн Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас үзэж, дээрх хууль бус үйлдлийг илрүүлж, хууль, хяналтын байгууллагад шалгуулахаар хандаад байгаа аж.

2018 он гарсаар Гашуунсухайт авто зам дээр нийт 122 тээврийн хэрэгсэл осол зөрчил гаргаснаас 98 тээврийн хэрэгслийн С зөвшөөрлийн бичгийг хураан авч, тээвэрлэлтийн үйл ажиллагаанд дахин оролцуулахгүй байхаар зохицуулалт хийжээ. Мөн 24 тээврийн хэрэгслийн аж ахуй нэгжид нь улсын байцаагчийн албан шаардлагаар торгуулийн арга хэмжээ авсан бөгөөд үүнтэй уялдуулан тээвэрлэгч аж ахуй нэгж байгууллагуудад осол саатлаас урьдчилан сэргийлэх улсын байцаагчийн зөвлөн туслах үйлчилгээг график гарган хүргэж байгаа талаар АТҮТ-өөс мэдээллээ.

Ийнхүү арлын дугаар, тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг тулган дээрх зөрчлүүд гаргасан аж ахуй нэгжүүдийн тээвэрлэлт хийх С зөвшөөрлийг хасаж, тээвэрлэлтэд явуулахгүй байх арга хэмжээ авах үүргийг тус үйлдвэрийн газрын захирал П.Дэлгэрнаран холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон юм. Цаашид хууль дүрэм, журмын дагуу үйл ажиллагаа явуулж буй стандартын шаардлага хангасан компаниудын тээврийн хэрэгсэлд С зөвшөөрөл олгох юм байна. Нүүрс тээврийн чиглэлд гарч буй осол зөрчил, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, стандартын шаардлага хангаагүй тээврийн хэрэгслээр тээвэрлэлт хийж, хүний амь нас эрсдэх явдал гарч буйтай холбоотой тул аж ахуй нэгжүүд болон тээвэр эрхлэгчдэд ийнхүү хатуу шаардлага тавих нь зүйтэй гэдгийг албаныхан хэлж байна. Тиймээс тээвэр эрхлэгчдийг хуурамч бичиг баримт, гэрчилгээ, арлын дугаар өөрчлөх зэрэг хууль бус үйл ажиллагаа, хэрэг зөрчилд холбогдохоос сэргийлэхийг тус үйлдвэрийн газраас анхаарууллаа.

Эх сурвалж: АТҮТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмнөд Солонгост 20-иод насныхны ажил эрхлэлт огцом буурчээ 6 цаг 56 мин Алтанбулагийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцов 7 цаг 1 мин Баавгай үзэгдсэн газарт болгоомжтой зорчихыг анхаарууллаа 7 цаг 8 мин Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Odyssey болов 7 цаг 12 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 7 цаг 16 мин Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзлэв 7 цаг 44 мин Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа 8 цаг 20 мин Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө 9 цаг 27 мин Г.Очирбат: Төрийн өмчийн компаниудаас татвараа урьдчилж авсан нь улсын төсөв тасрах хамгийн том хүчин зүйл болсон 9 цаг 30 мин ЭЗБХ: 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн 2 дахь хэлэлцүүлгийг хийв 9 цаг 38 мин Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна 15 цаг 17 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 15 цаг 20 мин Улсын хэмжээнд 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ 15 цаг 23 мин Хэлгүй бол төргүй 16 цаг 24 мин Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна 16 цаг 35 мин Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ 16 цаг 41 мин А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 16 цаг 45 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 16 цаг 56 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 2026-09-12 Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 2026-09-12
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з... Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь
Top