x

Нийт нутгийн 0,5 хувьд тариалангийн бүс нутаг тогтоолоо

Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар 7 аймгийн 60 сумын 113 багт газар тариалангйин бүс нутаг тогтоолоо. Улсын хэмжээн дэх 1 сая 50 мянган га тариалангийн талбайн 700 мянган га нь юм. Тодруулвал нийт нутгийн 0,5 хувийг эзэлж байна. Тариалангийн бүс тогтоосноор малчид тариаланчдын хооронд  сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд үүсээд байгаа бэлчээр, тариалангийн талбайн маргааныг эцэслэж, тариалангийн бүс нутгууд дагасан үр ашиг өндөртөй, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх боломж олгож буй бодлогын дэмжлэг юм. 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн тариалангийн бүс нутагт албан томилолтоор ажилласан. Энэ  үеэр тариаланчид тариалангийн бүс нутгийг зайлшгүй тогтоох шаардлага үүссэн талаар санал хүсэлтээ хэлж байсан юм.

Ч.Чадраабал “Арвин хур” ХХК-ийн захирал:

Б.Эрдэнэбат Монгол газар шим компанийн захирал:

Тариалангийн бүсийг тухайлан тогтоосноор хөрсний эвдрэл, цөлжилт, атаршихаас  сэргийлэх боломжтой юм. Газар тариалан, мал аж ахуйг зааглах тэдний зөрчилдөөнийг эв зүйгээр хөгжлийн бодлого хэрэгжүүлэх замаар шийдвэрлэх зүйтэй гэж үздэгээ ч тэд илэрхийлж байлаа.

Ө.Болдсайхан Монголын Тариаланчдын холбооны гүйцэтгэх захирал:

Засгийн газраас газар тариалангийн бүс нутгаа түшиглэж эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх зорилт тавьж байна. 2019 онд Монгол Улс атар газар эзэмшсэний 60 жилийн ой тохионо. Өнгөрсөн хугацаанд хүн амынхаа гурил, төмс хүнсний ногооны хэрэгцээний дийлэнхийг дотоодоосоо хангадаг болсон бол шинэ жаран эхлэхэд тариалангийн бүсчилсэн бодлого хэрэгжүүлж, түүнийгээ дагасан эрчимжсэн мал аж ахуйтай орон болохоор зорьж байна.

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг:

Аймаг орон нутгийн иргэд, малчид, тариаланчдын саналыг үндэслэн газар тариалангийн бүс нутгийг тогтоосон. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Дархан-Уул, Сэлэнгэ аймагт ажиллахад  орон нутгийн удирдлагууд нутгийн иргэдийнхээ саналыг уламжилж байлаа

Ш.Оргил Сэлэнгэ аймгийн засаг дарга:

Б.Бадамсүрэн Сэлэнгэ аймгийн Баруунбаян сумын ХАА-н тасгйин дарга:

Манай улс 66,2 сая толгой малтай, аймаг сумдад түгээмэл тархан байршдаг. Харин нийт нутаг дэвсгэрийн 1 сая 50 га талбайг газар тариалангийн зориулалтаар ашигладагаас сүүлийн жилүүдэд 700 мянган га талбайг нь л тогтмол идэвхитэй  эргэлтэнд оруулж байна. Гэтэл бэлчээрийн мал аж ахуйн тоо толгой хэт өсч, бэлчээрийн даац хэтэрч, улмаар тариалан бүхий талбайд мал нэвтэрснээр малчид тариаланчдын хооронд зөрчил, маргаан үүсэхээс гадна тариалангийн талбайд цөлжилт, хөрсний эвдрэл үүсэх нь эрс нэмэгдээд байна. Тиймээс малын тоонд биш чанарт шилжиж, малчид тариалангийн бүсээ дагасан эрчимжсэн мал аж ахуй руу шилжвэл чухал хэмээн Засгийн газар үзэж тариалангийн бүс нутгийг тогтоолоо.

Ж.Энхбаяр УИХ-ын гишүүн, Монголын тариаланчдын холбооны ерөнхийлөгч:

Эрчимжсэн мал аж ахуйг тариалан эрхлэгчид малчидтайгаа хоршин дэмжих шаардлагатай.  Малын тэжээл үйлдвэрлэх, тариалж буй буудай, тэжээлийн ургамлын төрлөө бодлогоор нэмэгдүүлэх хэрэгтэй гэж ерөнхий сайд хэлж байсан юм. Засгийн газар  хүнс үйлдвэрлэгч цаашлаад экспортлогч орон болох зорилго тавьж, малыг эрүүлжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж байгаа билээ. 

Ерөнхий сайд  У.Хүрэлсүх:

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмнөд Солонгост 20-иод насныхны ажил эрхлэлт огцом буурчээ 6 цаг 55 мин Алтанбулагийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцов 7 цаг 0 мин Баавгай үзэгдсэн газарт болгоомжтой зорчихыг анхаарууллаа 7 цаг 8 мин Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Odyssey болов 7 цаг 11 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 7 цаг 15 мин Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзлэв 7 цаг 43 мин Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа 8 цаг 19 мин Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө 9 цаг 26 мин Г.Очирбат: Төрийн өмчийн компаниудаас татвараа урьдчилж авсан нь улсын төсөв тасрах хамгийн том хүчин зүйл болсон 9 цаг 29 мин ЭЗБХ: 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн 2 дахь хэлэлцүүлгийг хийв 9 цаг 37 мин Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна 15 цаг 16 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 15 цаг 19 мин Улсын хэмжээнд 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ 15 цаг 22 мин Хэлгүй бол төргүй 16 цаг 23 мин Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна 16 цаг 34 мин Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ 16 цаг 40 мин А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 16 цаг 44 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 16 цаг 55 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 2026-09-12 Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 2026-09-12
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з... Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь
Top