x

Төмөр замын дэр мод ялзарч муудсанаас осол болжээ

Төмөр замын дэр мод муудаж ялзарсны улмаас вагон замаасаа гарсан талаар УБТЗ-аас мэдээллээ. Ослын газар “УБТЗ” ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа тэргүүтэй ажлын комисс, Улаанбаатар төмөр замын сэргээн босгох анги урд шөнө ажиллаж хөдөлгөөнийг хэвийн болгожээ.

Ослын талаар тодруулбал, ОХУ, БНХАУ хооронд экспортын үр тариа тээвэрлэж явсан ачааны галт тэргийг 'Дархан-1' өртөөний замаар хүлээн авч байх явцад гадаад паркийн найман вагон замаас гарчээ.

Ослын улмаас нэг вагоны ачиж явсан үр тариа асгарснаас гадна нэг вагон хажуулдаж, зургаан вагон босоогоороо байдалтай замаас гарсан байна. Уг ослын улмаас хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй гэлээ. 

2012 онд Байгаль орчны сайдын тушаалаар төмөр замын дэр мод бэлтгэхийг хориглосны улмаас дэр модыг солих ажил олон жил удааширсан байна. Ингээд хөөцөлдсөний эцэст 2016 онд хоригийг цуцлуулж хугацаа дууссан дэр модыг сольж эхэлсэн байна. Гэвч өнгөрсөн 4-5 жилд дэр мод солих бололцоогоо алдсан бөгөөд өнөөдөр ойролцоогоор 300 гаруй мянган дэр модыг солих шаардлагатай байгаа аж. 

УБТЗ жилдээ 200 мянга шахам дэр мод бэлтгэж сольдог байсан бөгөөд үүний 100 орчим мянгыг 330 гаруй ажилчинтай дэр мод боловсруулах үйлдвэр гүйцэтгэж байсныг зогсоосны улмаас 270 гаруй хүн ажилгүй болж галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал алдагдаж эхэлсэн байна.

Мөн дэр мод боловсруулах үйлдвэр нь жилдээ 500-600 мянган суулгац мод үржүүлэн ойд тарьж ургуулдаг байсан ажил ч зогсоход хүрч, нэг мод огтолсон бол 10 мод суулгадаг төмөр замчдын уриа алдагдахад хүрчээ. УБТЗ замаа бетон дэрээр солих ажлыг эрчимтэй хийж байгаа ч манай улсын эдийн засгийн бололцоо, эрс тэс уур амьсгал, газар орны нөхцөлөөс шалтгаалж модон дэрээр солих шаардлагатай байдаг байна.

Эх сурвалж: УБТЗ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Зочин (103.57.94.227)
    TRASAA ALDCHIHSAN ZAM DEER OSOL GARNA JISHEE N SAINSHANDAAS ANH TRASAA ALDCHIHSAN GEJ YARDAG
    2018 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (103.57.94.227)
    UBTZ OSOL GARAHAAR HUNEE HALAAD TANIL TALAA AJILD AVDAG BOLOHOOR OSOLIIG NEMEGDUULNE
    2018 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (103.57.94.227)
    yalzarsan der modnoos boloogui tiim archaagui bish budgaar temlegledeg yum chin arai ch osol
    2018 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (103.57.94.227)
    YALZARSAN DEREES BOLSON BOL UBTZ ARCHAAGUI GESEN UG
    2018 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (64.119.25.227)
    uulzvaruudad modon der hereg
    2018 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (64.119.25.227)
    VAGONIIG N MONGOLCHUUD ZASCHIHNA ORSOD ORGUI
    2018 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (64.119.25.227)
    TUMUR BETON DERIIG HORIGLOSON BAIHAD MODON DEREER SOLIJ BAIHGUI ARCHAAGUIM
    2018 оны 05 сарын 19 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмнөд Солонгост 20-иод насныхны ажил эрхлэлт огцом буурчээ 6 цаг 56 мин Алтанбулагийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцов 7 цаг 1 мин Баавгай үзэгдсэн газарт болгоомжтой зорчихыг анхаарууллаа 7 цаг 8 мин Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Odyssey болов 7 цаг 11 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 7 цаг 15 мин Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзлэв 7 цаг 44 мин Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа 8 цаг 20 мин Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө 9 цаг 27 мин Г.Очирбат: Төрийн өмчийн компаниудаас татвараа урьдчилж авсан нь улсын төсөв тасрах хамгийн том хүчин зүйл болсон 9 цаг 30 мин ЭЗБХ: 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн 2 дахь хэлэлцүүлгийг хийв 9 цаг 38 мин Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна 15 цаг 17 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 15 цаг 19 мин Улсын хэмжээнд 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ 15 цаг 22 мин Хэлгүй бол төргүй 16 цаг 24 мин Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна 16 цаг 35 мин Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ 16 цаг 41 мин А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 16 цаг 45 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 16 цаг 56 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 2026-09-12 Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 2026-09-12
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з... Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь
Top