x

Нийслэлийн хөгжлийг том зургаар харвал...

Хүн амын хэт төвлөрөл, агаарын болон орчны бохирдол, ажилгүйдэл ядруурал. Энэ сэдэв өнөөдөр Улаанбаатарын иргэдийн толгойн өвчин болсон. Үүнээс гадна нийслэл хот суурьшлийн бүсийн нөөцгүй болж, хэзээ мөдгүй ундны усны асуудал ч сөхөн хөндөгдөхөд тулж ирсэн нь хүн амын тал хувь нь бөөгнөрөн амьдарч байгаа Улаанбаатар хотынхонд амьдралын хэвшилээ өөрчлөх ёстойг сануулж байдаг. Өөрчлөлтийг харин хэрхэн яаж эхлэх вэ. Нийслэлийн хөгжлийг том зургаар харсан, нийт хүн амын өдөр тутмын амьдралд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр шийдэх хамгийн зөв гарцыг, хэрхэн бодож олох вэ?

Энэ асуулт сүүлийн жилүүдэд хариу нэхэж байгаа ч нийгмийн хэт их туйлшрал, улс төржилт  асуудлыг шийдвэрлэх боломжийг бүрхэгдүүлж байгаа нь үнэн. Харин өнөөдөр (2018.05.21)  Нийслэлийн Засаг дарга С.Батболдын санаачлан эхэлүүлсэн "Алтан гурвалжин-Хөгжлийн бүс" зөвлөлдөх уулзалт, Улаанбаатар хотын ачааллыг хөрш зэргэлдээ аймгуудтай хамтран ажиллах замаар бууруулж болно гэсэн санаачлага хотынхны хуримтлагдсан хүндрэлүүдийг даван туулах гарц болох найдварыг төрүүлэв.

Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон, Төв, Булган, Сэлэнгэ аймгууд харьцангуй дэд бүтэц сайтай. Монгол Улсын хөдөө аж ахуйн салбар, сүү сүүн бүтээгдэхүүн, газар тариалан, төмс, хүнсний ногооны дийлэнх хувийг эдгээр аймгууд үйлдвэрлэж, нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээг хангаж байдаг. Уул уурхай, үйлдвэр үйлчилгээний газрууд ч энд төвлөрсөн байдаг. Хөгжлийн тухай ярих нь бүү хэл ямар ч ахицгүй зөвхөн өөрсдийгөө аргацаан дан ганцаар “гэлдрэх” биш эсрэгээр байгаа бүх давуу талаа ашиглан бие биенээ дэмжиж ажиллаад, төвлрөлөө ч сааруулъя, хөгжлөө ч хурдасгая, хүн амын амьжиргааг ч өөд нь татъя гэж Нийслэлийн Засаг дарга С.Батболд уриалж байгаа юм.

Монгол Улсын нийгэм, эдийн засаг, соёлын амьдралд томоохон үүрэг гүйцэтгэж байгаа төвийн бүсийн таван аймагтай хамтран ажиллаж, бүс нутгийн хүрээнд хамтдаа хөгжих, хүн амын зохистой суурьшил, хөгжлийг бүрдүүлэх зорилгоор цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэх бодлогын ажил Нийслэлийн Засаг даргын Тамгын газар эхэлсэн бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Ажлын хэсэг байгуулчихаад байгаа аж.

Харин өнөөдөр эхэлсэн "Алтан гурвалжин-Хөгжлийн бүс" зөвлөлдөх уулзалт нь мөн өнөөдөр эхэлсэн “Хүчээ нэгтгэе” уриатай эхэлсэн Монгол Улсын эдийн засгийн чуулга уулзалттай зэрэгцэн болж буйгаараа онцлогтой юм. Яг одоо Монгол Улс эдийн засаг, хөгжлийн асуудлаа өнөөгийн улс орны нөхцөл байдал ялангуяа бүс орон нутгийн хөгжлийн асуудалтай уялуулан өргөн хүрээнд авч үзэх зайлшгүй шаардлагатай тулгарчихаад байгаа.

Энэ өнцгөөс харах юм бол Нийслэлийн Засаг даргын санаачилсан Улаанбаатар хотыг Дархан-Уул, Орхон, Төв, Сэлэнгэ, Булган аймгийн эдийн засгийн төвлөрсөн төвүүдтэй уялдуулан ажиллуулж, Монгол Улсын эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх, төвлөрлийг сааруулах бодлогын хэрэгжүүлнэ гэсэн санаачилга оновчтой бөгөөд хэрэгжих боломжтой хувилбар юм.

Төвийн бүсийн аймгуудын энэ нэгдлийг “Алтан гурвалжин” загвар хэмээн нэрлэж байгаа бөгөөд эдгээр хот, аймгууд улсаа манлайлан хөгжүүлэх үүрэг хүлээж, эдийн засгийг уул уурхайгаас илүү төрөлжүүлэн хөгжүүлж, боловсруулах үйлдвэрүүдийг байгуулах, Улаанбаатар хотын ачаалал хэт төвлөрлийг бууруулах ажлыг эхлүүлэхээр болж байна.

Өнөөдрийн уулзалтад  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын зөвлөх Б. Эрдэнэсанаа, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга  С. Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга С.Батболд, Төв, Булган, Дархан, Сэлэнгэ, Орхон аймгийн Засаг дарга нар оролцсон бөгөөд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар төвийн бүсийн таван аймагтай хамтран ажиллах Санамж бичиг байгуулав.

Санамж бичиг зэрэгцэн орших аймаг орон нутгуудаа эдийн засгийн олон тулгуураар дэмжих, улс орны эдийн засаг, улс төр, нийгмийн аж амьдралын төвлөрсөн бүсийн давуу талуудыг ашиглан хөгжүүлэх ажлын эхлэл болж байгаа юм.  

Үүнтэй зэрэгцэн дэд бүтэц, бүтээн байгуулалтыг дэмжих, орон нутгуудад хувийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, энэ чиглэлийн шаардлага хангасан төсөл хөтөлбөрүүдийг дэмжих, өсөн нэмэгдэж байгаа хүн амын хүнсний хэрэгцээг хангах, хөдөө аж ахуйн түүхий эдийн гаралтай хүнс экспортлох чиглэлийн хөрөнгө оруулалтыг татах, орон нутгуудад боловсруулах үйлдвэрүүд байгуулах ажлууд эхлэх нь тодорхой.

Хорь гаруй сум нийслэлтэй хатуу хучилттай замаар холбогддог. Хэд хэдэн сумд төмөр замын сүлжээнд багтдаг зэрэг дэд бүтэцийн хувьд харьцангуй давуу талтай Төв аймаг өнгөрсөн долоо хоногт Зуунмод хот орчимд бий болж байгаа “Нээлттэй бүс” нутгийн ерөнхий төлөвлөлтийг шийдүүлж,  дэд бүтэц, бүтээн байгуулалтыг эхлүүлнэ. Тийм учраас шаардлага хангасан төсөлтэй хувийн хөрөнгө оруулагчдыг урьж байна гэдгээ зарласан байгаа.

Мөн аймгийн эдийн засгийн тулгуур болж ирсэн мал аж ахуй, газар тариалан, сүү сүүн бүтээгдэхүүн, жимс, жимсгэнийн үйлдвэрлэлийг сэргээж, экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх, малын тэжээлийн ургамлын тариалалт, үйлдвэрлэл болон мах, сүү, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнийг хатаах, хөлдөөх өндөр технологи бүхий үйлдвэр, агуулахын аж ахуй байгуулах сонирхолтой хөрөнгө оруулагчдад үүд хаалгаа нээнэ. Баянжаргалан суман дахь нүүрсний орд газрыг түшиглэн өндөр хүчин чадлын Цахилгаан станц байгуулна гэсэн төлөвлөгөөгөө хөрөнгө оруулагчдад танилцуулсан байгаа.

Үүний араас бусад аймгууд өөрсдийн боломжид тулгуурласан төсөл, хүлээгдэж байгаа, гүйцэтгэж болох ажил хэрэгч санаачлагаа зарлаад явчих юм бол зэргэлдээ аймгуудтай нэгдэн Улаанбаатар хотын төвлөрлийг бууруулж хөгжүүлнэ гэсэн Нийслэлийн Засаг даргын санаачлага хурдацтай урагшлах найдварыг төрүүлж байгаа юм.

Эх сурвалж: ULAANBAATAR.MN

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмнөд Солонгост 20-иод насныхны ажил эрхлэлт огцом буурчээ 6 цаг 57 мин Алтанбулагийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцов 7 цаг 2 мин Баавгай үзэгдсэн газарт болгоомжтой зорчихыг анхаарууллаа 7 цаг 9 мин Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Odyssey болов 7 цаг 13 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 7 цаг 17 мин Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзлэв 7 цаг 45 мин Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа 8 цаг 21 мин Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө 9 цаг 28 мин Г.Очирбат: Төрийн өмчийн компаниудаас татвараа урьдчилж авсан нь улсын төсөв тасрах хамгийн том хүчин зүйл болсон 9 цаг 31 мин ЭЗБХ: 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн 2 дахь хэлэлцүүлгийг хийв 9 цаг 39 мин Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна 15 цаг 18 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 15 цаг 20 мин Улсын хэмжээнд 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ 15 цаг 23 мин Хэлгүй бол төргүй 16 цаг 25 мин Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна 16 цаг 36 мин Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ 16 цаг 42 мин А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 16 цаг 46 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 16 цаг 57 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 2026-09-12 Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 2026-09-12
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з... Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь
Top