x

Ядуурлын хэмжээ 30 хувьд хүртэл өсчээ

Хоёр дахь өдрөө үргэлжилж буй Эдийн засгийн чуулганаар өнөөдөр ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих асуудлыг хэлэлцэв.

Эдийн засгийн чуулганд танилцуулагдсанаар Монгол Улсад 2014-2016 онд ядуурлын хэмжээ 21.6-29.6 хувь болж, 146.1 төгрөгөөс бага хэрэглээний зардалтай иргэдийн тоо 634 мянгаас 907 мянга болж нэмэгдсэн байна. Тиймээс ажилгүйдэл ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хэрхэн зөв бодлого хэрэгжүүлэх асуудлаар холбогдох алба хүмүүс болон хувийн хэвшлийн төлөөллүүд хэлэлцүүлэг өрнүүллээ.

Монголын ажил олгогчдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Х.Ганбаатар:

Манай улсын нийт амын 29 хувь буюу 900 мянган хүн ядуурлын төвшинд байна. Дэлхийн банкнаас  хийсэн судалгаагаар Монголд дээд боловсролтой, мэргэжлийн үнэмлэхтэй хэрнээ ядуу иргэд олон байна гэдэг. Тэгэхээр иргэдийн сэтгэхүй болон эдийн засаг ядуу байна. Эдийн засгийн ядуурлын гол шалтгаан нь хэт жижиг аж ахуйн нэгж олон байгаатай холбоотой. Нийт бүртгэлтэй аж ахуйн нэгжийн 90 хувь нь 1-9 хүнтэй үйл ажиллагаа явуулж байна. Тэгэхээр бид хүчээ нэгтгэж, бизнесээ томруулж, борлуулалтаа сайжруулах хэрэгтэй. Бид ажилтай ядуучуудаа эдийн засгийн чадавхтай болгомоор байна. Бид байгалийн баялагтай, хүн ам цөөн, дээд боловсролтой хэдий ч ядуурлын хэмжээ өндөр байгааг анхаарах хэрэгтэй.

МУИС-ийн Эдийн засгийн танхимын профессор Б.Алтанцэцэг: 

Иргэдэд бэлэн мөнгө тарааж, халамжийг хавтгайруулах нь ажил эрхлэлтийг бууруулдаг гэсэн судалгаа байдаг. Манай улсын хувьд зорилтот бүлэгт биш нийтийг хамарсан халамжийг хүртээж байгаа нь ажил эрхлэлтийг бууруулж байна. Нийгмийн халамжид хамрагдалт манай улсад 53 хувьтай буюу хүн амын гуравны нэгд хүрч байгаа бол Өмнөд Солонгост 14 хувь байна. Мөн даатгал хүртээмж тус улсын хүн амын 96 хувийг эзэлдэг.

Ард санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг:

Бид өнгөрсөн хугацаанд маш олон аргаар ядуурлыг бууруулах чиглэлээр олон улсын байгууллагатай хамтран ажиллаж байсан. Гэхдээ Засгийн газар болгон ядууралтай нэг л аргаар тэмцээд байна. Тэгэхээр бид үр дүн гарах урт хугацаанд бодлого явуулах хэрэгтэй байна. Манай боловсролын систем зах зээл дээр байгаа ажлын байранд таарсан боловсролыг өгч, шаардлага хангасан боловсон хүчин бэлдэж чадаж байгаа юу. Яагаад бид тэд нарыг ажлын байранд бэлдэх талаас нь харж болохгүй гэж. Халамжийн бодлого хүмүүсийг бэлэнчлэх сэтгэлгээ рүү хөтөлж байна. Илүү үр дүнтэй, урт хугацааны, сонгуулийн циклд багтдаггүй бодлого боловсруулах хэрэгтэй.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг: 

Монгол улсын ядуурал аль 1995 онд 35 хувьтай байсан. Тухайн үед Дэлхийн банкнаас ядуурлыг бууруулах төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан ч өнөөдөр 29.6 хувьтай байна. Өөрөөр хэлбэл, энэ олон жилийн хугацаанд ядуурлын хэмжээ тийм ч буурсангүй. Ядуурал эдийн засгийн өсөлттэй шууд хамаарна. Эдийн засаг саарахаар ядуурал ихэсдэг. Халамж байх ёстой хэмжээнд байх ёстой ч амьжиргаанаас доогуур хэмжээний халамж өгчихөөд халамж хүртээж байна гэж хэлж болохгүй. Засгийн газраас нийгмийн хамгааллын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлээгүй бол ядуурал 40 хувьд хүрэх байсан. Тэгэхээр халамжийг шууд үгүйсгэж болохгүй. Өнгөрсөн онд эдийн засгийн өсөлт 5.1 хувиар өсөхөд ажиллагсдын тоо 90 мянгаар нэмэгдсэн. Гэвч уул уурхайн салбар хасах өсөлттэй гарсан бол боловсруулах салбарын эдийн засгийн өсөлт сайжирсан. Тиймээс бид боловсруулах салбараа дэмжиж, эдийн засгийн өсөлтөө дээшлүүлэх хэрэгтэй байна.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Адар (183.177.100.3)
    Алтанцэцэг багш цэвэр онол ярьж дээ. Монгол ямар эдийн засагтай, солонгос ямар эдийн засагтай билээ? Харьцуулж үзсэн үү? Хэрвээ ямар нэг хэмжээгээр халамж өгөөгүй бол ажлын байргүй, ажиллах боломжгүй иргэд шууд гудамжинд гарна. Бид үүнийг хүсч байгаа юм уу? Элэг нэгт ах дүүсээ элгээр нь унагаад гадаа хаях уу? Арай л биш ээ. Багш нар, эрдэмтэд нь ингэж сэтгэхээр бусад нь яах болж байна аа. Халамж бол Хөдөлмөр эрхлэлтийг орлох биш, нөхөх систем шүү дээ. Халамжийг багасгахаар хөдөлмөр эрхлэлт нэмэгдэнэ гэж хэний толгойноос гардаг байна аа. Арай л биш ээ.
    2018 оны 05 сарын 22 | Хариулах
    • Niigniin togtwortoi baidliin talaasaa halamjiin bodlogo ugaasaa l baih estoi
      2018 оны 05 сарын 22
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмнөд Солонгост 20-иод насныхны ажил эрхлэлт огцом буурчээ 6 цаг 56 мин Алтанбулагийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцов 7 цаг 1 мин Баавгай үзэгдсэн газарт болгоомжтой зорчихыг анхаарууллаа 7 цаг 9 мин Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Odyssey болов 7 цаг 12 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 7 цаг 16 мин Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзлэв 7 цаг 44 мин Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа 8 цаг 20 мин Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө 9 цаг 27 мин Г.Очирбат: Төрийн өмчийн компаниудаас татвараа урьдчилж авсан нь улсын төсөв тасрах хамгийн том хүчин зүйл болсон 9 цаг 30 мин ЭЗБХ: 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн 2 дахь хэлэлцүүлгийг хийв 9 цаг 38 мин Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна 15 цаг 18 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 15 цаг 20 мин Улсын хэмжээнд 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ 15 цаг 23 мин Хэлгүй бол төргүй 16 цаг 24 мин Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна 16 цаг 35 мин Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ 16 цаг 41 мин А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 16 цаг 45 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 16 цаг 56 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 2026-09-12 Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 2026-09-12
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з... Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь
Top