x

Гэр хороолол хөгжлийн сангаас 11 иргэнд шинэ байрны түлхүүр гардууллаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын санаачлан, эхлүүлээд байгаа “Гэр хорооллыг хөгжүүлэх сан”-ийн үйл ажиллагаа үргэлжилсээр байна. Энэхүү сан нь Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах 1, 2 дугаар бүсийн оршин суугчдад орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийн төлбөрийг санхүүжүүлж, гэр хорооллын бүсийг орон сууцжуулах замаар барилгын салбараа бодитоор дэмжих үр дүнтэй ажил болж байна.

Тус санд хамрагдсан гэр хорооллын 11 иргэн өнөөдөр хотын даргаас байрны түлхүүрээ гардан авлаа. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Монгол Улсын Засгийн газар болон нийслэлийн удирдлага бид бүхэн Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлд онцгой анхаарч, шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. Агаарын бохирдлыг зөвхөн өвөл яриад өнгөрөх бус жилийн дөрвөн улиралд ярьж, хэлэлцэж гэмээн богино хугацаанд иргэдийн эрүүл аюулгүй амьдрах орчин нөхцөл бүрдэнэ. Нийслэлийн удирдлагын зүгээс 2017 оноос эхлэн  агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд цахилгааны шөнийн тарифийг хөнгөлөх, нийслэл рүү чиглэсэн иргэдийн шилжих хөдөлгөөний хязгаарлалтын хугацааг сунгах, хүүхдийн эмнэлэг, сургууль, цэцэрлэгийг агаар шүүгчээр хангах гэх мэт олон ажил хийж хэрэгжүүлжүүлж эхэлсэн. Дээрх ажлууд энэ жил ч үргэлжилэх болно. Гэвч нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах сонгодог арга бол иргэдээ орон сууцжуулах явдал гэдэгтэй олон эрдэмтэн, судлаач санал нэгдэж байгаа. Тиймээс  “Гэр хорооллыг хөгжүүлэх сан”-г байгуулсан. Нийслэлийн удирдлагын зүгээс агаарын бохирдолтой тэмцэх олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаагийн нэг нь энэхүү сан юм. Үүгээр дамжуулан зах зээлд борлуулагдаагүй орон сууцнуудыг эргэлтэд оруулах, иргэдээ хамгийн таатай нөхцөлөөр орон сууцанд хамруулахыг зорин ажиллаж байна” хэмээлээ.

Иргэн З.Мандах “Би Чингэлтэй дүүрэгт 16 жил амьдарсан. Өнгөрсөн жилийн намраас “Гэр хорооллыг хөгжүүлэх сан”-ийн талаар мэдээллийг нийслэлийн хэвлэл мэдээллээр дамжуулж  авсан. Тэр цагаас хойш шаргуу хөөцөлдсөний эцэст өнөөдөр байрны түлхүүрээ гардан авч байна. “Гранд вилла”-д 61 м2 байр авч байгаа. Нийт 120 сая төгрөгийн урьдчилгаа болох 36 сая 500 мянган төгрөгийг энэ сангаар төлүүлж байна гэсэн үг” гэв.

Иргэн Ж.Мөнхцэцэг “Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороонд амьдардаг. 47 м2 байрны урьдчилгаа төлбөрт оршин сууж байсан газраа өгсөн. Хотын даргын санаачлагаар хэрэгжүүлж байгаа сангаар дамжуулан байртай болсондоо баяртай байна” гэлээ.

Агаарын чанарыг сайжруулах 1, 2 дугаар бүсийн иргэд ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн дэмжлэгт хамрагдахдаа өөрийн амьдран суугаа хашааны газрын эзэмших, өмчлөх эрхээ нийслэлийн газрын санд шилжүүлэх журамтай. Мөн тухайн иргэний эзэмшиж байгаа газрын хэмжээ 400 м2-аас доошгүй байна гэж заасан. Эдгээр шаардлагуудаас гадна арилжааны банкны зүгээс тавьж байгаа ипотекийн зээлийн үндсэн шаардлагыг хангасан байх бөгөөд худалдан авч буй байрны хэмжээ 70 м2-аас илүүгүй, 1м2-ын үнэ 2.000.000 төгрөгөөс хэтрэхгүй үнэтэй байх юм.

“Гэр хорооллыг хөгжүүлэх сан”-ийн үйл ажиллагаагаа цаашид тогтмол үргэлжлэх бөгөөд хамрагдах хүсэлтэй иргэдийн материалыг нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газар хүлээн авч байгаа юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмнөд Солонгост 20-иод насныхны ажил эрхлэлт огцом буурчээ 6 цаг 19 мин Алтанбулагийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцов 6 цаг 24 мин Баавгай үзэгдсэн газарт болгоомжтой зорчихыг анхаарууллаа 6 цаг 32 мин Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Odyssey болов 6 цаг 35 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 6 цаг 39 мин Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзлэв 7 цаг 7 мин Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа 7 цаг 43 мин Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө 8 цаг 50 мин Г.Очирбат: Төрийн өмчийн компаниудаас татвараа урьдчилж авсан нь улсын төсөв тасрах хамгийн том хүчин зүйл болсон 8 цаг 53 мин ЭЗБХ: 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн 2 дахь хэлэлцүүлгийг хийв 9 цаг 1 мин Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна 14 цаг 40 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 14 цаг 43 мин Улсын хэмжээнд 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ 14 цаг 46 мин Хэлгүй бол төргүй 15 цаг 47 мин Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна 15 цаг 58 мин Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ 16 цаг 4 мин А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 16 цаг 8 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 16 цаг 19 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 2026-09-12 Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 2026-09-12
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з... Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь
Top