x

Элэг шилжүүлэн суулгах мэс засалд орсон таван настай Ц.Энхномин охин эмнэлгээс гарлаа

Элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлгэсэн таван настай Ц.Энхномин охины өнөөдөр эмнэлгээс гарлаа.

Тэрбээр ээжээсээ эрүүл саруул төрсөн хэдий ч нярайн шарлалт нь арилалгүй элгэндээ нөлөөлж элэгний хатуурал буюу циррозтой болсон байна. Дөнгөж төрөөд хоёрхон сартай байхдаа цөсний хүүдийн хагалгаанд орсон ч шарлалт нь нэгэнт элгэндээ нөлөөлсөн байж. 

Ингээд сайн санаат ард түмнийхээ тусламж, хандиваар охин тавдугаар сарын 4-ний өдөр Улсын Нэгдүгээр эмнэлэгт элэг шилжүүлэн суулгах мэс засалд оржээ. Ийнхүү өнөөдөр охины бие тэнхэрч эмнэлгээс гарлаа. 

"БАГА НАСНЫ ХҮҮХДЭД ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАСАН ДӨРӨВ ДЭХ АМЖИЛТТАЙ ТОХИОЛДОЛ"

Анагаахын Шинжлэх Ухааны доктор, профессор, Элэг шилжүүлэн суулгах багийн ахлагч О.Сэргэлэн "Энхномин охин элэгний төрөлхийн цөсний замын битүүрэлтэй, элэг нь бүрэн ажиллагаагүй болсон, их хүнд байдалтай хагалгаанд орсон.

Мэс засал 14 цаг үргэлжилсэн. Өнөөдөр 20 дохь хоног дээрээ эмнэлгээс гарч байна. Биеийн байдал нь бүрэн тогтворжсон. Гэхдээ цаашид байнгын хяналтад байж, эмчилгээнд явах шаардлагатай. 

Эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын 20 хувь нь л мэс заслаасаа шалтгаалдаг, үлдсэн 80 хувь нь хагалгааны дараах асаргаа, сувилгаа, гам барилт, хүнээс нь өөрөөс нь шалтгаалдаг. Учир нь эрхтэн шилжүүлэн суулгасны дараа дархлааг нь маш их дарангуйлдаг, тиймээс маш их асаргаа сувилгаа хэрэгтэй, байнга эм ууж байх ёстой. 

Тиймээс хэрвээ эхний 1-3 жилийг маш сайн хяналтад өнгөрүүлбэл, охин цаашид хэд ч наслах боломжтой. 

Охины мэс засалд нийт 20 эмч баг болж орсон бөгөөд Солонгоос 7 эмч ирж хамт ажилласан. Ер нь охины төлөө эмнэлэг даяараа 60 гаруй хүн ажилласан. 

Охины мэс засал бол бидний 48 дахь удаагийнх болж байна. Монгол Улсад 2011 онд анх элэг шилжүүлэн суулгах хагалгааг хийж эхэлжээ" гэв. О.Сэргэлэн эмчийн хэлж буйгаар Улсын Нэгдүгээр эмнэлэгт элэг шилжүүлэн суулгах мэс заслыг дөрөв дэхь удаагаа бага насны хүүхдэд хийсэн нь энэ аж. 

"48 ЦАГИЙН ДОТОР 67 САЯ ТӨГРӨГ ЦУГЛАСАН"

Хандив зохион байгуулагч Ж.Отгонбаяр "Анх охины талаар олон нийтийн сүлжээнээс мэдсэн, харахад л элэг эмтрэм зураг байсан. Тиймээс эхлээд охины талаар судалж, эмч нартай уулзсан юм. Тэгэхэд 99 хувь эдгэх боломжтой мөртлөө мөнгөний боломжгүйгээс болж хагалгаанд орж чадахгүй нөхцөл байдалтай болсон байсан. 

Ингээд охинд туслахыг хүсч, өөрийн сошиал хуудсыг ашигласан. 5,000 фэйсбүүк найзаасаа дор хаяж тус бүрээс нь 5,000 төгрөг цуглуулчих юм бол 25 сая төгрөг болох нь. Ядаж л 20 саяыг нь олоод өгч чадах юм байна гэсэн бодол төрсөн. Тэгээд пост хийхэд 48 хан цагийн дотор 67 сая төгрөг цугласан. 5 мянгаас 5 сая төгрөг хүртэлх мөнгийг хүмүүс хандивлаж байсан. Ингээд тэр мөнгөөр охины бүх эмчилгээний зардлыг хийж өгсөн. 

Охин ээж, хоёр ахтайгаа амьдардаг. Ээж нь цэвэрлэгч, хоёр ах нь 11, 14 настай. Мөн тогтсон орон гэр байхгүй. Тиймээс эмнэлэгт байх хугацаанд нь бид охины гэр бүлд нэг өрөө байр авч өгч, тавилгажуулсан байгаа. Хагалгааны дараа эрүүл ахуй маш чухал учир охин аюулгүй орчинд амьдрах ёстой. Мөн цаашид 3 сарын хугацаанд гарах эмчилгээний зардал зэргийг бүгдийг нь бид даана. 

Мөн донор болсон охины аавын асуудлыг бид давхар хариуцаж, эмчилгээний зардал, нийгмийн асуудлуудыг шийдэж өгсөн. 

Үүнээс үүдээд хэлэхэд, яг энэ төрлийн өвчтэй, асуудалтай маш олон хүүхэд байдаг. Тиймээс төр засаг энэ бүлгийн иргэд рүү анхаарал хандуулаасай гэж хүсэж байна.

Мөн энэ дашрамд, охины төлөө чин сэтгэлийн халуун гараа сунгасан бүх элэг нэгт Монголчууддаа баярласан, талархсанаа илэрхийлж байна" гэлээ.

"ОХИНЫГ МИНЬ ЭДГЭЭЖ ӨГСӨНД МАШ ИХ БАЯРЛАЛАА"

Охины ээж Г.Цэрэнбүжид "Сэтгэл санаа маш сайхан байна. Охин минь эрүүл саруул боллоо. Охиныг минь эдгээж өгсөн эмч, сувилагч, тусламж үзүүлсэн Ж.Отгонбаяр, бүх ард түмэндээ маш их баярлаж, талархсанаа илэрхийлье" гэв.

Эх сурвалж: IKON.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмнөд Солонгост 20-иод насныхны ажил эрхлэлт огцом буурчээ 6 цаг 19 мин Алтанбулагийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцов 6 цаг 24 мин Баавгай үзэгдсэн газарт болгоомжтой зорчихыг анхаарууллаа 6 цаг 31 мин Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Odyssey болов 6 цаг 34 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 6 цаг 38 мин Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзлэв 7 цаг 7 мин Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа 7 цаг 43 мин Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө 8 цаг 50 мин Г.Очирбат: Төрийн өмчийн компаниудаас татвараа урьдчилж авсан нь улсын төсөв тасрах хамгийн том хүчин зүйл болсон 8 цаг 53 мин ЭЗБХ: 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн 2 дахь хэлэлцүүлгийг хийв 9 цаг 1 мин Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна 14 цаг 40 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 14 цаг 42 мин Улсын хэмжээнд 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ 14 цаг 45 мин Хэлгүй бол төргүй 15 цаг 47 мин Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна 15 цаг 58 мин Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ 16 цаг 4 мин А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 16 цаг 8 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 16 цаг 19 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 2026-09-12 Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 2026-09-12
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з... Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь
Top