x

Хүүхдийн баярын угтсан хяналт шалгалт үргэлжилж байна

“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд НМХГ-аас энэ сарын 7-ны өдрөөс эхлэж зах худалдааны төв, сүлжээ дэлгүүр, жижиглэн худалдаа эрхэлж буй дэлгүүрүүдэд борлуулж буй хүүхдийн бэлгэнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна.

Одоогийн байдлаар есөн дүүргийн 110 ААН, 73 иргэний хүнсний худалдаа, үйлчилгээний газарт хяналт, шалгалт хийж, нийт давхардсан тоогоор  219 зөрчил илрүүлэн 164 буюу 74.8 хувийг газар дээр нь арилгуулах арга хэмжээг авч, илэрсэн зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн 42 заалт бүхий 9 албан шаардлага, нэг албан даалгавар хүргүүллээ.  

Шошгын шаардлага хангаагүй 28 нэрийн 5кг, 2145 ширхэг, таван сая 500 мянган төгрөгийн  хүнсний бүтээгдэхүүнийг хүнсний сүлжээнээс татан авалт хийлгүүлж, хадгалалтын горим зөрчсөн, хадгалах хугацаа дууссан 27 нэрийн 527 ширхэг,  нийт 260850 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг улсын байцаагчийн акт тогтоон устгуулж, 24 аж ахуйн нэгж, иргэнд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтаар  7350000 мянган төгрөгийн шийтгэврийн арга хэмжээ тооцлоо.

Шалгалтын явцад 52 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд дүгнэлт өгөх зорилгоор дээж авч нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Нэгдсэн төв лабораторид шинжлүүлж байна.

Дэлхийн нийтийн тамхины эсрэг өдөр тавдугаар сарын 31, “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу зургаадугаар сарын 1-ний өдөр Сүхбаатарын талбай, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн зэрэг нэгдсэн өдөрлөг зохион байгуулагдах газруудад нийт 150 албан хаагч ажиллана гэж нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмнөд Солонгост 20-иод насныхны ажил эрхлэлт огцом буурчээ 6 цаг 18 мин Алтанбулагийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцов 6 цаг 23 мин Баавгай үзэгдсэн газарт болгоомжтой зорчихыг анхаарууллаа 6 цаг 31 мин Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Odyssey болов 6 цаг 34 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 6 цаг 38 мин Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзлэв 7 цаг 6 мин Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа 7 цаг 42 мин Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө 8 цаг 49 мин Г.Очирбат: Төрийн өмчийн компаниудаас татвараа урьдчилж авсан нь улсын төсөв тасрах хамгийн том хүчин зүйл болсон 8 цаг 52 мин ЭЗБХ: 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн 2 дахь хэлэлцүүлгийг хийв 9 цаг 0 мин Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна 14 цаг 39 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 14 цаг 42 мин Улсын хэмжээнд 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ 14 цаг 45 мин Хэлгүй бол төргүй 15 цаг 46 мин Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна 15 цаг 57 мин Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ 16 цаг 3 мин А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 16 цаг 7 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 16 цаг 18 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 2026-09-12 Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 2026-09-12
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з... Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь
Top