x

Хүүхдийн мөнгө өгөхөө больё

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир УИХ-ын чуулганы хуралдаан дээр “Хүүхдийн мөнгөнөөс болоод таван хүүхэдтэй айлын аав, ээж хоёр ажил хийх сонирхолгүй боллоо. Эмч, сувилагч нар 300-400 мянган төгрөгийн цалин авахын оронд 3-4 хүүхэдтэй болохыг илүүд үзэх болсон” гэж ярьсан нь өнгөрсөн долоо хоногийн гол дуулиан болов. Түүний хэлснээр бол таван хүүхэдтэй долоон ам бүл сарын 100 мянган төрөгийн орлогоор нэг сар хангалттай амьдарч болдог байх нь. Ингэж хэлснээс нь хойш соошлд “100 мянган төгрөг өгөөд өмссөн хувцастай нь реалити шоунд оруулъя” гэсэн хөдөлгөөн хүртэл өрнөв. “21 мянга” тв шоуны ханшийг 100 мянга болгоод УИХ-ын гишүүдийг өмссөн хувцастай нь хөөж оруулъя гэнэ. Үзээд алдахад гэмгүй л.

Өнгөрөгч долоо хоногт УИХ “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрэг нэмэгдүүлэх тухай” (60 хувийг 80 хувь болгох), “Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох тухай” хоёр тогтоолын төслийг авч хэлэлцсэн юм. Нэг нь Засгийн газраас боловсруулсан, нөгөө нь Ерөнхийлөгчөөс санаачилж АН-ын бүлгээр дэмжигдсэн төсөл. Гэвч УИХ дахь олонхи хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 80 хувьд олгох тухай Засгийн газрын саналыг дэмжсэн билээ. Ингэхдээ “Эдийн засгийн хямралтай үед 100 хувь олгох боломжгүй” гэсэн. Мөн хавтгайруулсан халамжаас татгалзаж, зорилтот бүлэгтээ өгөх ёстой гэдэг үндэслэлийг МАН бүлгээс тавьж байгаа.

Хэрэв тийм бол МАН-ын гишүүдийн яриад байгаа зорилтот бүлэг гэдэг нь энэ үлдсэн 80 хувь мөн үү? Ядуурлын түвшин 30 хувьд хүрлээ гэсэн Ерөнхий сайдын мэдэгдэл дарсан тоо байх нь уу?

Уг нь АН анх хүүхдийн мөнгийг санаачлахдаа 1-д, хүн амын өсөлтийг дэмжих, 2-т уул уурхайн баялгаас орж ирсэн орлогоос иргэн бүртээ хувь хүртээх зорилгоор 0-18 насны хүүхэд бүрт сар бүр 20.000 төгрөг олгохоор Хүний хөгжлийн санг байгуулсан билээ. Сангийн тухай УИХ-ын тогтоолд “Хүн ам, өрхийн шинэчилсэн бүртгэлд бүртгэгдсэн, иргэний харьяаллын зөрчилгүй Монгол Улсын иргэнд хувь хишиг хүртээх тухай” гэсэн байгаа. Хаягийн зөрчилгүй гэдгээс өөр ямар нэг ялгаварлал байхгүй. Тэр тусмаа ядуу, эсвэл баян өрхөд үзүүлдэг нийгмийн халамж бол бүр ч биш.

Харин 2016 оны сонгуулиар бүрдсэн шинэ Засгийн газар (Ж.Эрдэнэбатын) УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулж “Нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.11-д заасан босго шугамаас доогуур эрэмбэлэгдсэн өрхийн хүүхэд бүрт сар бүр олгох”-оор болсон билээ. Энэ дагуу 0-18 насны нийт хүүхдийн 60 хувьд хүүхдийн мөнгө олгохоор Төсвийн хуулийг батлуулсан байдаг. Тэгвэл 3.1.11-д юу гэж заасныг үзье.

Нийгмийн халамжийн тухай хууль. 3.1.11.“босго шугам” гэж нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас энэ хуулийн 29.1-д заасан мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн өрхийг амьжиргааны түвшингээр эрэмбэлж оноо өгөх байдлаар тогтоосон хязгаарыг /Энэ заалтыг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн/ хэлнэ.

Мөн хуулийн 29.1.Нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдагсдын болон энэ хуулийн 3.1.2-т заасан өрхийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлж, хэвийн ажиллуулах, тухай бүр шинэчлэх үүрэг хүлээнэ.

Хуулийн 3.1.2.“нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэн” гэж Үндэсний статистикийн хороо, нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран баталсан аргачлалын дагуу өрхийн мэдээллийн нэгдсэн санд орсон, амьжиргааны түвшин нь тухайн үеийн ядуурлын шугамаас доогуур өрхөөс сонгогдсон өрхийн гишүүнийг хэлнэ... гэсэн байна.

Товчоор хэлбэл, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой ядуу өрхийн хүүхдэд хүүхдийн 20 мянгыг өгөхөөр УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулсан байна. Харин Засгийн газраас хүүхдийн мөнгө олгож ирсэн хүрээг авч үзвэл хүүхдийн мөнгөн тэтгэмж авсан нийт хүүхдийн тоо ядуурлын түвшингээсээ хоёр дахин их байгаа юм. Одоо бүр 80 хувьд хүргэх тухай ярьж байна. Ингэхэд МАН-ын Засгийн газрууд ядууралтай тэмцээд байна уу, ядууруулахын төлөө яваад байна уу?

Дээрх баримтаас авч үзвэл “Халамжийг хавтгайруулахгүй, хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт нь өгнө” гэсэн Засгийн газрын тайлбар худлаа болов. Эс бөгөөс монголчууд нийтээрээ (80 хувь нь) ядууралд нэрвэгдсэн болж таарах нь. Аль нэгийг нь заавал залруулахаас аргагүй.

Харин “Төсөв хямралтай, эдийн засаг хүндрэлтэй байгаа учраас” гэвэл өөр хэрэг. Хэрэв тийм бол хүүхдийн 20 мянгыг 15 мянга болгоод хүүхэд бүртээ алагчлалгүй өгье. Одоо батлах гэж байгаа төсөвт нь бараг л дөхөж очино. Эс бөгөөс хуулиа хүчингүй болгож, Хүний хөгжлийн сангаа татан буулгаад хүүхдийн мөнгийг өгөхөө больё. Таваг хоолны мөнгө хүүхдүүддээ өгөх гэж жилийн жилд хэрүүл тэмцэл болж, баян ядуугаараа талцан хэрэлдэж байхаар. (Энэ ч гэсэн Үндсэн хуулиар хориглосон ялгаварлал мөн шүү) Ингэхэд хүүхдийн мөнгийг хүүхдэд өгдөг үү, эцэг эхэд нь өгдөг юм уу?

Б.СЭМҮҮН  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • eldewchiriig ingej yarisaniih ni tuluu gishuunees buulguul taarna (112.72.14.197)
    eldewchiriig ingej yarisaniih ni tuluu gishuunees buulguul taarna
    2018 оны 05 сарын 28 | Хариулах
  • chiriig ingej yarisaniih ni tuluu gishuunees buulguul taarna (112.72.14.197)
    chiriig ingej yarisaniih ni tuluu gishuunees buulguul taarna
    2018 оны 05 сарын 28 | Хариулах
  • Зочин (122.201.31.248)
    tegeed l daraagiin songuuilas huuhdiin mungu ugnuu gej amlaad l garch ireh ni bna shdeee
    2018 оны 05 сарын 28 | Хариулах
  • Зочин (122.201.31.248)
    zailtsan yumaaa dandaa togloom shogloom hiij bnaa
    2018 оны 05 сарын 28 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмнөд Солонгост 20-иод насныхны ажил эрхлэлт огцом буурчээ 6 цаг 19 мин Алтанбулагийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцов 6 цаг 24 мин Баавгай үзэгдсэн газарт болгоомжтой зорчихыг анхаарууллаа 6 цаг 32 мин Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Odyssey болов 6 цаг 35 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 6 цаг 39 мин Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзлэв 7 цаг 7 мин Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа 7 цаг 43 мин Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө 8 цаг 50 мин Г.Очирбат: Төрийн өмчийн компаниудаас татвараа урьдчилж авсан нь улсын төсөв тасрах хамгийн том хүчин зүйл болсон 8 цаг 53 мин ЭЗБХ: 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн 2 дахь хэлэлцүүлгийг хийв 9 цаг 1 мин Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна 14 цаг 41 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 14 цаг 43 мин Улсын хэмжээнд 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ 14 цаг 46 мин Хэлгүй бол төргүй 15 цаг 47 мин Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна 15 цаг 58 мин Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ 16 цаг 4 мин А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 16 цаг 8 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 16 цаг 19 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 2026-09-12 Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 2026-09-12
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з... Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь
Top