x

Баянхошуу, Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ

Улаанбаатар хотын агаарын бохирдол, айл өрхүүдийн яндангийн тоог бодитоор бууруулахын тулд нийслэлээс томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг хийсээр байна. Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Азийн хөгжлийн банк болон Европын хөрөнгө оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлээр “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийг хэрэгжүүлж буй. Төслийн хүрээнд нийслэлийн хойд бүсийг Баянхошуу болон Сэлбэ дэд төв болгон хэсэгчлэн хөгжүүлэх юм. Дэд төвүүдэд хийгдэх инженерийн болон дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр болж, НИТХ-ын дарга С.Амарсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, төслийн удирдагч Д.Авирмэд, НИТХ-ын төлөөлөгч Б.Цолмон, бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэгч компанийн удирдлагууд болон нийслэл дүүргийн албаны төлөөллүүд оролцов.

Өнөөдрийн байдлаар Дэд төвүүдийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж, иргэдийг түр суурьшуулах 50 айлын орон сууц тус бүр нэгийг барьж ашиглалтад оруулаад байгаа юм.

Баянхошуу дэд төвийн цэцэрлэгийн барилгын ажил 10 хувьтай явагдаж байна

Баянхошуу дэд төвд 162 га талбайд инженерийн дэд бүтцийг цогцоор шийдсэн байна. Нийт 14 м өргөн 7.42 км авто зам, 2.5 км үерийн хамгаалалтын далан суваг, 4.65 га газарт тохижилт, ногоон байгууламж, дулааны 11и магистраль шугам өргөтгөх 3.25 км шугамын ажил, төвлөрсөн дулаан хангамжинд холбох 3.2 км шинэ шугам, дэрэлт өргөх насос угсралтын ажил, 5.05 км ус хангамжийн шугам сүлжээ, 8.78 км хорооллын дунд бохир усны шугам, 1000 м3 хүчин чадал бүхий усан сан, 50х30 харьцаатай хоёр давхар бизнес инкубатор, МСҮ-ийн төв, 240 хүүхдийн ортой цэцэрлэг зэрэг томоохон бүтээн байгуулалтууд хийгдэх юм. Өнөөдрийн байдлаар газар чөлөөлөлт хийгдэж, бизнес инкубатор төвийн барилгын ажил эхэлсэн, цэцэрлэгийн барилгын ажил 10 хувьтай явагдаж байна.

Дэд төвд инженерийн дэд бүтцийг цогцоор шийдсэнээр СХД-ийн 7, 8, 10, 28 дугаар хорооны иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэж, Баянхошуу дэд төвийн иргэд усны найдвартай эх үүсвэрээр хангагдах боломжтой болох юм. Мөн хүүхдүүдийн цэцэрлэгт хамрагдалт 63 хүртэл хувиар нэмэгдэж, МСҮТ-өөр дамжуулан мэргэжил олгон, бизнес эрхлэгчдэд үзүүлэх дэмжлэг, үйлчилгээний хүртээмж сайжирна.

“Баянхошуу дэд төв 2020 он гэхэд ашиглалтад орно. Дэд бүтцийн ажил гэдэг нь хүнд харагддаггүй дандаа шугам сүлжээний ажил байдаг. Үр дүн нь дэд бүтцийн ажлынхаа дараа бүтээн байгуулалт эхлэхээр харагдана. Үүний өмнө нийгмийн чиглэлтэй барилга баригдаж байна. Энэ төслийн нэг онцлог нь төсөлд өртсөн айлуудын иргэдийг шинэ мэргэжилд сургаж, бизнесийг дэмжих зэрэг боломж олгож байгаа. Энэ төсөл хэрэгжсэний дараа 10 мянган айлын “Орлогод нийцсэн орон сууц” төслийг хэрэгжүүлнэ. Дэд төвийн дулаан, цэвэр бохир ус зэрэгт түшиглэн үүнийг хэрэгжүүлнэ. Энэ нь дундаж орлоготой хүмүүст зориулсан төсөл байх юм” гэж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ярилаа.

3700 өрх, 10 гаруй ААН-ын уурын зуухны яндан бодитоор үгүй болно

Сэлбэ дэд төв нь Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 3 хороог хамарсан 158 га газарт хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу хийгдэж байгаа юм. Энэ хэсэгт 3500 гаруй өрхийн 15 мянга гаруй иргэн амьдарч байна. Төслийн хүрээнд 9.97 км дулаан дамжуулах сүлжээ, 26.6 мВт-ын хүчин чадалтай олон улсын стандартад нийцсэн дулааны станц, 6.7 км авто зам, 2.4 км үерийн хамгаалалтын суваг, 3.01 га газарт ногоон байгууламж, 6.01 км усан хангамжийн шугам сүлжээ, 9.77 км хорооллын доторх бохир усны шугам, бизнес инкубатор, МСҮТ, 240 хүүхдийн ортой цэцэрлэг зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажил хийгдэх юм. Түүнчлэн инженерийн дэд бүтцэд түшиглэн шинэ сууц, шинэ хорооллын төслүүд хэрэгжих боломж бий болох аж.

Сэлбэ дэд төвийн дулааны станц ашиглалтад орсноор эхний ээлжинд 35, 51 дүгээр цэцэрлэг, төрийн болон нийгмийн үйлчилгээний байгууллагууд, 3700 орчим өрх дулааны шугам сүлжээнд холбогдох боломж бүрдэх юм. Түүнчлэн агаарын бохирдлыг бууруулахад бодитой хувь нэмэр оруулж, тухайн хэсгийн 3700 өрх, 10 гаруй ААН-ын яндан үгүй болж, жилд хэрэглэх түүхий нүүрсний хэрэглээ 15 мянган тонноор буурах боломжтой юм байна.

НИТХ-ын дарга С.Амарсайхан “Энэ төсөл хэрэгжсэнээр гэр хорооллын инженерийн шугам сүлжээг бий болгох замаар айл өрхүүдийг орон сууцжуулах, төвийн байршлаас үл хамааран тав тухтай орчин нөхцөлд амьдрах боломж нь бүрдэнэ. Алслагдсан хороод дүүргүүдэд МСҮТ, сургууль, цэцэрлэг дутагдаж байдаг. Энэ дэд төвүүд ашиглалтад орсноор тухайн хэсгийн оршин суугчдын нийгмийн хэрэгцээг хангаж байгаагаараа онцлог юм” хэмээлээ гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмнөд Солонгост 20-иод насныхны ажил эрхлэлт огцом буурчээ 6 цаг 19 мин Алтанбулагийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцов 6 цаг 24 мин Баавгай үзэгдсэн газарт болгоомжтой зорчихыг анхаарууллаа 6 цаг 32 мин Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Odyssey болов 6 цаг 35 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 6 цаг 39 мин Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзлэв 7 цаг 7 мин Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа 7 цаг 43 мин Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө 8 цаг 50 мин Г.Очирбат: Төрийн өмчийн компаниудаас татвараа урьдчилж авсан нь улсын төсөв тасрах хамгийн том хүчин зүйл болсон 8 цаг 53 мин ЭЗБХ: 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн 2 дахь хэлэлцүүлгийг хийв 9 цаг 1 мин Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна 14 цаг 40 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 14 цаг 43 мин Улсын хэмжээнд 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ 14 цаг 46 мин Хэлгүй бол төргүй 15 цаг 47 мин Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна 15 цаг 58 мин Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ 16 цаг 4 мин А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 16 цаг 8 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 16 цаг 19 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 2026-09-12 Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 2026-09-12
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з... Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь
Top