x

Хүүхдийн баярын нэгдсэн хөтөлбөр

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан Нийслэлийн соёл, урлагийн газар, Нийслэлийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжлийн газар хамтран Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын нэгдсэн үйл ажиллагааг нийслэлийн хэмжээнд 05 сарын 28-наас 06 сарын 02-ны хооронд зохион байгуулж байгаа юм байна. Нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдаж буй тус үйл ажиллагаануудын албан ёсны үйл ажиллагаа буюу Д.Сүхбаатарын талбайн хүүхдийн баярын нэгдсэн үйл ажиллагаа 06 сарын 01-нд 09:00-17:00 цагийн хооронд "Монгол хүүхдүүд" сэдвийн хүрээнд зохион байгуулагдах юм байна.

Энэ жилийн хүүхдийн баярын нэгдсэн үйл ажиллагааны хүндэтгэлийн тоглолтод нийслэлийн сургууль, цэцэрлэг, байгууллагуудын 1500 орчим уран бүтээлчид, авьяаслаг хүүхэд багачууд оролцож, талбайн хойд хэсэгт засагдах үндсэн тайзнаа уран бүтээлээ үзүүлэхээр бэлтгэж байгаа бол, талбайн баруун талд засагдах хүүхдийн байгууллагуудын нэрэмжит тайз нь дээр хүүхдийн чиглэлээр үйл ажиллгаа эрхэлдэг төрийн болон төрийн бус байгууллагууд өөрсдийн үйл ажиллагаа, төсөл хөтөлбөр, хууль дүрмийн талаар мэдээлэл хийж, талбайн урд талд засагдах үндэсний үйлдвэрлэгчдийн нэрэмжит тайз нь дээр монголын үндэсний үйлдвэрлэгчид өөрсдийн худалдаа үйлчилгээ, бараа бүтээгдэхүүний талаар мэдээлэл хийж, худалдаа эрхлэгчид үзэсгэлэн худалдаагаа гаргах юм байна.

Ингээд та бүхэндээ энэ жилийн Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын нэгдсэн үйл ажиллагааг нийслэлийн хэмжээн зохион байгуулах дэлгэрэнгүй хөтөлбөрийг танилцуулья.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

06-р сарын 01-нд 09:00-17:00 цагийн хооронд МОНГОЛ ХҮҮХДҮҮД баярын арга хэмжээг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.

ҮНДЭСНИЙ СОЁЛ АМРАЛТЫН ХҮРЭЭЛЭН

05-р сарын 29-нөөс 06-р сарын 04-ний өдрүүдэд “Гайхамшигт долоо хоног” уламжлалт арга хэмжээг 8 дахь удаагаа зохион байгуулна. Уг үйл ажиллагааг насны ангиллаар цирк, хүүхэлдэйн жүжиг, хүүхдийн урлагийн тоглолт, спортын тэмцээн, уралдаан зэрэг төрлүүдээр тус тус зохион явуулна.

 ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН ОНӨТҮГ

05-р сарын 31, 06-р сарын 01-ний өдрүүдэд Цэцэрлэгт хүрээлэнгийн хүүхдүүд” арга хэмжээг12:00-23:00 цагийн хооронд зохион байгуулна.

МОНГОЛЫН ХҮҮХЭЛДЭЙН ТЕАТР 

05-р сарын 25-наас 06-р сарын 01-ний өдрүүдэд 13:00, 14:00 цагуудад Гайхамшигт хайрцаг-2” буюу Алтан залаат азарган тахиа, Бүлтэйхэй Дэгдээхэй 2, Долоон дэлбээт цэцэг, Том хамарт одой жүжгүүдийг өөрийн тайзнаа тоглоно.

 МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДОН

06-р сарын 01-ний өдрийн 14:00, 16:00 цагуудад Хувдай ишигний паян симфони хөгжимт драмчилсан тоглолт тоглоно.

 УЛСЫН ИХ ДЭЛГҮҮР

06-р сарын 01-ний өдрийн 10:00-16:00 цагийн хооронд Номинд хүүхдийн хүсэл цөм бүрэн”хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг Улсын Их дэлгүүрийн гадаа талбайд зохион байгуулна. Гадаа асаруудад Бүс болон Импорт салбарын гадаа талбайн худалдаа, гар зургийн уралдааны шилдэг бүтээлийн үзэсгэлэн гаргана. Арга хэмжээнд Найрал дууны сурагчид, Алиалагч ба циркчид, Бүжигчид, Мотив хамтлаг, Номин Кидс цэцэрлэгийн багачууд, Хөгжөөнт тэмцээн, Зарласан уралдаанаа дүгнэж, шагнал гардуулах зэрэг ажлууд болно.

 УЛААНБААТАР ИХ ДЭЛГҮҮР

06-р сарын 01-ний өдрийн 12:00-16:00 цагийн хооронд Хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг гадна талбай, Үзэсгэлэнгийн танхим, 4-р танхим зэрэгт  тус тус зохион байгуулж хөгжөөнт тэмцээн, Facebook уралдааны ялагч тодруулах, урлагийн тоглолт, театрчилсан тоглолт зэргийг үзүүлнэ.

 НАРАН ИХ ДЭЛГҮҮР

06-р сарын 01-ний өдрийн 12:00-13:00 цагийн хооронд Наран молл худалдааны төвийн гадна талбай, 14:00-15:30 цагийн хооронд Энхтайваны гүүрний хажуу талын Наран плаза худалдааны төв, 15:00-16:30 цагийн хооронд 13-р хорооллын дунд замын Наран плэйс худалдааны төв  зэрэг газруудад  Наран шилтгээн” хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг зохион байгуулна.

ТЭНГИС КИНО ТЕАТР

06-р сарын 01-ний өдрийн 12:00-15:00 цагийн хооронд кино театрын гадна талбайд “Ээжийн дайсан-2, Такси-2 киноны уран бүтээлчид ирж талархлын өдөрлөг зохион байгуулж, ирсэн хүүхэд, багачуудтай хамт зураг авахуулж, гарын үсэг зурна.

ХҮННҮ ШОППИНГ МОЛЛ

06-р сарын 01, 02, 03-ны өдрүүдэд 14:00, 16:00, 18:00 цагуудад “Гайхамшигт Сафари Нууц Тайлагдсан нь хүүхдэд зориулсан жүжиг тоглоно.

МОНГОЛ НААДАМ ЦОГЦОЛБОР ОНӨТҮГ

05-р сарын 31-нд 11:00-15:00 цагийн хооронд Монгол хүү хүүхдийн баярын нэгдсэн үйл ажиллагааг Хүй долоо худагт зохион байгуулна.

МОНГОЛЫН ГУРВЫН ЭСРЭГ ГУРАВ САГСАН БӨМБӨГИЙН ХОЛБОО

06-р сарын 01-нд 09:00-17:00 цагийн хооронд FIBA 3×3 Ulaanbaatar Challenger 2018 тэмцээний хүрээнд Д.Сүхбаатарын талбайд хүүхдүүдийн сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулна.

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

05-р сарын 27-нд 11:00-16:00 цагийн хооронд “Хөх Монголын хүүхдүүд” нэгдсэн арга хэмжээг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.

 БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

05-р сарын 31-нд 11:00-15:00 цагийн хооронд Хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг УБ палас гадна талбайд зохион байгуулна.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

06-р сарын 01-нд 11:00-16:00 цагийн хооронд Хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг Тусгаар Тогтнолын талбайд зохион байгуулна.

 БАГАНУУР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

06-р сарын 01-нд 10:00-13:00 цагийн хооронд Хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг Д.Нацагдоржийн талбайд зохион байгуулна.

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

05-р сарын 31-нд 14:00-16:00 цагийн хооронд Зорилтод бүлгийн өрхийн 1000 хүүхдийг БЗД-ийн соёлын ордонд хүлээн авч хүндэтгэл үзүүлнэ.

 БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

06-р сарын 01-нд 11:00-15:00 цагийн хооронд Хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг БХД-ийн ЗДТГ-ын талбайд зохион байгуулна.

НАЛАЙХ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

05-р сарын 31-нд 10:00-14:00 цагийн хооронд Төрийн бус байгууллагуудтай хамтран хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг Налайх дүүргийн соёлын ордны өмнөх талбайд зохион байгуулна.

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

05-р сарын 30-нд 11:00-13:00 цагийн хооронд Хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг Аса циркт зохион байгуулна.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

06-р сарын 02-нд 12:00-14:00 цагийн хооронд 500 ээжид зориулсан “Ээж бол ертөнц” хүндэтгэлийн арга хэмжээг Монголын Хүүхдийн ордонд зохион байгуулна.

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмнөд Солонгост 20-иод насныхны ажил эрхлэлт огцом буурчээ 5 цаг 32 мин Алтанбулагийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцов 5 цаг 37 мин Баавгай үзэгдсэн газарт болгоомжтой зорчихыг анхаарууллаа 5 цаг 45 мин Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Odyssey болов 5 цаг 48 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 5 цаг 52 мин Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзлэв 6 цаг 20 мин Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа 6 цаг 56 мин Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө 8 цаг 3 мин Г.Очирбат: Төрийн өмчийн компаниудаас татвараа урьдчилж авсан нь улсын төсөв тасрах хамгийн том хүчин зүйл болсон 8 цаг 6 мин ЭЗБХ: 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн 2 дахь хэлэлцүүлгийг хийв 8 цаг 14 мин Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна 13 цаг 54 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 13 цаг 56 мин Улсын хэмжээнд 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ 13 цаг 59 мин Хэлгүй бол төргүй 15 цаг 0 мин Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна 15 цаг 11 мин Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ 15 цаг 17 мин А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 15 цаг 21 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 15 цаг 32 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ Уржигдар 16 цаг 50 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй Уржигдар 16 цаг 41 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з... Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь
Top