x

Шүүгчийн сонгон шалгаруулалтад 140 хүн бүртгүүлжээ

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр /2018.05.29/ боллоо. Хэвлэлийн бага хуралд Шүүхийн мэргэшлийн хорооны ажлын албаны дарга Н.Мөнхзул оролцож, 4 дэх удаагаа шинэчлэгдэн батлагдсан "Шүүгчийг сонгон шалгаруулах” журмын талаар мэдээлэл хийсэн юм.

Тэрбээр "Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2018 оны 15, 16 дугаар тушаалаар зарласан УДШ-ийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгчийн хоёр сул орон тоонд мөн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн болон шүүгчийн гурван сул орон тоонд зарим шүүхийн Ерөнхий шүүгчийн, Анхан шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалт шинэ журмын дагуу явагдаж байна. Энэхүү сонгон шалгаруулалтад 140 орчим нэр дэвшигчид бүртгэгдэн хамрагдлаа. Сонгон шалгаруулалтын суурь шалгалтын хүрээнд бичгийн болон ярилцлагын шалгалт явагдаж дууссан. Одоо нэр дэвшигчийн намтар судлах ажиллагаа үргэлжилж байна. Суурь шалгалтын үнэлгээ гарсны дараа 60 ба түүнээс дээш үнэлгээ авсан нэр дэвшигчид тусгай шалгалтад хамрагдана” гэв.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 13 дугаар зарлигаар баталсан 4 дэх удаагийн шинэчилсэн найруулга бүхий "Шүүгчийг сонгон шалгаруулах” журамд орсон гол өөрчлөлтүүдийг танилцууллаа.

"Шүүгчийг сонгон шалгаруулах” журамд дараах гол өөрчлөлтүүд орсон байна. Тухайлбал анхан шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалт жилд 2 удаа зохион байгуулагдахаар болсон. Ингэснээр сул орон тоо гарсны дараа биш сул орон тоо гарахаас өмнө шалгалтын ажиллагаа урьдчилан явагдаж, тухайн орон тоонд томилогдох хуульд заасан болзол, шаардлага хангасан нэр дэвшигч бэлэн болсон байх бөгөөд сул орон тоо гарсан тохиолдолд богино хугацаанд нэр дэвшигч томилогдох боломжтой болж байгаа юм.

Түүнчлэн нэр дэвшигч шүүгчээр ажиллах ёс зүй, зан чанарын болон мэдлэг, ур чадварын шалгалтын хүрээнд хоёр багц шалгалтад буюу "суурь” болон "тусгай” шалгалтад оролцох бөгөөд "шүүгчээр ажиллах ёс зүй, зан төлөв”-ийн шалгалтад тогтоосон босго оноо буюу "60” онооноос бага оноо авсан нэр дэвшигч "шүүгчээр ажиллах мэдлэг, ур чадвар”-ыг шалгах шалгалтад оролцох эрхгүй болно. Нэр дэвшигчийн ёс зүй, зан төлөвийг шалгах шалгалтын төрөлд "намтар судлах” шалгалт шинээр нэмэгдэж орсон. Энэ шалгалтын хүрээнд Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүн хуульд заасан чиг үүргийн дагуу нэр дэвшигчийн өнгөрсөн хугацааны намтар, түүх ёс зүйн төлөвшил, харилцаа хандлагыг судалж, дүгнэлт гаргах хэлбэрээр хэрэгжихээр тусгагдсан.

Шинэчлэгдсэн журмын дагуу сонгон шалгаруулалтыг зохион байгуулснаар шалгалтад тэнцсэн нэр дэвшигч шүүгчээр томилогдохоос өмнө бэлтгэл сургалтад хамрагдаж, шүүгчээр ажиллахад шаардлагатай ур чадвар эзэмших давуу тал болохыг Шүүхийн мэргэшлийн хорооны ажлын албаны дарга Н.Мөнхзул хэллээ. Мөн шүүгчид нэр дэвшигчдийг сонгон шалгаруулахад олон нийтийн оролцоо чухал гэдгийг тэрбээр мэдээллийн төгсгөлд онцлов. Шүүгчийн сонгон шалгаруулалтад оролцож байгаа нэр дэвшигчдийн мэдээллийг олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр ил зарлаж байгаа бөгөөд тухайн нэр дэвшигчтэй холбоотой, шаардлага хангасан мэдээллийг Шүүхийн мэргэшлийн хороо хүлээн авч байгаа гэв.

Энэ удаагийн "Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хуралд Ховд аймаг дахь шүүхийн тамгын газар, Хэнтий аймаг дахь шүүхийн тамгын газар, Бор-Өндөр дэх сум дундын шүүхийн тамгын газар онлайнаар холбогдож оролцов. Харин нийслэл дэх дүүргийн шүүхүүдийн Олон нийттэй харилцах мэргэжилтнүүд биечлэн оролцож, сүүлийн үед шүүхээр шийдэгдсэн олны анхаарал татсан хэргүүдийн талаар мэдээлэл өгч, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

Эх сурвалж: Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмнөд Солонгост 20-иод насныхны ажил эрхлэлт огцом буурчээ 5 цаг 32 мин Алтанбулагийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцов 5 цаг 37 мин Баавгай үзэгдсэн газарт болгоомжтой зорчихыг анхаарууллаа 5 цаг 45 мин Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Odyssey болов 5 цаг 48 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 5 цаг 52 мин Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзлэв 6 цаг 20 мин Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа 6 цаг 56 мин Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө 8 цаг 3 мин Г.Очирбат: Төрийн өмчийн компаниудаас татвараа урьдчилж авсан нь улсын төсөв тасрах хамгийн том хүчин зүйл болсон 8 цаг 6 мин ЭЗБХ: 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн 2 дахь хэлэлцүүлгийг хийв 8 цаг 14 мин Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна 13 цаг 54 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 13 цаг 56 мин Улсын хэмжээнд 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ 13 цаг 59 мин Хэлгүй бол төргүй 15 цаг 0 мин Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна 15 цаг 11 мин Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ 15 цаг 17 мин А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 15 цаг 21 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 15 цаг 32 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ Уржигдар 16 цаг 50 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй Уржигдар 16 цаг 41 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з... Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь
Top