x

Сайд Д.Сумъяабазар Жоншны салбарынхантай уулзлаа

УУХҮЯ, АМГТГ хамтран “ЖОНШ ОЛБОРЛОГЧДЫН УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ"-ийг 2018.05.30-ны өдөр Төрийн ордонд зохиолоо. Уулзалтад УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, АМГТГ-ын дарга Х.Хэрлэн, дэд дарга М.Энхжаргал тэргүүтэй яам, агентлагийн газар хэлтсийн дарга нар болон жонш олборлогч компаниуд, уул уурхайн мэргэжлийн холбоодын 100 орчим төлөөлөл оролцов.

Салбарын сайд уулзалт, хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ "Монгол орны газар нутагт тогтоогдоод байгаа олон төрлийн ашигт малтмал, эрдэс түүхий эдийн дотор хайлуур жонш томоохон байр суурийг эзэлдэг. Хайлуур жонш нь хими металлургийн үйлдвэрлэлийн гол түүхий эд төдийгүй түүнийг уран, нефть боловсруулах үйлдвэр, сансрын техник, оптикийн линз, электрон техник, гоёл чимэглэлийн зориулалтаар ашиглаж байна. Миний бие сайдаар томилогдсон өдрөөсөө эхлэн хариуцлагын тогтолцоог сайжруулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, эдийн засгийг тэлэх боломжтой үйлдвэрийн төслүүдэд онцгой ач холбогдол өгч ажиллахаа илэрхийлсэн. Эдгээр зорилтыг хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, төрийн байгууллагуудын уялдааг сайжруулах, аж ахуйн нэгжүүдтэй нээлттэй хамтран ажиллах зарчмыг баримтлан ажиллаж байна" гэлээ. 

Мөн тэрбээр цаашид салбарын хөгжлийг эрчимжүүлэх, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад хууль эрх зүй, татварын орчныг сайжруулах, ашигт малтмалын эрэл хайгуулын ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байгааг хэллээ.

Түүнчлэн "Нөөцийн хөдөлгөөн, бүртгэлийн системийг шинэчлэх, олборлолт, боловсруулалтыг хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай, дэвшилтэт техник, технологи ашиглан явуулах, бүтээгдэхүүний гарал үүслийг тодорхой болгох, бүтээгдэхүүний чанар, стандартыг олон улсын шаардлагад нийцүүлэх, мэргэжилтэй ажилчдыг сургаж бэлтгэх, мэргэшүүлэх, “Эрдэс баялгийн бирж”-ийн зарчмаар хэрэгжүүлэх, дэд бүтэц, бүс нутгийн хөгжил зэрэг тулгамдсан олон асуудлууд байгааг үндэсний хэмжээнд авч үзэж, харилцан уялдаатай байх зарчмаар шийдвэрлэхийг цаг үе шаардаж байна" хэмээн сайд Д.Сумъяабазар онцлон хэлэв.

Жонш олборлогч аж ахуйн нэгжүүд салбарын сайд жоншны салбарыг анхааран, төлөөллүүдтэй нь уулзаж, санал бодлыг нь сонсож байгаад талархалтай хандаж буйгаа хэллээ. Тэдний зүгээс гар аргаар жонш олборлогчдын асуудлыг цэгцэлж өгөх, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, “Жонш хөтөлбөрийг хэрэгжүүлэх”зэрэг саналуудыг хэлж байсан юм.

АМГТГ-ын мэдээллийн сангийн бүртгэлд энэ сарын 28-ны өдрийн байдлаар нийт 3287 хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл байгаагаас 1643 ашиглалтын тусгай зөвшөөрөлбүртгэлтэйгээс жоншны 175 ашиглалтын тусгай зөвшөөрөл байна. Монгол орны жоншны нөөц хүдэрээр 74 сая тонн эрдсээр 30.2 сая тонн байгаа бөгөөд жонш баяжуулах 20 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. УУХҮ-ийн сайдын 2017.06.30-ны өдрийн А/131 тоот тушаалаар "Баяжуулах үйлдвэрт тавигдах шаардлага, үйл ажиллагаа эрхлэх журам"-ын төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа бөгөөд баяжуулах үйлдвэрийн журмын төслийг боловсруулж дуусгаад байна. Монгол Улсын экспортын голлох ашигт малтмалд хайлуур жоншны экспорт 1.4 хувийг эзэлж байна. 2018 оны 1-р улиралд МУ-ын жоншны экспорт өнгөрсөн оны мөн үеэс 2 дахин өсөж, 25 сая ам.долларт хүрсэн байна. Үүнээс 42 хувийг БНХАУ-д, 55 хувийг ОХУ-д, 3 хувийг бусад улсад экспортлосон байна. биет хэмжээгээр тооцвол 78.3 мянган тонн жоншны хүдэр болон баяжмал экспортлосон нь өнгөрсөн оны мөн үеэс 47.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна. 
Үнийн хувьд 97 хувийн агуулгатай жоншны баяжмал нэг тонн тутамдаа 308 ам.доллар, 85 хувийн агууламжтай бүхэллэг жоншны баяжмал 1 тонн тутамдаа 278 ам.доллар байна.

Уулзалтын төгсгөлд УУХҮЯ-аас "Монголын жонш олборлогч, үйлдвэрлэгч, экспортлогчдын холбоо"-той харилцан ойлголцож, хамтран ажиллах санамж бичгийг үзэглэлээ.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмнөд Солонгост 20-иод насныхны ажил эрхлэлт огцом буурчээ 5 цаг 32 мин Алтанбулагийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцов 5 цаг 37 мин Баавгай үзэгдсэн газарт болгоомжтой зорчихыг анхаарууллаа 5 цаг 44 мин Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Odyssey болов 5 цаг 48 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 5 цаг 52 мин Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзлэв 6 цаг 20 мин Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа 6 цаг 56 мин Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө 8 цаг 3 мин Г.Очирбат: Төрийн өмчийн компаниудаас татвараа урьдчилж авсан нь улсын төсөв тасрах хамгийн том хүчин зүйл болсон 8 цаг 6 мин ЭЗБХ: 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн 2 дахь хэлэлцүүлгийг хийв 8 цаг 14 мин Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна 13 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 13 цаг 55 мин Улсын хэмжээнд 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ 13 цаг 58 мин Хэлгүй бол төргүй 15 цаг 0 мин Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна 15 цаг 11 мин Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ 15 цаг 17 мин А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 15 цаг 21 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 15 цаг 32 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ Уржигдар 16 цаг 50 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй Уржигдар 16 цаг 41 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з... Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь
Top