x

Ерөнхийлөгч Х.Баттулга ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа

Ерөнхийлөгч Х.Баттулга Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зарлиг гаргаж, олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн ээжүүдийг “Алдарт эх”-ийн нэг, хоёрдугаар одонгоор шагналаа.

2018 онд улсын хэмжээнд “Алдарт эх” одонгоор шагнагдаж буй 8600 орчим эмэгтэй байгаа бөгөөд тэдний төлөөлөл болох зургаан охинтой ээж, гурван удаагийн төрөлтөөр зургаан хүүхэдтэй болсон зэрэг ээжүүдээс гадна энэ жилээс эхлэн “Алдарт эх”-ийн I зэргийн одон хүртэж байгаа бүх ээжүүд Ерөнхийлөгчөөс одонгоо гардаж авах боломжтой болгосноор тэдний төлөөлөл болох 350 ээжид Ерөнхийлөгч Х.Баттулга хүндэтгэл үзүүлэн Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд “Алдарт эх”-ийн одонг нь зүүж өгсөн юм.

Одонг зүүж өгсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ээжүүдэд хандан:

“Сайн байцгаана уу, ээжүүдээ.

Монголын түг түмэн үрсийн бахархал, нөмөр нөөлөг, хайр энэрэл нь болсон та бүхэндээ Олон улсын хүүхдийн эрхийн өдрийн мэндийг хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Насан багаасаа жил бүрийн зургадугаар сарын 1-нд хөөр баяр, бэлэг сэлт болж ирсэн үеийнхний төлөөлөл болохын хувьд энэ өдрийн талаарх түүхийг цухас сөхөж харлаа.

Олон улсын ардчилсан эмэгтэйчүүийн холбооноос анх 1951 онд Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг улс орон бүр тодорхой өдөр тэмдэглэж, хүүхэд багачуудаа баярлуулж байхыг уриалжээ. Үүнийг Монгол Улс талархалтайгаар хүлээн авч 1952 оны зургадугаар сарын 1-ний өдрийг “Хүүхдийн баярын өдөр” хэмээн тэмдэглэж, цаашид тогтмолжуулах, уламжлал болгох шийдвэр гаргасан аж.

Би энэ өдрөөр олон хүүхэд төрүүлсэн эхчүүдэд Алдарт эхийн одон олгодог уламжлалыг хүндэтгэн, дэмждэг. Хүүхэд бол аливаа үндэстний баяр баясгалан, ирээдүй, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, бат бөх холбоос юм. Хүүхэд бол бидний бүх зүйл.

ХХ зууны эхээр 700 мянга хүрэхтэй үгүйтэйд тооцогдож, мөхөж байгаа үндэстний тоонд бичигдэж байсан монголчууд ХХ зууны сүүлч гэхэд 2 сая дахь иргэнээ хүлээн авсан нь монгол төрийн олон зөв бодлогын нэг байсан юм. БНМАУ-ын үеэс Төрөөс олон хүүхэдтэй гэр бүлийг дэмжих бодлого явуулж “хүүхдийн мөнгө”-ийг тусгайлан олгох, “хүүхдийн жил”-ийг тусгайлан зарлах зэргээр хүн амаа өсгөх бодлогыг тууштай явуулсны үр дүнд бид өнөөдөр 3 сая гаран иргэдтэй болсон билээ.

Харамсалтай нь, сүүлийн үед хүн амаа өсгөх, баялгийн тэгш хуваарилалт хийх үүднээс олгодог “хүүхдийн мөнгө”-ийг улстөржүүлж, ялгаварлан гадуурхсан хэлбэрээр олгох, халамж хэмээн ташаа ойлгож хүүхдийн мөнгөөр “тансагладаг” ажил хийхийг хүсдэггүй бүхэл бүтэн давхарга, сая гаруй хүн байдаг мэтээр дорд үзэх зэрэг зохисгүй хандлага улс төрчдөд ажиглагдах боллоо. “Хүүхдийн мөнгө” бол халамж биш гэдгийг эрх баригчид ойлгох хэрэгтэй, алдаагаа засах шаардлагатай. Хүн ам зүйн үүднээс нэг гэр бүл 2 хүүхэд төрүүлж, өсгөвөл нөхөн үржихүйн тэнцвэр хадгалагдаж, 3-аас дээш хүүхэд төрүүлж, өсгөвөл хүн амын тоо өснө гэж үздэг ажээ. Алдарт эхийн одонг дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж, өсгөж хүмүүжүүлж буй эхчүүдэд олгож байгаа нь Монголын төр үеийн үед хадгалж, дэмжиж, бэхжүүлж явах учиртай нандин уламжлал, залгамж бодлого юм. Энэ бол хамгийн шударга шагнал, хамгийн нандин, бахархал төгс одон.

Хүндэт эхчүүд ээ, та бүхэнд хувиасаа болон нийт ард түмнийхээ нэрийн өмнөөс мэхийн ёслоё. Түүх болж үлдсэн эрт дээр цагаас өнөөдрийг хүртэл эхчүүд та нар минь монгол үндэстний бахархал, баяр баясгалан юм. Та бүхний үр хүүхдээ эрүүл саруул өсгөж, хүмүүжүүлж байгаа чин сэтгэл, цуцашгүй зүтгэлд талархаж байна.

Монголын үрс маш олон болтугай.

Монголын эхчүүдийн өлзий жаргалан үүрд уртад нэмэх болтугай” гэж ерөөв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмнөд Солонгост 20-иод насныхны ажил эрхлэлт огцом буурчээ 5 цаг 32 мин Алтанбулагийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцов 5 цаг 37 мин Баавгай үзэгдсэн газарт болгоомжтой зорчихыг анхаарууллаа 5 цаг 45 мин Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Odyssey болов 5 цаг 48 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 5 цаг 52 мин Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзлэв 6 цаг 20 мин Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа 6 цаг 56 мин Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө 8 цаг 3 мин Г.Очирбат: Төрийн өмчийн компаниудаас татвараа урьдчилж авсан нь улсын төсөв тасрах хамгийн том хүчин зүйл болсон 8 цаг 6 мин ЭЗБХ: 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн 2 дахь хэлэлцүүлгийг хийв 8 цаг 14 мин Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна 13 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 13 цаг 56 мин Улсын хэмжээнд 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ 13 цаг 59 мин Хэлгүй бол төргүй 15 цаг 0 мин Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна 15 цаг 11 мин Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ 15 цаг 17 мин А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 15 цаг 21 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 15 цаг 32 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ Уржигдар 16 цаг 50 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй Уржигдар 16 цаг 41 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з... Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь
Top