x

Нийтийн тээврийн автобусны чиглэл, байршлын мэдээллийг гар утаснаасаа харах боломжтой

Нийтийн тээврийн автобусны үйлчилгээг олон улсын жишигт хүргэх ажил нэг алхам урагшилж, ухаалаг систем нэвтрүүлж эхлээд байгаа нь зорчигчдын талархлыг хүлээж байна. Иргэд автобусаа хэзээ ирэхийг нь хүлээж зогсолгүйгээр, хүлээж буй унаа нь яг хаана, аль чиглэлд явж байгааг мэдэх гар утасны хэрэглээний программыг ашиглалтад оруулжээ. Одоогоор нийтийн тээврээр өдөр тутам үйлчлүүлдэг 650.000 зорчигчийн 50.000 нь энэ программыг ашиглаж эхэлжээ.

Нийслэлийн нийтийн тээврийн 930 гаруй автобус өдөр тутам үйлчилгээ үзүүлдэг. Ингэхдээ Нийслэлийн тээврийн газраас гаргасан хуваарийн дагуу 500-600 метр зайтай автобусны буудал хоорондын зайд төв замаар 4-5 минутын хүлээгдэлтэй, ердийн замд 8-9 минутын хүлээгдэлтэйгээр зорчигчиддоо үйлчилдэг. Гэхдээ замын хөдөлгөөний ачааллын үеэр автобусаа аль замд түгжирч явааг мэдэхгүй учраас 30 орчим минут хүлээх тохиолдол гардаг. Харин “UB Smart Bus” гар утасны программын тусламжтайгаар хүлээсэн чиглэлийн автобусны байршлыг тогтоох боломжтой болжээ. Мөн автобусны цагийн хуваарь, хаягийн мэдээллийг гар утасны программд байршуулжээ. Цаашид гар утас хэрэглээд мэдээлэл авах боломжгүй иргэдэд зориулж автобусны буудлууд дээр тухайн автобусны чиглэлийн мэдээлэл болон хэдий хугацааны дараа ирэх талаар “лед” дэлгэц ажиллуулна. Эхний ээлжинд зорчигчдын хөдөлгөөн ихтэй автобусны буудлуудад туршилтаар байршуулах юм байна. 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмнөд Солонгост 20-иод насныхны ажил эрхлэлт огцом буурчээ 11 цаг 55 мин Алтанбулагийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцов 12 цаг 0 мин Баавгай үзэгдсэн газарт болгоомжтой зорчихыг анхаарууллаа 12 цаг 7 мин Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Odyssey болов 12 цаг 10 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 12 цаг 14 мин Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзлэв 12 цаг 43 мин Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа 13 цаг 19 мин Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө 14 цаг 26 мин Г.Очирбат: Төрийн өмчийн компаниудаас татвараа урьдчилж авсан нь улсын төсөв тасрах хамгийн том хүчин зүйл болсон 14 цаг 29 мин ЭЗБХ: 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн 2 дахь хэлэлцүүлгийг хийв 14 цаг 37 мин Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна 20 цаг 16 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 20 цаг 18 мин Улсын хэмжээнд 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ 20 цаг 21 мин Хэлгүй бол төргүй 21 цаг 23 мин Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна 21 цаг 34 мин Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ 21 цаг 40 мин А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 21 цаг 44 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 21 цаг 55 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 2026-09-12 Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 2026-09-12
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з... Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь
Top