x

С.Батболд: Улаанбаатар хот өөрөө хөрөнгө оруулалтын том боломж юм

МҮХАТ-аас зохион байгуулдаг Төр, хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах, бизнес эрхлэгчдийн санал санаачлагыг төрд уламжлах, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулдаг “Business breakfast” уулзалт, ярилцлагад Улаанбаатар хотын Захирагч С.Батболд уригдан оролцлоо.

Тус танхимын гишүүд хотын даргатай уулзах хүсэлт тавьсан учраас тэрбээр 25 дахь удаагийн уулзалтын зочин болсон. Уулзалтад бизнес эрхлэгчдээс гадна Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хэлтэс, албадын дарга нар, харьяа агентлагийн удирдлагууд оролцлоо. Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 64 хувь, компани, аж ахуй нэгж байгууллагын 70 хувь, хүн амын 50 орчим хувь нь Улаанбаатар хотод ноогддог гэсэн статистик  судалгаа бий. Тиймээс энэ удаагийн “Өглөөний цай” арга хэмжээ нийслэлийн хөгжилд төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэхэд чухал ач холбогдолтой гэдгийг Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын удирдлагууд хэлж байна.

С.Батболд хэлэхдээ “Улаанбаатар бол хөгжиж байгаа хот. Энэ хэрээр бизнест маш том боломж бий гэсэн үг. Магадгүй бид энэ хотдоо ажиллаж, амьдарч байгаа болохоор тэр олон боломж, шийдлийг харахгүй байж болох талтай. Гэхдээ асуудал байгаа цагт, боломж, шийдэл ямагт байдаг. Тухайлбал, Хойд Америкийн бизнесийн төлөөлөлтэй уулзахад Улаанбаатар хотын авто зогсоолыг сайжруулсанаар хотын эдийн засагт бодит, үнэтэй хувь нэмэр оруулна гэдгийг тооцолсон байх жишээний. Бид өнөөдөр тулгамдсан асуудлын талаар толгой сэгсрэн яриад байгаа болохоос “Ийм шийдэл, ийм гарц, ийм боломж” байна гэдгийг огт ярьдаггүй. Хотын даргын хувьд тодотгож хэлэхэд, “Улаанбаатар хот өөрөө бизнесийн том боломж” юм.

Нөгөө талаар төрийн үүрэг юу вэ гэдэг асуултыг олон хүн асуудаг. Улаанбаатар хотын даргын хувьд миний болон манай багийн баримталдаг зарчим бол “Хувийн хэвшлийн хийж чаддаг, хийдэг ажилд төр оролцох ёсгүй. Мөн төр өөрөө хувийн хэвшлийн өрсөлдөгч байж болохгүй. Аль болох аж ахуй нэгж, компаниуддаа боломж олгох ёстой. Захиалагч нь өрсөлдөгч болсноор бизнес хийх таатай орчин үгүй болдог. Хотууд хурдацтай хөгжиж байгаагийн хэрээр Улаанбаатар хот ч дэвжин дээшилж байна. Гэхдээ бидний өмнө нэн яаралтай шийдэх асуудлууд бий. Наад зах нь Улаанбаатар хот төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд “Convention center”, “Цэнгэлдэх хүрээлэн” барих санал санаачлагыг хотоос эхлүүлж байна. Учир нь аливаа хот томоохон үзэсгэлэн худалдаа, соёл урлагийн арга хэмжээ, хүүхэд залуустаа зориулсан боловсрол, мэдлэг дээшлүүлэх ажлуудыг шат дараалан хийх шаардлага тулгардаг. Харамсалтай нь өнөөдөр ийм төв байхгүйгээс Улаанбаатар хотод олон улсын чанартай арга хэмжээ, хурал зөвлөгөөн, тэмцээн уралдаан явуулахад бэрхшээл тулгарч байна. Удахгүй болох Үндэсний их баяр наадмын нээлтийн тасалбар тойрсон асуудал үүсдэг. Төв цэнгэлдэх хүрээлэн нь 10 мянган хүний суудалтай. Тэгвэл хот 45 мянган хүний суудал бүхий цэнгэлдэх хүрээлэнтэй болох зорилт тавьж байгаа юм.

Газрын асуудлыг хот шийдье. Хувийн хэвшлийнхэн төслөө уралдуулж, хөрөнгө оруулалтаа хийж, менежментийг хамтран зохион байгуулах хэрэгтэй байна” гэлээ. Хотын даргын зүгээс энэ мэтчилэн нийслэл хотдоо өнгө нэмсэн бүтээн байгуулалтыг чухалчилж байгаа төдийгүй хотын хөгжилд бодит хувь нэмэр оруулах ажлыг онцолж байгааг ярилаа. 

Хоёрхон хоногийн дараа “Улаанбаатар инновацийн төв” нээлтээ хийнэ. Хотын дарга инновацийн бодлогыг чухалчилж байгаа гэдгээ уулзалтын үеэр хэллээ. Мөн тэрбээр “Бизнесийнхэнд хот нээлттэй. Асуудлыг тал бүрээс нь ярьж шийддэг, гарц, боломжоо тодорхойлох нь чухал. Жил бүрийн 1 дүгээр сард “Улаанбаатар хөрөнгө оруулалт бизнес уулзалт”-ыг зохион байгуулдаг. Оны эхэнд ажлаа ярьж, худалдан авалт, хөрөнгө оруулалтаа ил тод зарладаг” гэдгийг тодотголоо.

Уулзалтын үеэр компани, аж ахуй нэгж байгууллагын захирлууд Улаанбаатар хоттой хамтран хэрэгжүүлэх төсөл, шинэ санал санаачлагынхаа талаар хөндөн ярилцлаа. Аялал жуулчлалын салбарт мэргэжлийн холбоод хамтран ажиллаж, хотын даргын дэргэд “Евэнтийн зөвлөл” байгуулах, мөн хотын төв цэг буюу Төв шуудангийн орчмын замын тэмдэг, тэмдэглээг шинэчилж, орчин үеийн технологи бүхий “JOBI” будгаар будах, Улаанбаатар хотын аплейкэшнийг жуулчдад ойлгомжтой газрын зураг бүхий дүрслэл, тэмдэглэгээтэй хийх, барилгын салбар, гэр хороололыг хөгжүүлэх шинэ бодлого төлөвлөлтөд хамтран ажиллахаа ярилцаж, санал солилцлоо.

Хотын дарга бизнесийн байгууллагуудын шинэ санаачлагыг дэмжин ажиллахаа илэрхийлж, дээрх саналуудыг ажил хэрэг болгох үүрэг даалгаврыг холбогдох агентлагийн удирдлагуудад өглөө. Мөн Улаанбаатар хотоо эко болгох зорилт тавьж байна. Үрээр суулгац бэлддэг аж ахуйн үйл ажиллагаатай удахгүй очиж танилцана гэдгээ ч илэрхийллээ. Хотын таксинаас өгсүүлээд барилга байгууламж, дэд бүтэц, худалдаа үйлчилгээ, соёл урлаг, боловсрол гээд бүхий л салбарт хувийн хэвшлийнхэнтэй хамтран ажиллана гэж хотын дарга онцолсон юм.  Энэ удаагийн уулзалтад Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч  Б.Лхагважав, Монголын Үндэсний худалдаа аж танхимын дарга М.Оюунчимэг болон тус танхимын удирдах зөвлөлийн төлөөлөл, гишүүд оролцлоо гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмнөд Солонгост 20-иод насныхны ажил эрхлэлт огцом буурчээ 5 цаг 30 мин Алтанбулагийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцов 5 цаг 35 мин Баавгай үзэгдсэн газарт болгоомжтой зорчихыг анхаарууллаа 5 цаг 42 мин Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Odyssey болов 5 цаг 46 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 5 цаг 50 мин Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзлэв 6 цаг 18 мин Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа 6 цаг 54 мин Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө 8 цаг 1 мин Г.Очирбат: Төрийн өмчийн компаниудаас татвараа урьдчилж авсан нь улсын төсөв тасрах хамгийн том хүчин зүйл болсон 8 цаг 4 мин ЭЗБХ: 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн 2 дахь хэлэлцүүлгийг хийв 8 цаг 12 мин Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна 13 цаг 51 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 13 цаг 53 мин Улсын хэмжээнд 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ 13 цаг 56 мин Хэлгүй бол төргүй 14 цаг 58 мин Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна 15 цаг 9 мин Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ 15 цаг 15 мин А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 15 цаг 19 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 15 цаг 30 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ Уржигдар 16 цаг 50 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй Уржигдар 16 цаг 41 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з... Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь
Top