x

100 айлыг нүүлгэнэ гэсэн яалаа?

Улаанбаатар хотын захирагчийн алба, НИТХ-ын шийдвэрээр 100 айл орчмын барилгын материалын үйлдвэрүүдийг ирэх есдүгээр сарын 1-ний дотор нүүлгэн шилжүүлэхээр болсон билээ. Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, 100 айл орчимд дүүргийн Татварын хэлтэст бүртгэлтэй нийт 800 гаруй иргэн, аж ахуйн нэгж барилгын материалын худалдаа, үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж. Мөн зөвшөөрөлгүйгээр элс, хайрганы худалдаа эрхэлдэг 50 гаруй иргэн, аж ахуйн нэгжийн хүнд даацын 70 гаруй машин, механизм энд байрладаг.

Барилгын үйл ажиллагаа явуулж байгаа цэгүүдэд иргэд, үйлчлүүлэгчдэд зориулсан ариун цэврийн өрөө, эрүүл ахуйн шаардлага хангасан хоолны газрууд байхгүй, төвийн цэвэр, бохир усны сүлжээнд холбогдолгүй өнөөг хүрчээ. Иймд нийслэлийн төв цэгт орших 100 айл орчмын барилгын материалын худалдааны зах, төвийн үйл ажиллагааг холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд цэгцлэх, стандарт шаардлагыг мөрдүүлж ажиллах, гар дээрээс болон гадуурх худалдааны цэгүүдийн үйл ажиллагааг зогсоох, агаар, хөрсний бохирдол үүсгэж байгаа үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргаад байгаа.

Энэ талаар нүүлгэн шилжүүлэх ажлын хэсгийн ахлагч, НИТХ-ын төлөөлөгч Ч.Гантулга:

-Одоогийн байдлаар  ил задгай худалдаа эрхлэлтийг цэгцлээд байна. Ил задгай худалдаа нь хууль зөрчсөн үйлдлүүдийг гаргаж байсан. Энд орчны бохирдол, хог хаягдал их байсан төдийгүй  нэгдсэн төвлөрсөн ариун цэврийн өрөөгүйгээс болоод  ил задгай бие засах гэх мэт байдлууд маш их гарч байсан.  Харин одоо тодорхой хэмжээгээр энэ асуудлууд шийдэгдэж энд оршин суугчид болон энэ хавиар явч буй хотын иргэдийн эрх ашиг нь илүү таатай болж байна хэмээн бодож байна.  

Иргэний бүртгэлийн мэдээллийн төв гэхэд хоёр сарын өмнөөс  тодорхойлолт гаргах болон гадаад паспортын олголт зэрэг ажлуудаа дүүргүүд рүү шилжүүлсэн нь 100 айл орчмын замын түгжрэлийг 40 хувиар бууруулсан. Одоо бид Налайхын Үйлдвэр Технологийн Парк руу энэ хавийн үйлдвэрүүдийг шилжүүлж тэндээ барилгын материал үйлдвэрлэх боломжийг нь хангаж өгснөөр энэ оны есдүгээр сарын 1 гэхэд  үйлдвэрүүд нүүж дуусна” гэв.

Иргэд 100 айлыг тэр чигээр нь нүүлгэнэ гэж буруу ойлгоод байна

НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн:

-Хяналт шалгалт эхлээд сар гаруй болж байна. Автозамын дагуу нийт 37 ТҮЦ зөвшөөрөлгүй байна. Эдгээр ААН-ийг нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөл гэсэн мэдэгдлийг хүргүүлсэн. Суурьшлийн бүсэд чулууны үйлдвэр, төмрөөр дээвэр хийдэг, хаалга цонхны үйлдвэр гэх мэт үйлдвэрлэлийг явуулахыг хориглосон заалт хуульд бий боловч энд үйлдвэрлэл явуулж байна. Эдгээр нь тоос шороо, дуу чимээ их гаргадаг. Мөн иргэд  гэр бүлийн хэрэгцээнд газар аваад  тухайн газраа зориулалтын бусаар ашиглан барилга барьж үйлчилгээ явуулж байна. Газрын тухай хуулиар бол газрыг зөвхөн зориулалтын дагуу ашиглах, өмчлөх ёстой байдаг. Гэтэл өнөөдөр газраа зориулалтын бусаар ашиглаж байгаа 46 байгууллага байна. Тиймээс Газрын бид албатайгаа хамтраад өмчилсөн газраа зориулалтын дагуу ашиглахыг шаардаж байгаа. 

Иргэд 100 айлыг бүхлээр нь нүүлгэх гэж байгаа юм шиг буруу ойлголт аваад байна. Тийм биш. Зөвхөн хуулиар зөвшөөрөгдөөгүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа иргэд, ААН-үүдийг л цэгцэлж байна. Тэрнээс зөвшөөрөлтэй худалдааны төвүүд болон барилгын материалын захуудын үйл ажиллагааг хориглосон зүйл байхгүй гэлээ.

НИТХ-ын дарга С.Амарсайхан:

-Энэ зөвхөн 100 айлын хэдэн худалдааны төв бизнес эрхлэгчдийн асуудал биш болоод байна. 2008 онд баталсан хотын ерөнхий төлөвлөгөө өнөөдөр хүртэл хэрэгжээгүй. 100 айл орчимд 12,000 айл өрхийн орон сууц баригдах байсан боловч 10 жилийн хугацаанд ердөө 10-хан хувьтай явж байгаа. Хот төлөвлөлтийнхөө ерөнхий бодлогыг дагаж, хэрэгжүүлж байж Улаанбаатар хот хөгжих боломж бүрдэнэ. 

100 айл орчмын оршин суугчдийн орчин нөхцөлийг сайжруулах, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг төвлөрсөн газар явуулж, газар талбайн асуудлыг нь шийдвэрлэж өгөх гэх мэтээр бүх талын эрх ашгийг хангаж шийдвэрлэнэ. Цаашлаад зам дэд бүтцийг сайжруулах, долдугаар хорооллын төслийг хэрэгжүүлэх, эрчимжүүлэх гээд олон асуудал энэ хүрээнд хийгдэнэ. Энд үйдвэрлэл явуулж байгаа шохой, будаг, чулууны үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлсний дараа үйл ажиллагаагаа явуулах орчин, боломжийг бүрдүүлэх үүднээс Үйлдвэр Технологийн Паркийн зам, дэд бүтцийн асуудлыг шийдэж байна. Тэнд төвлөрсөн байдлаар үйлдвэр үйлчилгээгээ явуулах боломж нь бүрдэнэ.  Одоо бид суурьшлийн бүс, үйлдвэрийн бүсээ ялгаж салгах цаг нь болсон. Шалтаг тоочоод суугаад байвал юу ч хийгдэхгүй. Мянга хөгжил яриад, сайн сайхан амьдрал хүсээд нэмэргүй гэв.

100 айл орчмыг нүүлгэх ажлыг 2018-2020 онд гурван үе шаттайгаар хийх гүйцэтгэхээр төлөвлөжээ. Үүнд:

Нэгдүгээр үе шат:

-УБЕГ-ын зарим чиг үүргийг дүүрэг, холбогдох цэгүүдэд шилжүүлэх,

-Баруун болон. хойд чиглэлд барилгын материалын худалдааны шинэ зах нээх ажпыг судлах,

-Ил задгай хоол хүнс, барилгын материал болон бусад худалдааг зогсоох,

-Стандартын шаардлага хангахгүй хоолны газар, ТҮЦ, дэлгүүрүүдийг хаах,

-Чулуу, будаг, төмөр, цонхны болон бусад химийн хортой үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоох, нүүлгэн шилжүүлэх /Налайх дүүрэг/.

Хоёрдугаар үе шат:

-Явган болон автозамын нэвтрэх чадварыг сайжруулж, өргөтгөх /1-2 эгнээгээр нэмэгдүүлэх/,

-Ерөнхий төлөвлөгөөний дагуу орчны тохижилт. гэрэлтүүлгийг сайжруулах,

-Дахин төлөвлөлтийн дэд бүтцийг сайжруулж шинэчлэх төлөвлөгөө боловсруулах.

Гуравдугаар үе шат:

-Шаардлага хангахгүй хуучны барилгуудыг буулгаж Ерөнхий төлөвлөгөөний дагуу барилгажуулах,

-Шинээр орчин үеийн худалдаа, үйлчилгээний төвүүдийг бий болгох,

-Сүхбаатар дүүргийн 10, 11, 12 дугаар хороодод дахин төлөвлөлтийн дагуу орон сууц хорооллыг барьж байгуулах аж. 

Одоогоор ажлын хэсэг эхний үе шатаа хэрэгжүүлж дуусгаад хоёр дахь үе шат руугаа ороход бэлэн болсон гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмнөд Солонгост 20-иод насныхны ажил эрхлэлт огцом буурчээ 5 цаг 1 мин Алтанбулагийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцов 5 цаг 6 мин Баавгай үзэгдсэн газарт болгоомжтой зорчихыг анхаарууллаа 5 цаг 14 мин Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Odyssey болов 5 цаг 17 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 5 цаг 21 мин Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзлэв 5 цаг 49 мин Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа 6 цаг 25 мин Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө 7 цаг 32 мин Г.Очирбат: Төрийн өмчийн компаниудаас татвараа урьдчилж авсан нь улсын төсөв тасрах хамгийн том хүчин зүйл болсон 7 цаг 35 мин ЭЗБХ: 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн 2 дахь хэлэлцүүлгийг хийв 7 цаг 43 мин Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна 13 цаг 22 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 13 цаг 25 мин Улсын хэмжээнд 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ 13 цаг 28 мин Хэлгүй бол төргүй 14 цаг 29 мин Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна 14 цаг 40 мин Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ 14 цаг 46 мин А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 14 цаг 50 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 15 цаг 1 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ Уржигдар 16 цаг 50 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй Уржигдар 16 цаг 41 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з... Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь
Top