x

Энэ зун Бээжин-Улаанбаатар чиглэлд нэмэгдэл галт тэрэг аялуулна

“УБТЗ” ХНН Улаанбаатар-Бээжин чиглэлийн галт тэргийг өчигдрөөс аялуулж эхэллээ. 1986 оны зургадугаар сараас эхлэн Улаанбаатар-Бээжин чиглэлийн галт тэргийг аялуулж эхэлсэн бөгөөд тус хоёр улсын төмөр замууд нь олон улсын протоколын дагуу жилийн хугацаатай ээлжлэн хоёр улсынхаа нийслэл рүү шууд аялуулдаг юм.

Энэ жилийн хувьд УБТЗ-ын галт тэрэг бүтэн жилийн хугацаанд хоёр улсын нийслэл рүү аялна. Сүүлийн жилүүдэд БНХАУ-аас Монгол, Монголоор дамжин ОХУ, Европыг зорих жуулчдын тоо нэмэгдсэн нь энэ чиглэлийн шууд галт тэрэгний ачааллыг бүрэн дүүрэн ашиглаж байна.

Өчигдөр БНХАУ-ын нийслэл Бээжин хотыг зорьж буй галт тэрэг нь 85 хувийн зорчигч дүүргэлттэй, 10 жилд нэг удаа ордог ээлжит засвартаа ороод анхны аялалаа хийж буйгаараа онцлог юм. Анхны аялал гэхэд зорчигч, үйлчлүүлэгчдийн тоо харьцангуй өндөр байгаа нь цаашид энэ тоо улам бүр нэмэгдэх боломжтойг харуулж байна. Ингэснээр зорчигчдын ая тухыг хангасан тохилог, найдвартай үйлчилгээг үзүүлэх бүрэн боломжтой болжээ.

Тус галт тэрэг нь био бие засах өрөө, агааржуулагч, телевиз гээд үйлчлүүлэгчдийн зорчих бүхий л нөхцөл бололцоог хангаснаас гадна бүрэлдэхүүндээ гурван люкс, есөн энгийн тасалгаат, ресторан, тээшийн вагон зэргийг багтаасан байв. Энэхүү галт тэргээр нийтдээ 372 зорчигч үйлчлүүлэх боломжтой бөгөөд аялал жуулчлалын улирал эхэлсэнтэй холбогдуулан Хятадын талаас нэмэгдэл галт тэрэг аялуулж байгаа гэнэ.

Энэ нь, БНХАУ-ын Бээжин хот руу долоо хоногт гурван удаа галт тэрэг аялах бололцоог олгож байгаа аж. Өөрөөр хэлбэл, дөрөв дэх өдөр Улаанбаатар хотоос гарсан галт тэрэг маргааш өдөр нь Бээжин хотод очих бол бүтэн сайнд эргээд Улаанбаатарт ирэх юм. Энэ чиглэлийн зорчигчид нь монголын говь, хангай хосолсон нутгаар дайран өнгөрч байгалийн үзэсгэлэнт газруудыг үзэж харах боломжтойгоос гадна Чойр, Сайншанд, Замын-Үүд гэсэн бүс нутгийн томоохон суурин газар, тулгуур өртөөдөөр зогсоод хөдлөх ажээ.

Дашрамд дурьдахад, УБТЗ-ын Тасалбарын төвийн хамт олон хоёр сарын өмнөөс Улаанбаатар-Бээжин чиглэлийн галт тэрэгний мэдээллийг олон төрлийн суваг ашиглан зорчигчдод түгээсэн байна. Тэд зорчигчдийн тасалбар түгээлтийг хялбарчлах, үйлчлүүлэгчдэд амар байхаар тооцоолж, www.eticketubtz.mn цахим хуудсаар дамжуулан онлайнаар тасалбар худалдаалж эхэлжээ. Мөн Улаанбаатар-Бээжин чиглэлийн галт тэрэгтэй өдрүүдэд ээлжийн кассир ажиллуулж, өглөө эрт галт тэрэг хөдлөхийн өмнө тасалбар бичиж байгаа гэнэ.  

Мэдээллийн эх сурвалж:  “УБТЗ” ХНН        

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмнөд Солонгост 20-иод насныхны ажил эрхлэлт огцом буурчээ 5 цаг 2 мин Алтанбулагийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцов 5 цаг 7 мин Баавгай үзэгдсэн газарт болгоомжтой зорчихыг анхаарууллаа 5 цаг 14 мин Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Odyssey болов 5 цаг 18 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 5 цаг 22 мин Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзлэв 5 цаг 50 мин Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа 6 цаг 26 мин Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө 7 цаг 33 мин Г.Очирбат: Төрийн өмчийн компаниудаас татвараа урьдчилж авсан нь улсын төсөв тасрах хамгийн том хүчин зүйл болсон 7 цаг 36 мин ЭЗБХ: 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн 2 дахь хэлэлцүүлгийг хийв 7 цаг 44 мин Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна 13 цаг 23 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 13 цаг 25 мин Улсын хэмжээнд 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ 13 цаг 28 мин Хэлгүй бол төргүй 14 цаг 30 мин Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна 14 цаг 41 мин Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ 14 цаг 47 мин А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 14 цаг 51 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 15 цаг 2 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ Уржигдар 16 цаг 50 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй Уржигдар 16 цаг 41 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з... Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь
Top