x

Монголын аврагчид олон улсын түвшинд үүрэг гүйцэтгэх чадвараа харууллаа

Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Энэтхэг, Номхон далайн цэргийн командлалтай хамтран долоо дахь жилдээ зохион байгуулж буй “Говийн чоно-2018” олон улсын сургалт, дадлага сургууль Ховд аймагт 05 дугаар сарын 28-наас 06 дугаар сарын 08-ны өдрүүдэд  болж хаалтаа хийлээ.

“Говийн чоно-2018” олон улсын сургалт, дадлага сургуулийг энэ жил баруун бүсийн таван аймгийг хамруулан “Баруун бүсийн төвийн удирдлага, зохион байгуулалт, харилцан ажиллагаа” сэдвийн хүрээнд танхимын сургалт болон болзошгүй гамшгийн хор уршгийг арилгах чиглэлээр бодит нөхцөл байдлыг дууриалган үзүүлэх дадлага сургууль гэсэн хоёр үе шаттайгаар үндсэн найман чиглэлээр зохион байгууллаа.

Дадлага сургуулийн хүрээнд эрэн хайх, аврах ажиллагааны сургагч багш бэлтгэх сургалт, эмэгтэйчүүдийн манлайллын сургалт, эмнэлгийн байгууллагуудын туршлага судлах сургалтуудыг анх удаа орон нутгийн иргэдийн оролцоог хангах, тэднийг гамшгаас хамгаалах мэдлэг чадавхыг сайжруулах зорилгоор зохион байгуулснаараа онцлог байсан юм.

Мөн ОБЕГ-ын Аврах тусгай анги, Эрэлч нохойн алба, НОБГ-ын Нийслэлийн аврах анги-105, Ховд, Увс, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан аймгийн Онцгой байдлын газрын аврагчид, АНУ-ын Аляскийн үндэсний гвардын аврагчидтай хамтран уул, ус, нурангиас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургуулиудыг зохион байгуулж, тус хамтарсан дадлага сургуульд анх удаа эрэлч нохойг ашиглан, эрлийн үйл ажиллагааг зохион байгуулж, цаашид юунд анхаарах тал дээр монгол, америкийн аврагчид харилцан туршлагаа хуваалцсан юм.

Түүнчлэн үндэсний, бүсийн, орон нутгийн газар хөдлөлтийн бэлэн байдлын төлөвлөгөөг турших, цэрэг иргэний харилцан ажиллагааг жигдрүүлэх, олон улсын хүмүүнлэгийн тусламж хүлээн авах зохицуулалтыг сайжруулах, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд иргэний байгууллагуудын оролцоог хангах зорилгоор  команд штабын сургуулийг зохион байгууллаа. Тус сургуульд ОБЕГ, НОБГ-ын төлөөллөөс гадна Ховд, Увс, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан аймгуудын Онцгой комисс, Онцгой байдлын газар, НҮБ-ын төрөлжсөн агентлагийн төлөөлөл болон гамшгийн эрсдэлийн бууруулах чиглэлээр Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагуудын төлөөллүүд бүлэгт хуваагдаж, баруун бүсийн нутаг дэвсгэрт болсон газар хөдлөлт түүнээс үүдэлтэй хавсарсан гамшиг, ослын цагийн байдлын дагуу ажилласан юм.

Сургалтын төгсгөлд “Говийн чоно-2018” олон улсын сургалт, дадлага сургуулийн талаар Монгол, Америкийн талууд өнөөдөр харилцан дүгнэлт хийлээ.

Талууд энэ удаагийн олон улсын сургалтаар баруун бүсийн аймгуудын харилцан ажиллагаа ажлын уялдаа холбоо сайжирч, гамшгийн үед мэдээ мэдээллийг богино хугацаанд солилцох боломж бүрдэхээс гадна гамшгийн үед орон нутгийн болон бүсийн түвшинд бие даан ажиллах чадвар дээшиллээ. Түүнчлэн  Монголын аврагчдын чадвар олон улсын түвшинд хүрч, хаана ч үүрэг гүйцэтгэх боломжтой байгааг сургалтыг хамтран зохион байгуулагч Ази, номхон далайн цэргийн командлалын мэргэжилтнүүд онцлон тэмдэглэсэн юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмнөд Солонгост 20-иод насныхны ажил эрхлэлт огцом буурчээ 5 цаг 2 мин Алтанбулагийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцов 5 цаг 7 мин Баавгай үзэгдсэн газарт болгоомжтой зорчихыг анхаарууллаа 5 цаг 14 мин Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Odyssey болов 5 цаг 18 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 5 цаг 22 мин Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзлэв 5 цаг 50 мин Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа 6 цаг 26 мин Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө 7 цаг 33 мин Г.Очирбат: Төрийн өмчийн компаниудаас татвараа урьдчилж авсан нь улсын төсөв тасрах хамгийн том хүчин зүйл болсон 7 цаг 36 мин ЭЗБХ: 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн 2 дахь хэлэлцүүлгийг хийв 7 цаг 44 мин Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна 13 цаг 23 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 13 цаг 25 мин Улсын хэмжээнд 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ 13 цаг 29 мин Хэлгүй бол төргүй 14 цаг 30 мин Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна 14 цаг 41 мин Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ 14 цаг 47 мин А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 14 цаг 51 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 15 цаг 2 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ Уржигдар 16 цаг 50 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй Уржигдар 16 цаг 41 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з... Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь
Top