x

Ө.Энхтүвшин: Хүнсний аюулгүй байдлын лабораториудыг ОУ түвшинд хүргэх шаардлагатай байна

“Хүн амын хоол тэжээл, хүнсний аюулгүй байдлын өнөөгийн байдал, сайжруулах арга зам” хамтрагч талуудын уулзалт, семинар өчигдөр эхэлж, Монгол Улсын Шадар сайд, Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн орлогч дарга Ө.Энхтүвшин уг арга хэмжээг нээж үг хэлсэн юм.

Тэрбээр “Өнгөрсөн 10 жилд Засгийн газар болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сан, Азийн хөгжлийн банк, Дэлхийн зөн-Монгол зэрэг олон улсын байгууллагаас авч хэрэгжүүлсэн олон талт арга хэмжээний үр дүнд хүүхдийг 6 сар хүртэл эхийн сүүгээр дагнан хооллож буй үзүүлэлт 2013 оны түвшнээс 11.2 хувиар нэмэгдэж, 5 хүртэл насны хүүхдийн дунд өсөлт хоцролт 4.7 хувиар, 2010 онтой харьцуулахад 5 хүртэл насны хүүхдийн дунд А амин дэм дутал 22.9 хувиар буурсан хэдий ч цаашид анхаарах ёстой, шийдвэрлэвэл зохих олон асуудал тулгарч байгааг “Монголын хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний 5 дугаар судалгааны дүн нотолж байна.

Уг судалгааг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаас боловсруулсан “Өрхийн хүнсний баталгаат байдлын алдагдлын хэмжээ”-г тооцох аргачлалыг ашиглан хийж, манай орны 4 (баруун, хангай, төв, зүүн) бүс, Улаанбаатар хотыг хамруулжээ. Судалгаагаар Монгол Улсад хоол тэжээлээс хамааралт эмгэгийн дарамт өндөр байгааг тогтоосон. Тухайлбал, нялх хүүхдийн эхийн сүүгээр дагнан хооллолт хангалтгүй, нийт хүн амын хоногт хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл цөөн, амин дэм, эрдсийн дутлын тархалт өндөр, 5 хүртэлх насны хүүхэдтэй өрхийн 64.9 хувийн хүнсний баталгаат байдал ямар нэг хэмжээгээр алдагдсан, илүүдэл жин буюу таргалалт өгөх хандлагатай байгаа дүн гарсан байна. Хүн амын Д амин дэмийн хангамжийн түвшин туйлын хангалтгүй, 5 хүртэл насны хүүхдийн 90 хувь, жирэмсэн эмэгтэйчүүдийн 95 хувь, 15-49 насны эрэгтэйчүүдийн 82 хувь нь Д амин дэмийн дутал, эсхүл нөөц дутмаг байгааг тогтоожээ.

Давс иоджуулах хөтөлбөр хэрэгжүүлж, иоджуулсан давсны хэрэглээг нэмэгдүүлэх талаар олон жил ярьж, ажилласан ч судалгаагаар нийт өрхийн 78.9 хувь нь зохистой түвшинд иоджуулсан давс хэрэглэж байгааг тогтоосон байна. Иоджуулсан давсны хэрэглээ баруун бүсэд 60.4 хувь, хангайн бүсэд 70.6 хувьтай байгаа нь иод дуталд өртөх эрсдэлтэй ажээ.

Өрхийн хүнсний баталгаат байдал судалгаанд хамрагдсан өрхийн 35 хувь хэвийн, 14 хувь нь бага алдагдсан, 28 хувь нь дунд зэрэг алдагдсан, 23 хувь нь ноцтой алдагдсан байгаа бол Улаанбаатар хот болон хангайн бүсэд хүнсний баталгаат байдал алдагдсан өрхийн эзлэх хувь хамгийн өндөр байжээ.

Судалгааны үр дүнд хүн амын дундах А, Д амин дэм, иод, төмөр дутал, өрхийн хүнсний баталгаат байдал зэрэг судалгааны дүн, тэдгээрийн дутлыг нөхөх, сэргийлэх чиглэлээр Бодлогын зөвлөмж гаргасан. Ийм учраас энэ асуудлыг цаашид хэрхэх талаар Та нөхөд хоёр өдөр ажил хэрэгчээр ярилцах хэрэгтэй байна” гэв.

Шадар сайд түүнчлэн “Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид 2018 оны эхний 5 сарын байдлаар 4185хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийдээжид 14491 үзүүлэлтээр шинжилгээ хийснээс 227дээжстандартын шаардлагад нийцээгүй гарсан. Иймээс лабораторид суурилсан хяналт, тандалтын тогтолцоог бэхжүүлэхийн тулд улсын хэмжээнд хүнсний аюулгүй байдлын лабораториудыг олон улсын түвшинд хүргэх, хүнсний аюулгүй байдлын олон үзүүлэлтийг тодорхойлох, чадавхижуулах, олон улсад ашиглаж байгаа стандартуудтай нийцсэн үндэсний шинжилгээний арга аргачлалын стандартыг мөрдөх, ажлын уялдаа холбоог сайжруулах шаардлагатай байна. Мөн хөрс, агаарын бохирдол нь хүнс бохирдох нөхцөл үүсгэдэг хүчин зүйл болдгийг анхаарахад илүүдэхгүй” гэлээ.

Уулзалт, семинарт 21 аймаг, нийслэл, дүүргээс ирсэн эрүүл мэнд, боловсрол, хүнс, хөдөө аж ахуй, халамж үйлчилгээний ажилтнууд, яам, Засгийн газрын агентлагийн удирдлага, мэргэжилтнүүд оролцож байгаа бөгөөд Засгийн газраас батлан хэрэгжүүлж байгаа “Хүн амын хоол тэжээл үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний төсөл, “Хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний 5 дугаар судалгааны “Бодлогын зөвлөмж”-ийг хэрэгжүүлэх зарчим, арга замыг боловсруулах бөгөөд эл хоёр асуудлын хүрээнд бүс нутаг, аймаг, нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэх ажлын зөвлөмж гаргах юм гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмнөд Солонгост 20-иод насныхны ажил эрхлэлт огцом буурчээ 5 цаг 1 мин Алтанбулагийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцов 5 цаг 6 мин Баавгай үзэгдсэн газарт болгоомжтой зорчихыг анхаарууллаа 5 цаг 13 мин Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Odyssey болов 5 цаг 17 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 5 цаг 21 мин Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзлэв 5 цаг 49 мин Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа 6 цаг 25 мин Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө 7 цаг 32 мин Г.Очирбат: Төрийн өмчийн компаниудаас татвараа урьдчилж авсан нь улсын төсөв тасрах хамгийн том хүчин зүйл болсон 7 цаг 35 мин ЭЗБХ: 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн 2 дахь хэлэлцүүлгийг хийв 7 цаг 43 мин Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна 13 цаг 22 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 13 цаг 25 мин Улсын хэмжээнд 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ 13 цаг 28 мин Хэлгүй бол төргүй 14 цаг 29 мин Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна 14 цаг 40 мин Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ 14 цаг 46 мин А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 14 цаг 50 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 15 цаг 1 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ Уржигдар 16 цаг 50 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй Уржигдар 16 цаг 41 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з... Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь
Top