x

Зургаан аймагт олон улсын нислэгтэй болно

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо.

Аялал жуулчлалын гол чиглэл, хил орчмын болон хил дамнасан аялал жуулчлалын чиглэлийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа

Улсын хэмжээний аялал жуулчлалын чиглэлүүдийг бодлогын бусад баримт бичигт заасны дагуу “Аялал жуулчлалын гол чиглэл”, “Цайны зам”, “Торгоны зам”, “Их түмэн гол” болон бусад хил дамнасан аялал жуулчлал хөгжүүлэх чиглэлүүдийг “Хил орчмын болон хил дамнасан аялал жуулчлалын чиглэл”, орон нутгийн аялал жуулчлалын чиглэлүүдийг “Аймаг, нийслэлийн аялал жуулчлалын цэг” гэж томьёолсон байна. 

Гол чиглэлийн дагуу аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээний хөгжил, жуулчны аюулгүй байдлыг хангах төлөвлөгөө гаргаж, хэрэгжүүлэхээр боллоо. Шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусгаж, гадаадын зээл, тусламжид хамруулах, дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгаж байхаар шийдвэрлэв.

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат:

-Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсад аялал жуулчлалыг хөгжүүлэхэд цаашид баримтлах гол чиглэл болон хил дамнасан бүсийг баталлаа.

Энэхүү Засгийн газрын тогтоол батлагдсанаар аялал жуулчлалын салбарт бий болох хөрөнгө оруулалт урт богино хугацаанд тооцогдож тухайн бүс нутагт тогтвортой аялал жуулчлал хөгжих боломж бий болж байгаа юм. Мөн тухайн аялал жуулчлалын бүсэд ажлын байр нэмэгдэх боломжийг албан ёсоор Монгол Улсын Засгийн газар баталгаажуулсан гэсэн үг.

Тогтоол батлагдсанаар Үндэсний хөгжлийн газар, Сангийн яам, Зам тээвэр хөгжлийн яам, БОАЖЯ хамтарч томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтын нэгдсэн тооцоог гаргана. Ингэснээр Монгол Улсын аялал жуулчлалын салбараас олдог орлого эдийн засгийн тулгуур болно гэсэн зорилтод хүрнэ гэж үзэж байгаа.

Мөн 2020 он гэхэд Монгол Улс нэг сая жуулчин хүлээж авах суурь тавигдаж байна гэсэн үг. Монгол Улс сая жуулчин хүлээн авбал Зүүн Өмнөд Азидаа аялал жуулчлалын сонирхолтой бүс болно. Үүнийг Засгийн газар шийдсэнээр энэ салбарт орох гадаад дотоодын хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт баталгаажна. 

Бид одоогийн байдлаар нэг олон улсын агаарын төвтэй аялал жуулчлалтай байгаа. Харин энэ чиглэлд орсноор бид зургаан олон улсын нисэх буудлуудыг орон нутагт бий болгоно гэсэн үг. Тодруулбал, Өмнөговь, Хөвсгөл, Хархорин, Ховд, Увс гэсэн чиглэлд шууд олон улсын нислэг үйлдэх бүрэн боломжийг Засгийн газар бий болгож ажиллана” гэлээ.

Өнгөрсөн онд 470 гаруй мянган жуулчин хүлээн авсан нь 2016 онтой харьцуулахад 14 хувь, аялал жуулчлалаас 400 гаруй сая ам.доллар олсон нь 20 хувиар өсчээ.

Гэрээний төслийг талууд нарийвчлан хэлэлцэн тохиролцсон бөгөөд Мянганы сорилтын корпораци Конгресст мэдэгдсэнээр гарын үсэг зурахад бэлэн болох юм.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмнөд Солонгост 20-иод насныхны ажил эрхлэлт огцом буурчээ 4 цаг 29 мин Алтанбулагийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцов 4 цаг 34 мин Баавгай үзэгдсэн газарт болгоомжтой зорчихыг анхаарууллаа 4 цаг 41 мин Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Odyssey болов 4 цаг 45 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 4 цаг 49 мин Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзлэв 5 цаг 17 мин Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа 5 цаг 53 мин Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө 7 цаг 0 мин Г.Очирбат: Төрийн өмчийн компаниудаас татвараа урьдчилж авсан нь улсын төсөв тасрах хамгийн том хүчин зүйл болсон 7 цаг 3 мин ЭЗБХ: 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн 2 дахь хэлэлцүүлгийг хийв 7 цаг 11 мин Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна 12 цаг 50 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 12 цаг 53 мин Улсын хэмжээнд 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ 12 цаг 56 мин Хэлгүй бол төргүй 13 цаг 57 мин Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна 14 цаг 8 мин Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ 14 цаг 14 мин А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 14 цаг 18 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 14 цаг 29 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ Уржигдар 16 цаг 50 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй Уржигдар 16 цаг 41 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з... Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь
Top