x

Ч.Хүрэлбаатар: Хог хаягдлыг боловсруулах үйлдвэр барих төсөлд 14.2 сая евро зарцуулна

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийлээ. Тэрбээр "Улаанбаатар хотод хатуу хог хаягдлын боловсруулах үйлдвэр байгуулах төслийг Европын сэргээн босголтын банкны зээл, буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх болсон. Уг үйлдвэр нь барилгын хог хаягдлыг дахин боловсруулах зориулалттай. 2019 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа"  гэв.

Уг төсөлд нийт 14.2 сая евро зарцуулах бөгөөд Европын сэргээн босголтын банкнаас 4.5 сая еврог буцалтгүй тусламжаар, 9.7 сая еврог зээлээр авахаар төлөвлөж байгаа аж.

Мөн Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайланг хэлэлцсэн байна.

Энэ талаар тэрбээр "2016 оны Засгийн газрын санхүүгийн тайланд үндэсний аудитын газраас өгсөн дүгнэлтээр төсвийн 16 ерөнхийлөн захирагч зөрчил гаргасан байжээ. Харин Засгийн газрын санхүүгийн тайланг түүхэндээ анх удаа зөрчилгүй гэж дүгнэсэн байна. Энэ нь Монгол Улсын төсвийн сахилга бат сайжирч байгаагийн илрэл. Төсвийн санхүүгийн сахилга бат алдагдсаны улмаас Монгол Улс өрөнд орж, нийгэмд шударга бус байдал бий болж байна. Тиймээс Засгийн газрын зүгээс 2018 онд дахин зөрчилгүй ажиллаж, сахилга бат, хариуцлагыг дээшлүүлэх болно. Төсвийн ерөнхийлөн захирагч нар төрийн мөнгөнд өөриймсөг хандах ёстой. Удахгүй Монгол Улсын 2017 оны төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайланг УИХ-д танилцуулах болно” гэлээ.

Эх сурвалж: ulaanbaatar.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмнөд Солонгост 20-иод насныхны ажил эрхлэлт огцом буурчээ 4 цаг 27 мин Алтанбулагийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцов 4 цаг 32 мин Баавгай үзэгдсэн газарт болгоомжтой зорчихыг анхаарууллаа 4 цаг 40 мин Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Odyssey болов 4 цаг 43 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 4 цаг 47 мин Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзлэв 5 цаг 15 мин Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа 5 цаг 51 мин Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө 6 цаг 58 мин Г.Очирбат: Төрийн өмчийн компаниудаас татвараа урьдчилж авсан нь улсын төсөв тасрах хамгийн том хүчин зүйл болсон 7 цаг 1 мин ЭЗБХ: 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн 2 дахь хэлэлцүүлгийг хийв 7 цаг 9 мин Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна 12 цаг 48 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 12 цаг 51 мин Улсын хэмжээнд 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ 12 цаг 54 мин Хэлгүй бол төргүй 13 цаг 55 мин Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна 14 цаг 6 мин Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ 14 цаг 12 мин А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 14 цаг 16 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 14 цаг 27 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ Уржигдар 16 цаг 50 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй Уржигдар 16 цаг 41 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з... Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь
Top