x

500 ажлын байрны нээлттэй өдөрлөг

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар нь хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээг олон улсын жишигт нийцүүлж, хамрах хүрээг өргөжүүлэн хүртээмж, чанар, үр ашгийг нь дээшлүүлэх зорилгоор “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв”-өөс 9 төрлийн багц үйлчилгээг иргэд, аж ахуйн нэгж, байгуулагуудад нэг цэгээс үзүүлж байна.

Тус төвийн онцлох үйл ажиллагааны нэг болох ажил олгогчийг дэмжих үйлчилгээний хүрээнд хүний нөөцийн бүрдүүлэлтийн аян, ажлын байрны нээлттэй өдөрлөг, ажлын ярилцлага зохион байгуулах үйл ажиллагааг ажил олгогчидтой хамтран зохион байгуулдаг.

Энэ удаад Эко констрракшн ХХК -иас дараах 22 мэргэжлээр 500 гаруй ажлын байрыг зарласаны дагуу 2018 оны 06 дугаар сарын 14, 15-ны өдрүүдэд Ажлын байрны нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна. 

Эко констрракшн ХХК нь Монгол улсын эдийн засаг, барилга бүтээн байгуулалтын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулан, барилга угсралт, үл хөдлөх хөрөнгийн худалдаа, зуучлал, боловсрол, банк бус санхүү, мал аж ахуй, газар тариалангийн салбарт нийт 9 алба, 23 бригад, хэсэг бүхий ажиллах хүчний суурь баазтайгаар 2002 оноос хойш 16 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа үндэсний томоохон аж ахуйн нэгж юм.

Өдөрлөгийн үеэр ажил хайгч иргэдийг бүртгэх, тохирох ажлын байранд зуучлах, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө мэдээллийн үйлчилгээг хүргэхээс гадна ажил олгогчийн тавьж буй ерөнхий шаардлагыг хангасан иргэдээс Эко констрракшн ХХК ажлын ярилцлагыг шууд авах юм. Энэ нь нэг талаас ажил хайгч иргэд нөгөө талаас ажил олгогчдын цаг хугацааг хэмнэх, ажилд орох үйл явцыг хөнгөвчлөх, чирэгдлийг багасгах зэрэг олон талын ач холбогдолтой.

Өдөрлөгт хүрэлцэн ирсэн иргэдийг дараах мэргэжлүүдээр 500 гаруй ажлын байранд сонгон шалгаруулах ажлын шууд ярилцлага хүлээж байна. Үүнд:

  • Маркетингийн менежер, Нярав

  • Сантехникийн хяналтын инженер, Цахилгааны хяналтын инженер, ХАБЭА ажилтан

  • Барилгын инженер, даамал, Цахилгааны инженер, Сантехникийн инженер

  • Сантехникч, Цахилгаанчин, Гагнуурчин, Арматурчин

  • Мужаан, Засал чимэглэлчин, Өрлөгчин, Шаварчин, Плитачин

  • Засварчин /тоног төхөөрөмжийн/, Жолооч, Ачигч, Туслах ажилтан

Арга хэмжээ “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв”-д 2018 оны 06 дугаар сарын 14, 15-ны өдрүүдэд болно.

Хаяг: Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт

Утас: 75111896, 91011896

НИЙСЛЭЛИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ГАЗАР

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмнөд Солонгост 20-иод насныхны ажил эрхлэлт огцом буурчээ 4 цаг 29 мин Алтанбулагийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцов 4 цаг 34 мин Баавгай үзэгдсэн газарт болгоомжтой зорчихыг анхаарууллаа 4 цаг 42 мин Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Odyssey болов 4 цаг 45 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 4 цаг 49 мин Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзлэв 5 цаг 17 мин Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа 5 цаг 53 мин Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө 7 цаг 0 мин Г.Очирбат: Төрийн өмчийн компаниудаас татвараа урьдчилж авсан нь улсын төсөв тасрах хамгийн том хүчин зүйл болсон 7 цаг 3 мин ЭЗБХ: 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн 2 дахь хэлэлцүүлгийг хийв 7 цаг 11 мин Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна 12 цаг 51 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 12 цаг 53 мин Улсын хэмжээнд 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ 12 цаг 56 мин Хэлгүй бол төргүй 13 цаг 57 мин Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна 14 цаг 8 мин Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ 14 цаг 14 мин А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 14 цаг 18 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 14 цаг 29 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ Уржигдар 16 цаг 50 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй Уржигдар 16 цаг 41 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з... Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь
Top